Зээлийн муу түүхтэй иргэдийг хар жагсаалтад оруулдагийг өөрчлөх шаардлагатай

Зээлийн муу түүхтэй иргэдийг хар жагсаалтад оруулдагийг өөрчлөх шаардлагатай

Зээлийн муу түүхтэй иргэдийг хар жагсаалтад оруулдагийг өөрчлөх шаардлагатай

УИХ-ын чуулганы 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг өөрчлөлтүүд бий болно:

• Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана;
• Зээлийн хүү, зээлдэгчид тавигдах барьцаа хөрөнгийн шаардлага буурна;
• Санхүүгийн үйлчилгээний хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртдэг тогтолцоог өөрчилж зээлдэгчийн онооны мэдээлэлд тулгуурлаж зөвхөн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр уян хатан нөхцөлтэй зээлийг санхүүгийн сахилга баттай иргэдэд олгох нөхцөлийг бий болгоно;
• Онооны систем нэвтэрснээр зээлийн эрсдэлийг үнэлэх боломж нэмэгдэж, зээлийн хүртээмж илүү оновчтой болох нөхцөл бүрдэнэ;
• Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжирч, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж иргэд банкны шаардлагаар бус өөрийн хүссэн банкийг сонгон үйлчлүүлдэг болно;
• Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна.

Хуралдааны үеэр гишүүдийн зүгээс зээлийн муу түүхтэй, бага оноотой иргэдийг шууд “хар жагсаалт”-д оруулж, олон жил зээл авах боломжгүй болгодог одоогийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай хэмээн үзэж уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэнээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.186.171

Хар жагсаалт байна уу, зээлийн кредит оноо байна уу адилхан. Хариуцлагагүй зээлдэгчийн хүү нь өндөр, олдоц багатай байх зарчим үйлчилнэ.

Avatar

Zochin 2025-04-11 202.126.88.160

зээлийн хүүг бууруулаачээ. покет зээл олгохдоо 2%-ийн татвар, дээр нь 4%-ийн хүүтэй дэндэж байна аа. Ипотекийн 8%-тай хүмүүсийг 6%-руу оруулаачээ.

Avatar

Н..ш 2025-04-11 202.9.40.187

ББсБ хүүг жилийн 12% Банкуудыг жилийн 8% болго

Avatar

н**ш 2025-04-11 202.9.40.19

зээлийн харжагсаалт ч гэх шиг хүний хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгийг зүгээр дээрэмдэж байж бас хар жагсаалт ч гэх шиг ард иргэдэд тэвчээрийн нурах цэгт хүрчээд л байгаа шүү махын шулчаад ясын ташиж байж юм юм болов до

Avatar

Нэргүй 2025-04-11 103.212.118.168

Энэ бол монголчуудыг үнэн доош нь хийсэн шийдвэр шүү!ёо үүнийг санаачилсан хүмүүс бол жинхэнэ гадны цустай хүмүүс!Монгол хүн бол ийм юм хэзээ ч санаачлахгүй!

Avatar

Новшнууд 2025-04-11 202.55.188.40

зарим апп зээл 4.5 аас өндөр хүү эй
хууль зөрчөөд д. байгаад байхийн. хянадаг, хариуцлага тооцдог, болиулдаг юм байхгүй юу
даам гарсан новшнууд.

Avatar

Monherden 2025-04-11 59.153.113.117

Zailaasaido

Avatar

бикзнес эрхлэгч иргэн 2025-04-11 59.153.84.210

энэ зөвхөн иргэдэд хамааралтай хууль юм уу? ААН-үүд бас ялгаагүй зээлийн ангилал буурахаар эрсдэл бас гардаг түүнийг судалж үзэхийг хүсье, ААН-дээ ч бас дэмжих хэрэгтэй шүү,

Avatar

Бодлоготой юм хийгээрэй 2025-04-11 202.9.46.40

Бодлогын хүү нэмэгдсэнээр бүх банк зээлээ хязгаарлах бодлого барьж байх шиг байна. ЭНЭ НЬ ОНОЛ ТАЛДАА ЗӨВ ЮМ ШИГ БОЛОВЧ ЗАХ ЗЭЭЛ ТЭЛЖ ЭДИЙН ЗАСАГ ӨРГӨЖИН ТЭЛЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД ТИЙМ ЗӨВ БОДЛОГО БИШ ШИГ БАЙХ ЮМ. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр санхүүгийн боловсрол муу Монголчууд бид нар зээлээр л асуудлаа шийдвэрлэдэг билээ. Иймд бодит байдалд нийцсэн тиийм бодлого гаргаж ирэн асуудлыг гаргаж ирэн ШИЙДВЭРЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА.

Avatar

зочин 2025-04-11 103.143.41.2

Хугацаа хэтэрсэн ч гэсэн зээлээ төлөөд барагдуулсан л бол зээлийн муу түүх ангиллаас хасах хэрэгтэй ш дээ. Цаашид сайн сайхан руу харж тэмүүлж буй өөдрөг амьдрах итгэлийг нь үгүй хийж болохгүй. Тиймээс ХАСАХ нь зөв.

Avatar

иргэн 2025-04-11 59.153.84.210

аппликейшины зээл замбараагүй их болж бна дээр нь иргэдийг зээлтэй бсн ч хамаагүй орлого нотлохгүйгээр нэмж зээл олгодог явдал хэтэрч байна, иргэд өөрсдөө жоохон санхүүгийн ухамсар хэмнэлт хариуцлагатай байж байж хуримтлалтай болох санхүүгийн эрсдэлгүй байх талаар нөлөөлөх ажлууд хиймээр байнаа, банк бусууд ломбардууд иргэдийг хөөргөдөж зээл олголлтоо нэмж өөрийн ашгаа л бодож байна шүү. бонд санхүүгийн хэрэгсэл 18-20% аар аваад өөрийн ББСБ дээрээ 30-35 % аар иргэдэд зээл олгодог байдлыг хяна

Avatar

Нэргүй 2025-04-11 202.131.225.197

vas neg arga bii, daraagiin zeelinh ni huu automataar usgudug

Avatar

Gan 2025-04-11 203.23.199.2

Зээлээ төлөөгүй иргэдийг хар жагсаалтад оруулах нь зөв юм. Учир нь иргэд тооцоо судалгаа, эргэн төлөх дүн, хугацааг тооцохгүй санхүүгийн хариуцлагагүй байдгийг бууруулах хөшүүрэг нь хар жагсаалтад оруулж байгаа асуудал юм. Харин хар жагсаалтаас зээлээ бүрэн төлсөн тохиолдолд шууд хасах уу, эсвэл тодорхой хугацаанд байлгах нь зөв үү? Магадгүй санхүүгийн хариуцлагагүй хүн бол дахиад зээлээ хугацаа хэтрүүлэх төлөхгүй байх зэргээр банк, санхүүгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөгөө авчирах юм биш биз.

Avatar

Zochin 2025-04-11 203.91.115.48

Tiim blguidee

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.179.161

Санал нийлэхгүй байна. Тэгээд зээлээ төлөхгүй, үүргээ биелүүлэхгүй байх нь ЗӨВ болж таарах уу??? Иргэний хариуцлага хамаа байхгүй юү???

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.161.203

хүнд юу ч тохиолдож болно ш дээ хаа хаанаа л бодох л асуудал

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж