Улс орнууд монгол иргэдийг хилээс буцаасан талаар ГХЯ анхааруулж байна

Улс орнууд монгол иргэдийг хилээс буцаасан талаар ГХЯ анхааруулж байна

Улс орнууд монгол иргэдийг хилээс буцаасан талаар ГХЯ анхааруулж байна

Он гарснаас хойш улс орнууд хилийн шалган нэвтрүүлэхээ чангатгаж, зорилго тодорхойгүй, харлах магадлалтай хүмүүсийг хил нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, Өмнөд Солонгос, Герман улс, АНУ зэрэг орнууд монгол иргэдийг хилээс буцааж байгаа талаар Элчин сайдын яам, Консулын газраас анхааруулж байна.

Өмнөд Солонгос улсын хилээс буцаагдаж байгаа монгол иргэдийн асуудлаар албаныхан харилцан санал солилцож байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Харин бусад улс орны тухайд хил нэвтрэхдээ зорилго болон бичиг баримт, буцах тийз асуудалгүй байх ёстойг анхааруулж байгаа юм.

Герман улсын Франкфурт олон улсын нисэх онгоцны буудлын Шенгений бүсээр нэвтрэхэд дараах зүйлсийг асууж, шалгаж байгаа тул иргэд холбогдох "баримт, мэдээллийг" урьдчилан бэлдэж, хилийн цагдаагийн асуултад саадгүй хариулж, үзүүлэхийг зөвлөж байна. Тухайлбал, буцах нислэгийн тийз заавал өөрийн нэр дээр байх, байрлах зочид буудлын захиалга, хүлээн авах иргэний овог, нэр мөн урилга, угтагч байвал нэр, утсыг өгөх, аяллын зардлыг хариуцагч, хувь хүн өөрөө бол хэдэн евротой аялахаа илэрхийлэх шаардлагатай. Үүнээс гадна аяллын хөтөлбөр, хөтөлбөр байхгүй тохиолдолд зорилгоо тодорхойлох зорилго нь Шенгений визийн мэдүүлгийн хуудас бөглөсөнтэй ижил байхыг анхааруулж байна.
Шаардлагатай мэдээллийг буруу өгснөөс Германы Шенгений хил дээрээс буцаах тохиолдлууд гарч байгаа бөгөөд мөн Монгол Улсын албан паспортоор Шенгений бусад орон руу Шенгений визгүй Франкфуртын нисэх буудлын транзит заалаар дамжин өнгөрөх боломжгүй гэдгийг мөн анхаарууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 103.212.118.224

Хулгайчууд юм чинь аргагуй ш дэээ

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.245

"анхааруулж бн…" гэнээ, бодит ажил хийж, иргэн хүний төлөө хариуцлага хүлээж хөдөлж бай ноёд, түшмэл, хиа нраа.

Avatar

З 7 цагийн өмнө 122.201.31.226

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрынхан ажлаа сайн хийх хэрэгтэй штээ, манайхаас хүн буцаавал тэр тоогоор нь айлын хүмүүсийг буцаах хэрэгтэй штээ, бүлтэгэнээд дальдчиад байх асуудал биш штээ.

Avatar

Зочин 2025-04-11 66.181.176.186

ГХЯ ч гэж дээ сайд нь ч гэж таарсан авгай. Монгол улсыг төлөөлсөн дипломатич чадвартай сайд хэрэгтэй. Өнгөрсөн хойно нь хашгирах биш урьдчилж Монгол улс иргэнээ гадны улс оронд өчүүхэн мэт харуулдаг нь ГХЯ ны сайдын нөлөө бодлого маш доод түвшинд байгааг илтгэдэг.

Avatar

Донгосоо 2025-04-11 66.181.161.49

лүднүүддээ иргэдийнхээ эрх ашгийг. хамгаалаачээ
юун их хувийн мэдээлэл шаарддаг болчхоод бнаа
угтагч ч гэх шиг хуцваасологгос иргадийг визтэй болго .

хилээс монгол иргэд буцах ёсгүй
ажлаа хий алцгах ссайд батцэуэг .
өөрсдөө сүрэглээл хэсээд яьахы ичээч

Avatar

Зочин 2025-04-11 202.131.236.203

уран шиннэсэн хүмүүс шүү.одоо бүгд гадуурхана

Avatar

Зочин 2025-04-11 139.5.218.44

Орос Хятад хоёроос л болж Монголыг шадуурхаж, зэвүүцэж эхлэж баййна даа. Урьд Монголыг Азийн ганц ардчилсан баян бүрд гээд хэчнээн сайхан ханддаг байлаа. Паспортонд Оросод очсон дардас байвал шалтаглаад л Европ руу оруулахгүй байгаа бололтой гэсэн.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.90.111

Азийн баян бүрдийн үлгэрт итгэсэн хэвээр үү…хахаха арай Ази дахь ардчилалын сонгодог жишээд бас итгэдэг үү…өдий хүртэл хошгирсоор л ууж. Оросын штамп дээр шаачлаа даа чи. асуудалгүй бгаа шүү. мэдэж ярь

Avatar

Ганаа 2025-04-11 139.5.219.205

европд танай элчингийн ажилтнууд хар тамхины хэрэгт их холбогдож эх орны нэрийг шившиглэж явна.Элчингийн ажилтнуудаа хамаатан саднаа тавиад байлгүй мэргэжилтэй сэтгэлтэй залуучуудаар тавь л даа.

Avatar

сдомпш 2025-04-11 59.153.86.195

ИНЧОН дээр 3-4 авгай буусан шууд Нарантуул захаас явж байгаа аятай нил хир болсон бэлтгэлийн хувцас бөөн шороо шавхай болсон гуталтай буусан хүний өмнөөс ичих хэцүү юм билээ. Ийм хүмүүсийг хараад шууд буцааж бна лээ

Avatar

Зочин 2025-04-11 202.9.40.186

Угаасаа худалч хулгайч бохир заваан Монголчуудад гишгэх газар Ионголоос өөр байхгй

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.183.191

чи харин Монголоос үзэгдэх мөргүй зайлаарай ах дүү хамаатан садангаа чирээд

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.178.135

авилгалд идэгдсэн,юу ч хийж чаддаггүй,бүхнийг гаднаас зөөдөг,мөнгөний ханш нь хамгийн муу,баялаг бүтээдэггүй улс хөгжил байхгүй иргэд нь дорд үзэгдэнншд ,хятадын дээд сургуульд монголын ндийн засгийн тхлаар мужгийн 1 р жишээ болгон ярьдаг гээ өиз дээ.монгол оюутнууд ичдэг гэсэншд .юу ч үйлдвэрлэж өүтээж чаддаггүй улс гэж ярьдаг гэсэн .хадаасаа ч хийдэггүй улс манайх л байх.бүх юмаа гаднаас авдаг учраас доллорын ханш үүрд өсч байдаг

Avatar

Нэргүй 2025-04-11 124.158.120.146

Биедээ их мөнгөтэй, барьцааны мөнгөтэй явахгүй юу

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.178.135

нэр хүндгүй улсын иргэд ийм л болдог авилгалд идэгдсэн улс гэсэн ойлголттой улс орнууд хамгийн нэр хүндгүй болдог

Avatar

Нэргүй 2025-04-11 202.55.188.121

Барууны ертөнцийг муулж, зүхэж харааж хараачихаад бас тийшээ зүглэх ямар нүүр байдаг юм. Орос руугаа л очиж амьдралаа сайжруул даа үхэр монголчуудаа

Avatar

Нэргүй 2025-04-11 108.147.36.10

Бас болоогүй ээ Хойд Со-г магтан дуулчихаад Өмнөд Со руу очиж харлана…..

Avatar

Нэргүй 2025-04-11 124.158.120.146

ОрZ дэмжигчид эр хүүгээ орос украйны дайнд явуулахгүй юу тэгээд тэнд үхээд 1 юм ойлгоно биз

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.90.111

чам шиг гахай ялгааг нь мэдэхгүй. хараагаад бгаа хирнээ өлөнтөж бензиныг нь хэрэглээд ай…арчаагүй амьсгааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж