Генийн инженерчлэлээр устсан төрөл зүйлийг амилуулах боломжтой юу?

Генийн инженерчлэлээр устсан төрөл зүйлийг амилуулах боломжтой юу?

Генийн инженерчлэлээр устсан төрөл зүйлийг амилуулах боломжтой юу?

Тэртээ 12500 жилийн өмнө устаж үгүй болсон чоныг биотехнологийн компани амжилттай дахин амилуулжээ. Даллас хотод төвтэй "Colossal Biosciences" биотехнологийн компанийн мэдээлснээр, 12500 жилийн өмнө мөхсөн чонын төрлийн амьтан дахин “амилж”, дэлхийн хамгийн анхны амжилттай сэргээгдсэн устаж үгүй болсон амьтан болжээ. "Colossal" компанийн эрдэмтэд эртний ДНХ, клончлол, гени өөрчлөх технологи ашиглан саарал чонын генийг өөрчилж, гурван ширхэг “аймшигт чоно”-ын бэлтрэг гарган авсан гэнэ. Саарал чоно нь эртний “аймшигт чоно” (dire wolf) зүйлийн хамгийн ойрын орчин үеийн хамаатан аж. Үүссэн бэлтрэгнүүд нь гадаад төрхөөрөө мөхсөн чонын төрлийг санагдуулам холимог шинэ төрөл ажээ.

"Aenocyon dirus" гэх чоно нь HBO-гийн "Game of Thrones" цуврал дээр гардаг чонын төрөл зүйлийн нэг бөгөөд Хойд Америкийн анч амьтан байв. Энэ чононууд нь саарал чононоос илүү том биетэй, өргөн дух, зузаан цагаан үс, хүчтэй эрүүтэй байсан гэж "Colossal" мэдээлжээ.

СЭРГЭЭН АМИЛУУЛСАН НЬ

"Colossal" компани 2021 оноос хойш мамонт, додо, Тасманийн бар зэрэг мөхсөн амьтдыг сэргээх төсөл хэрэгжүүлж байгаа боловч аймшигт чонон дээр хийж буй ажлаа олон нийтэд анх удаа зарлаж байна.

“Энэ бол бидний хэрэглэж буй устгалын эсрэг технологи бүрэн ажиллаж байгааг харуулсан анхны жишээ,” хэмээн компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Бен Ламм мэдэгдэв. Тэрбээр “Бид 13,000 жилийн настай шүд болон 72,000 жилийн настай гавлын яснаас гаргасан ДНХ ашиглан эсэн мэнд бэлтрэгнүүдийг бүтээж чадсан.” гэлээ.

Гурван аймшигт чонын бэлтрэг одоогоор 2000 акр газарт байрлах, байршлыг нь нууцалсан хашаалсан бүсэд амьдарч байна. Тэдний аюулгүй байдалд гурван метр өндөр амьтны хүрээлэнгийн стандартад нийцсэн хашаа, хамгаалалтын ажилтнууд, дроны хяналт болон камерын шууд бичлэгээр хяналт тавьж байгаа аж. Энэхүү байгууламжийг АНУ-ын Хөдөө аж ахуйн яаманд бүртгүүлж, Америкийн Хүмүүнлэгийн Нийгэмлэгээр баталгаажуулжээ.

ЭРТНИЙ ДНХ БА ГЕНИЙН АНАЛИЗ

Эрдэмтэд хоёр чононы чулуужсан олдвороос ДНХ гарган авч, "Aenocyon dirus"-ын хоёр бүрэн геном угсарсан. Тэдгээрийг орчин үеийн чоно, шакал, үнэг зэрэг махчин амьтдын ДНХ-тэй харьцуулж, аймшигт чононд онцгой генийн хувилбаруудыг тодорхойлсон байна. Үүнд цагаан үстэй, урт зузаан үс зэрэг шинж чанарууд орно.

"Colossal"-ийн мэдээлснээр, аймшигт чоно болон саарал чоно 99.5% генийн ижил төстэй байжээ.

“Бид 100 хувь ижил генетиктэй амьтан бүтээх гэж хичээж байгаа юм биш. Бидний зорилго бол функциональ хуулбар буюу тухайн төрлийн шинж чанарыг хадгалсан амьтан сэргээх явдал юм,” гэж компанийн шинжлэх ухааны захирал Бет Шапиро тайлбарлажээ.

КЛОНЧЛОЛЫН ПРОЦЕСС

Генетикийн дүн шинжилгээгээр илрүүлсэн 20 өөрчлөлтийг саарал чононы эс дээр хийж, 14 генийг засварлаж, өөрчилсөн байна. Дараа нь эдгээр эсүүдийг клончлон, гэрийн нохойноос авсан өндгөн эсэд шилжүүлж суулгажээ.

“Бид гэрийн нохойн өндгөн эсний цөмийг аваад, өөрчилсөн чонын эсийн цөмийг суулгаснаар клон үүсгэж байгаа юм,” гэж Шапиро тайлбарлав.

Эрүүл хөврөлийг том биетэй эрлийз нохойнд суулгаснаар, нийт найман удаагийн туршилт хийсэн бөгөөд нэг бүр нь ойролцоогоор 45 хөврөлтэй байжээ.

  • 2024 оны аравдугаар сарын 1-нд хоёр эр бэлтрэг

  • 2025 оны нэгдүгээр сарын 30-нд нэг эм бэлтрэг төрсөн байна.

ЦААШИД ХЭРХЭХ ВЭ?

Бэлтрэгнүүд нь хүмүүст дассан ч тэжээмэл биш. Эр бэлтрэгнүүд өдөр бүр зугаалж, хооллохоор бааздаа ирдэг. Тэд одоогоор бага насныхаа зан авирыг гаргаж байгаа бөгөөд дааврын өсөлт явагдах үед илүү тод илэрхий зан байдал гаргах гэнэ.

Энэ талаар "Colossal"-ийн амьтдын асуудал хариуцсан захирал Мэтт Жэймс ярихдаа “Бид тэдний төлөв байдлыг судалж, устгалын эсрэг технологи, клончлол, генийн өөрчлөлтийн талаарх асар их мэдээлэл авч байгаа” гэжээ.

ШИНЖЛЭХ УХААН БА МАРГААН

Шведийн Стокхольмын их сургуулийн профессор Лов Даленийн хэлснээр, эдгээр бэлтрэгнүүдийн геном нь 99.9 хувь саарал чоно хэвээр байгаа ч аймшигт чонон төрхийг амжилттай сэргээж чадсан гэж үзжээ. “Тэд яг аймшигт чоно мөн үү гэдэг бол шинжлэх ухаанаас илүү философийн асуулт. Гэхдээ энэ бол маш том үсрэлт,” хэмээн тэр хэлжээ.

Гэсэн хэдий ч, зарим мэргэжилтнүүд Colossal компанийн эдгээр амьтад нь жинхэнэ аймшигт чоно биш, харин генетикийн хувьд өөрчилсөн саарал чононууд гэж үзэж байна. Палеогенетикч Ник Роуленс эртний аймшигт чононы ДНХ нь биологийн клон үүсгэхэд хэтэрхий хэврэг байгааг онцолж, аймшигт чоно болон саарал чоно хоёрын хооронд 2.5-6 сая жилийн зай бий гэж тэмдэглэжээ. Тэрбээр мөн зөвхөн 14 генийг өөрчилснөөр тэднийг аймшигт чоно гэж үзэх нь зохимжгүй гэж шүүмжилсэн байна.

"Colossal"-ийн шинжлэх ухааны багийнхан нийт 20 генийн өөрчлөлт хийж, тухайн чонын төрх, үсний бүтэц, биеийн хэмжээ зэргийг сэргээж чадсан гэж мэдэгдсэн билээ.

ЦААШДЫН ЗОРИЛТ

Colossal компани энэ технологийг улаан чоно зэрэг ховор амьтдын сэргэлтэд ашиглана гэж найдаж байна. Улаан чоно бол хамгийн ховордсон чонын төрөл юм. Шинжээчид энэ технологийг ховор амьтдын генетикийн олон янз байдлыг нэмэгдүүлэх, мутацыг засах, байгаль орчинд дасан зохицох чадвар бий болгоход ашиглаж болно гэж үзэж буй. Гэвч экологийн орчныг бүхэлд нь буцааж сэргээх боломжгүй тул зарим судлаачид болгоомжилж байна.

Хэдийгээр энэ төсөлд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа ч, Colossal компани амьтны эрх, сайн сайхныг хамгаалах тал дээр амьдрах нөхцөл сайтай байгууламж барьж, хяналт тогтоосон гэж тайлбарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.176.57

Генийн инжнерчлэлээр устгасан юм уу? эсвэл устсан байсан амьтныг генийн инжнерчлэлээр сэргээн амилуулсан юм уу?

Avatar

Нэргүй 2025-04-11 103.57.93.244

Чоноор юу хийх вэ, араатнаар яах юм бэ! Өвсөн тэжээлтэнгүүд хүмүүсийн хоолонд хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-04-11 59.153.87.54

Хүн үүссэн сармагчинг сэргээмээр байна, жаахан засая

Avatar

Нэргүй 2025-04-11 103.172.76.44

Харин бид эндээ УРАН ХОРТОЙ юу ҮГҮЙ юу гэж гадны хөлснийхөнтэй маргасаар.

Avatar

Нэргүй 2025-04-11 139.5.218.160

SADATLA SHAALGYYLI XUCHINDUULI80955877

Avatar

Нэргүй 2025-04-11 203.91.115.46

Аймааргүй чоно ч гэж юу байлаа. Илүү зэрлэг, догшин авиртай, эцэг чоно гэсэн санаа байж магадгүй. Эртний скифчүүдийн домогт энэ чонын тухай гардаг. Тэр чоныг алж эрүү, соёог нь тахьсан анчин эр баатраар тодорч омгийн дайчин болдог.

Avatar

Нэргүй 2025-04-11 203.91.115.46

Догшин цөөвөр гэвэл яана. Арай манай Бөрт чонын нэр тууж яваа биш байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж