УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.04.11/ 10.00 цагт эхэллээ.
Чуулганы хуралдаанаар 2 асуудлыг хэлэлцэж, дууслаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал дууслаа. Чуулганаар хэлэлцэх асуудлыг Дэгийн тухай хуулиар тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. Бүлэгт болон бүлэгт харьяалагдаагүй УИХ-ын гишүүдээс асуух асуулт тодорхой, хугацаа тодорхой болсон учраас чуулганы хуралдааныг маш тодорхой цаг хугацаанд товлох хуралдуулдаг болох зарчмыг барьж байна. Тухайлбал, Пүрэв гаригийн чуулганы хуралдаан хэлэлцэх асуудлын хугацаатай холбоотойгоор 10.00 цагт эхлээд 12.00 цагт өндөрлөх нь тодорхой байна.
Үдээс хойшхи хуралдааны эхлэх цаг, дуусах цаг нь тодорхой байдлаар хуралдааныг зарладаг болж эхэлж байна. Тиймээс УИХ-ын гишүүдийн зүгээс хоёр цагийн хугацаанд бүрэн оролцоотой байх шаардлагыг тавьж ажиллана.
УИХ-ын гишүүд конап дарчихаад гарч явахгүйгээр асуудалд идэвхтэй оролцох ёстой. Хэрвээ нэрээ өгчихөөд 5 минутаас дээш хугацаанд байхгүй орхин гарсан тохиолдолд нэрийг нь хасдаг зарчмаар ажиллана. Өнөөдөр Транс Азийн төмөр замын сүлжээний гэрээг соёрхон батлах хуулийг буцаалаа. Олон нийтийн шүүмжлэлийн дагуу хариуцлагатай хандаж, унасан саналыг босгохын тулд горимын санал гаргадаг байдлыг таслан зогсооно. Олон нийт УИХ-аас энэ л зүйлийг хүсч байгаа. Ард иргэдийн амьдралд нийцсэн шийдвэрийг төр гаргаж өгөхийг хүсч байгаа. Та бүхэнд амжилт хүсье.
Өмгөөллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа
Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-2022 оны Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргасан. Наймдугаар зүйлийн 8.6.3 заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн. Би зарчмын хувьд энэ хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Мөн Өмгөөлөгчийн холбоонд 400 гаруй хүнээс 40 гаруй хүн нь хасагдаж, дийлэнх нь гомдол гаргасан.
Мэдээж шалгалтад орохын тулд давхар ажил эрхэлж болдоггүй учраас ажлаасаа гарах болдог. Тэнцэхгүй бол ажилгүй болчихдог. Тэгэхээр мэдээж их сургуульд багшилж, эрдэм шинжилгээний ажил хийхийн хажуугаар өмгөөллийн ажил хийхийг хуулиар зөвшөөрдөг. Гэвч улс төрийн болон бусад ажил хийхийг зөвшөөрдөггүй. Нэг асуулт нь энэ заалтаас гадна энэ хуулийг цогцоор нь шинэчлэх, өөрчлөхгүй байсан уу. Цаашид ийм шаардлагууд байгаа юу. Зарим төрлийн гэмт хэргийг өмгөөлж байгаад сүүлдээ өөрөө гэмт хэрэгтэн болох тохиолдол байдаг. Цаад утгаараа өмгөөлөх процесс хэр хуулийн хамгаалалтад байна вэ. Шударга ёсыг сахиулах хэргийн процесст өмгөөлөгчийн эрхийг хэрхэн хамгаалж байна уу?
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
-Асуулт бол тулгамдаж байгаа асуулт мөн. Өмгөөллийн тухай хуулийн 8.6.3 заалт шалгалтад орох гэж байгаа хуульчдын хувьд эрх зүйн байдлыг дордуулсан гэдэг утгаараа зөвхөн энэ заалтыг хэлэлцэж байна. Цаашдаа энэ хуулиа эргэж харах ёстой гэдэг асуудал хөндөгдөж байна. Хамгийн ойр жишээ ярихад, энэ хуулийн 15.1.13 заалт дээр улс төрийн нам түүний харьяа салбар бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран эрхлэх гэж байгаа. Гэтэл өмгөөлөгч гэдэг маань улс төртэй хамааралтай ажил мэргэжил биш. Нөгөө талаараа Компанийн хуульд ч өмгөөлөгч хийхийг хориглоно гэдэг заалттай болж байгаа. Давхар ажил хийж болохгүй гэдэг заалтуудыг авч үзэх ёстой. Эрүүгийн хуулийн дагуу өмгөөлөгч прокурортой эн тэнцүү орж, ажиллаж чадаж байгаа юу. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, тухайн хүнийг хамгаалах тал дээр анхаарах шаардлагатай байгаа.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
-Өмгөөллийн тухай хуулийн 8.6.3 заалтыг хүчингүй болгоё гэж байна. Судлаад үзэхээр, 2022 оны хоёрдугаар тогтоол Үндсэн хуулийн Цэц дээр энэ заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг дүгнэлтийг дунд суудлын хуралдаанаар гаргасан байна. Энэ заалтыг боловсронгуй болгох талаар тэмдэглэж үлдээсэн байна лээ. Энэ асуудлыг 2025 оны есдүгээр сарын 4-нд их суудлын хуралдаанаар хэлэлцэнэ гэж тогтсон байсан. Энэ хуралдаан болохыг хүлээх хугацаанд УИХ-ын гишүүд энэ зүйл заалтыг авч болох юм уу. Миний бодож байгаагаар Үндсэн хуулийн Цэцэд шилдэг хуульчид байх ёстой. Тэдний дүгнэлтийг эцэслэн авахыг хүлээх ёстой гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
-Энэ заалт олон жил асуудал дагуулж байгаа. Би өөрөө өмгөөлөгч хийж байсан. Өмгөөллөөр ажиллах хуульчдад хүндрэл учруулдаг заалт. Хууль тогтоох байгууллага УИХ-д хуулиа засах боломж нь бий. Энийг 2022 оны ҮХЦ-ийн гишүүн Ц.Мөнх-Оргилын зүгээс УИХ өөрөө засах боломжтой гэдгийг хэлсэн байдаг. Энэ утгаараа гишүүдээс хуулийг санаачлан хүчингүй болгосноор ҮХЦ дээр маргаан үргэлжлэхгүй гэсэн үг. ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэрэг үүсгэсэн шалтгаан нь энэ заалт Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай гэсэн дүгнэлттэй холбоотой.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
-2022 оны Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Та Үндсэн хуулийг зөрчсөн, хасъя гээд байх юм. Энэ заалтыг сайжруулах санал байна уу?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Б.Уянга гишүүнээ өмгөөлөгчийн шалгалт өгөх хүн өмгөөлөгчөөр ажиллахад харшлах албан тушаалаа заавал өгч байж шалгалтаа өгнө гэдэг заалттай. Шалгалтад ороод ямар үр дүн гарах нь тодорхойгүй байхад эрхэлж байгаа ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөж, шалгалтад орно гэдэг нь хүний эрхийн зөрчил үүсгэж байна гэж үзсэн. Тийм учраас Г.Уянгахишиг энэ заалтыг байхгүй болгох санал оруулж ирж байна. Шүүгчийн насны хязгаартай холбоотой асуудлаар ҮХЦ-ээс Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Тэгэхээр энэ хууль гэлтгүй, Шүүхийн тухай хууль, Прокурорын тухай хууль, Өмгөөлөгчийн тухай хууль гээд салбарын зохицуулалт хийж байгаа хуулиудаар хүний эрхийн зөрчил үүсгэж болзошгүй заалтууд байна гэж үзэж байгаа. УИХ-ын Тамгын газар дээр хуулийн хэлтэс бүртгэл хийж, сардаа нэг удаа хүний эрхийн зөрчил үүсгэсэн, чуулган дээр яригдсан асуудлыг тэмдэглэж, арилгах алхмыг УИХ өөрийн санаачлагаар хийе гэж байгаа юм. Гишүүд бусад салбарын хуулиудад хүний эрх зөрчсөн асуудлыг засъя.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Бид нэг ойлголттой байх ёстой. Энэ улсад бид хууль тогтооно. Хууль зөрчилтэй байгаа бол бид энийг өөрчлөхөд ҮХЦ-д хэлэлцэх асуудал байхгүй болно. Ийм эрхтэй субъект. Тэр өнцгөөсөө энэ заалтыг хэлэлцэж байна.
Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ээс эцэслэн батлуулах горимын саналыг дэмжих санал хураалт явуулж, нийт УИХ-ын гишүүдийн 71 буюу 81.6 хувиар эцэслэн батлах үе шат руу шилжүүллээ. Хуулийн төслийг эцэслэн батлуулах санал хураалтыг үргэлжлүүлэн явуулж, 71 гишүүн дэмжиж хуулийн төсөл батлагдлаа.
Транс Азийн төмөр замын сүлжээний тухай хуулийг буцаав
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэнэ. Нэгд, Транс Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах тухай санал хураалтыг үргэлжлүүлэн явуулах бол хоёрт, Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан. Байнгын хорооны саналаар санал хураалт явуулна. Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно гэж заасан. Гэвч Б.Дэлгэрсайхан сайд өөрөө хаачсан бэ. Байнгын хорооны саналаар Транс Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлая гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулна. Нийт гишүүдийн 64 гишүүнээр асуудал дэмжигдэх ёстой. Санал хураалтыг явуулъя. Санал хураалтаар 53 гишүүн буюу 74.6 хувь нь дэмжсэнгүй. Хуулийн төслийг буцаах тогтоолыг танилцуулъя.
Нэргүй 2025-04-11 202.9.40.219
Deg jyramtai,hariytslagatai,yos zyitei bailgah gej YIH-n darga ih charmaij bna,Daanch nogoo malnaas dor gishyyd ni tenyychilj shilreed dashin shog!!
Нэргүй 2025-04-11 202.9.40.99
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Нэргүй 2025-04-11 59.153.113.95
SEXSDI80955877
Нэргүй 2025-04-11 202.126.88.203
Монголд МЕГА нэртэй Гадаад, Дотоодын санхүүжилттэй олон Төсөл Хөтөлбөрүүдэд Улс Төрийн Нөлөб орж, Төр өөрөө тэдгээх төслүүдийн Үйл ажиллаганд хутгалдан орж хууль зөрчиж, идэж шамшигдуулах үзэгдэл газар авлаа….
Шударгаар Чадавхитай, Гадаад Дотоодын Компани, Иргэдийн Олон Улсын Хуулийнх нь Зохицуулалтаар ажилладаг болмоор бнаа !!!!
Нэргүй 2025-04-11 139.5.218.160
SEXSEER VANXANDI80955877