Говийн болон зүүн аймгуудыг чиглэн зорчихгүй байхыг анхааруулав

Говийн болон зүүн аймгуудыг чиглэн зорчихгүй байхыг анхааруулав

Говийн болон зүүн аймгуудыг чиглэн зорчихгүй байхыг анхааруулав

Говийн болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхилж, шороон болон цасан шуурга шуурч байна. Дээрх бүс нутаг амьдарч байгаа ард иргэд, малчид, жолооч тээвэрчид цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байж тус чиглэлд зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний 08:00 цагийн ажиглалтын бодит мэдээгээр Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх, Сайншанд, Мандах, Сайхандулаан, Өргөн сумдын нутгаар цас орж, салхины дундаж хурд секундэд 12-17 метр хүрч цасан шуурга шуурч байна.

Иймд:
  • Мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээллийг тогтмол авч ашиглах,
  • Малаа ойр бэлчээх
  • Төөрч, осгохоос сэргийлэх
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөж байна.

May be a graphic of map and text that says '95 Цаг агаарын узэгдлийн МЭдээЛэл (2025-04-11 08:00) 100 105 51- 110 115 P3RI0H Bri Mipes Ami Цшс Ieeanganog Шороошуурги Бороо 三楽 Цасам шуурга Манан -Шипра -Шнарабороо бороо Hoiron цас Шороон шуурга 100 *부학 Адлар -Ааларнас цас -Аадар бороо 110 -Аннга нхилгдан 115 120'

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж