ХӨСҮТ: Улаанбурхан өвчний хавьтлын тоо 10 мянга даваад байна

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний хавьтлын тоо 10 мянга даваад байна

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний хавьтлын тоо 10 мянга даваад байна

Халдварт өвчин судлалын төвөөс өнөөдөр /2025.04.11/ халдварт өвчний тархалт, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. 


ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.СУВДМАА:

-Улаанбурхан өвчин, алаг цоог хэлбэрээр тархалт нь буурахгүй байгаа томуу, томуу төст өвчлөлийн байдал мөн улирал нь эхэлж байгаа өвчлалүүдийн талаар мэдээлэл өгье. Улаанбурхан өвчний 479 тохиолдол бүртгэгдэж, 302 нь эдгэрсэн. Эмнэлэгт 166, гэрээр 11 хүн эмчлүүлж байна. Улаанбаатар хот, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Төв аймагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн.

10-14 насныхан голдуу өвдөж байгаа бөгөөд цаашид энэ өвчний халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна.

ХӨСҮТ-ийн эмнэлзүй, дархлаажуулалт, ДЭМБ-ын зөвлөхүүдтэй Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж байна. Халдварын тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд аймаг, орон нутагтай тогтмол холбоотой ажиллаж байгаа. Хавьтлын тоо одоогоор 10 мянга даваад байна. Тиймээс урьдчилан сэргийлж, халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж, эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинд хамруулахыг зөвлөж байна.

"УЛСЫН ХЭМЖЭЭНД АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТИЙН ТҮВШИНД ШИЛЖСЭН"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б 2025-04-11 122.201.31.42

Худлаа айлгаж байгаан

Avatar

Нэргүй 2025-04-11 119.40.98.153

тэгэж нэмэгдлээ л гээд мэдээ гараад байхын холбогдох хүмүүс нь юу бодож хийж байнаа?сургууль эхлэхээр улам ихсэх бхйхдаа хүүхпүүдээ яана даа

Avatar

Нэргүй 2025-04-11 119.40.98.153

хүүхдүүдээ яаж хамгаалана даа

Avatar

Зочин 2025-04-11 172.56.163.200

вакцинжуулах ажил эрчимтэй хийх хэрэгтэй
мэнэгитийн болон сүрьеэгийн вакцинд хүмүүс, хүүхдүүд хамрагдах хэрэгтэй
эрүүл мэндийн яам шуурхай ажиллаж, вакцин оруулж ирэх ёстой

Avatar

Б 2025-04-11 122.201.31.42

Хцу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж