“Өөжинмед” шилдэг мэргэшлийн эмнэлгээр шалгарчээ

“Өөжинмед” шилдэг мэргэшлийн эмнэлгээр шалгарчээ

“Өөжинмед” шилдэг мэргэшлийн эмнэлгээр шалгарчээ

Азийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын нэр хүндийг тодорхойлж, эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, стандарт, инноваци, өвчтөнд чиглэсэн ээлтэй үйлчилгээ зэргийг харгалзан шилдэг эрүүл мэндийн байгууллагыг шалгаруулан өргөмжилдөг “Healthcare Asia Awards” чуулга уулзалт Малайз улсын Куала Лумпур хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Монгол Улсаас анх удаа “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв “Шилдэг тусгай мэргэшлийн эмнэлэг”-ээр шалгарсан байна.  Энэхүү шагнал нь Азийн улс орнуудын эрүүл мэндийн салбарт нэр хүндтэй шагнал төдийгүй Монгол улсын эрүүл мэндийн үйлчилгээг Ази тивд таниулан сурталчилсан чухал үйл явдал боллоо.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан “Өөжинмед” эмнэлгийн 10 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд эмнэлгийн хамт олон удахгүй үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр мэндлэх 2000 дахь хүүхдээ өлгийдөн авахаар догдлон хүлээж байгаа юм байна. Өөжинмед эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлэн Япон улсын хамгийн том үр шилжүүлэн суулгах эмнэлэг болох Като Лэдиес Клиник-тэй хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын нөхөн үржихүйн эмчилгээ үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэх олон шилдэг эмчилгээний технологиудыг нэвтрүүлэн ажиллаж ирсэн бөгөөд хүний геномийн дараалал тогтоох NGS технологид суурилсан үр хөврөлийн генетикийн шинжилгээг хийж эхэлснээр үр шилжүүлэн суулгах эмчилгээний жирэмслэлтийн хувийг 85.7% хүртэл нэмэгдүүлж чадсан өндөр амжилттай ажиллаж байна. Тус эмчилгээний давуу тал нь зөвхөн үргүйдэлтэй хосууд гэлтгүй төрөх хүүхдийн хүйс сонгох, хромосомын эмгэгтэй хүүхэд төрүүлэх эрсдэлээс бүрэн сэргийлэх боломжийг олгосноор нөхөн үржихүйн анагаах ухааны салбарт томоохон дэвшил авчирсан.

Өөжинмед эмнэлэг нь Монгол Улсдаа хамгийн том үр шилжүүлэн суулгах төв бөгөөд нөхөн үржихүйн бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж, олон улсын жишигт хүрсэн үр дүнтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдээлсэн.

“Healthcare Asia Awards”-н арга хэмжээний үеэр Өөжинмед эмнэлгийн дараах үзүүлэлтүүдийг онцолсон байна. Үүнд:

Япон стандарт, дэвшилтэт технологи бүхий “Байгалийн мөчлөгт, зөөлөн сэдээлт” үр шилжүүлэн суулгах эмчилгээний аргыг Монгол улсад анх удаа нэвтрүүлэн нөхөн үржихүйн эмчилгээний үр дүнг шинэ түвшинд хүргэсэн.

Үр хөврөл шилжүүлэн суулгалтын өмнөх генетикийн шинжилгээ (PGT-а)-г Монгол улсдаа анх удаа нэвтрүүлэн жирэмслэлтийн хувийг нэмэгдүүлж, эрүүл үр хөврөлийг сонгон жирэмслэх, хүйс сонгон жирэмслэх боломжтой болсон.

ERA (Endometrial Receptivity Analysis) буюу үр хөврөлийг умайн салст давхарга хүлээн авах чадварыг тодорхойлох шинжилгээг анх удаа нэвтрүүлсэн.

MicroTESE буюу эрэгтэй шалтгаант үргүйдлийн хамгийн сүүлийн мэс ажилбарыг Монгол улсад нэвтрүүлсэн.

Монголын анхны үр хөврөлийн вакум лабораторийг байгуулсан ба хурдан хөлдөөлтийн технологи, SL-ICSI, бүрэн автомат лазер зэрэг шилдэг технологиудыг  үр хөврөлийн лабораторийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.

Монгол орны 21 аймгийг тойрч алслагдсан хот, сууринд нөхөн үржихүйн эмчилгээ үйлчилгээг хүргэн, таниулан ажилласан.

Үйлчлүүлэгчид зориулсан “Patient-centered care” системийг нэвтрүүлэн, үйлчлүүлэгч эмчилгээний мэдээллээс гадна, жирэмслэхэд хэрхэн биеэ бэлдэх, амьдралын зөв хэвшил, шим тэжээл, дасгал хөдөлгөөн, сэтгэлзүйн зөвлөгөө зэрэг олон талын сургалтыг тогтмол зохион байгуулж, координатор эмчээс ганцаарчилсан зөвлөгөө мэдээлэл авах боломжоор хангасан.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг экспортлон гадаад үйлчлүүлэгч хүлээн авч, Монгол улсаас гадаад улсад салбар (Жакарта, Индонез улс) эмнэлгээ байгуулсан анхны эмнэлэг болсон зэрэг байв.

“Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн хиймэл оюун ухаанд суурилсан (AI) үр хөврөлийн лабораторийг байгуулах зорилго тавин ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болд 2025-04-11 43.228.131.42

Мундаг хамт олон шүү. Баярлаж явдаг шүү эмч нартаа.

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.191.67

Үнэн үү. Итгэхгүй л бна шүүүү

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.164.211

Заа, эднийх шиг худлаа газар байхгүй, дэлхий хийгээгүй байхад худлаа шаагаад лал а рууд

Avatar

данх 2025-04-11 203.217.139.240

Бэйсболын талбайгаас хулгайлж, орон сууцны барилгын хажууд өдөр шөнөгүй газар ухдагаа болимоор юм. Бадар-Ууган уг нь спортоор хоолтойгоо залгаа биз дээ. цаана нь хүүхдүүд тоглож байхад наана нь газар ухаад сууж байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж