Монгол, Өмнөд Солонгосын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр, БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдтай уулзсан. Визтэй холбоотой иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу хоёр улсын парламентын бүлэг энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа. Уулзалтын үеэр хэд, хэдэн асуудлыг хөндсөн. Нэгдүгээрт, зорчих эрхийг хязгаарлаж байгаатай холбоотой. Тодруулбал, виз мэдүүлэхэд иргэдийн гадаад пасспортыг 30 хүртэлх хоногоор ЭСЯ-нд байршуулж байгаа асуудал. Үүнээс шалтгаалж бусад улс орон руу зорчим эрхийг хязгаарлаж байгаа гэж үзэж байгаа.
Энэ нь тухайн улсын хууль тогтоомжид заасан гэдэг утгаар виз мэдүүлж байгаа иргэний гадаад пасспортыг хураан авч байгааг БНСУ-аас Монголд суугаа Элчин сайд хэлсэн. Мөн пасспорт хураан авах хугацаа заагаагүйг хэлж байгаа. Тийм учраас бидний зүгээс ядаж долоо хоногийн хугацаатай болгох саналыг албан ёсоор тавьсан.
Хоёрдугаарт, иргэний гадаад пасспортыг удаан хугацаагаар хураахад дунд нь гэнэтийн томилолт, ажил, эрүүд мэндийн эрсдэл гарах тохиолдолд пасспортоо авахад Солонгосын визийн хүсэлт шууд цуцлагдаж байгаа байдлыг арилгах. Виз олгохоос татгалзсан гэдэг ангилалд оруулахгүй баыхыг ярилцсан.
Цаашид эдгээр зөрчлийг гаргахгүй байх тал дээр анхаарч, арилгахыг Элчин сайд мэдэгдсэн. Дараагийн асуудал бол виз татгалзсан тохиолдолд дахин мэдүүлэх хугацаа зургаан сар. Энэ нь мөн зөрчил. Үүнээс болж виз мэдүүлгийг төвүүд дээр тодорхой ангилах хэлбэрээр дахин, дахин виз мэдүүлээд байгаа хүндрэлтэй асуудлууд байдгийг Элчин сайдын зүгээс дурдаж байгаа учраас удаа дараа виз мэдүүлж, татгалзсан иргэдийн мэдээллийг харгалзаж, тусад нь ангилж авч болно. Ингэснээр дахин виз мэдүүлэх хугацаа буюу зургаан сарыг болиулах талаар зөвшилцсөн. Нааштайгаар шийдэх боломжтойгоо ЭСЯ-наас илэрхийлсэн.
Гуравдугаарт, визээ авсан иргэд хилээс буцаагдаж байгаатай холбоотой асуудал. Зорилго тодорхойгүй, буцах тийзээ сарын хугацаатай бичүүлсэн гэх мэт олон шалтгаанаар хилээс буцаагдаж байгаа хүн их. Тиймээс нэгэнт виз нь гарсан иргэдийг хилээс буцаахгүй байхыг шийдвэрлэж өгөх саналыг мөн өгсөн гэлээ.
Нэргүй 2025-04-11 158.59.146.30
tiim gazar rum yavj yadag bnaa
Аагий 2025-04-11 103.212.119.112
Угаасаа л солонгост очиж байгаа монголчуудын 80% хууль зөрчиж хараар ажил хийдэг нь үнэн шдээ. Ер нь ажил хийх гэж л солонгос явж бна монголчууд. Багахан хэсэг нь эмчилгээ, аялал шүү.
зочин 2025-04-11 43.242.241.247
АРд иргэдийнхээ эх орондоо аятай сйхан амьдрах, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах тал дээр чи ажиллах ёстой болохоос харь орны элчин сайдаас амьдрах аргагүй болоо монголоос зугтж байгаа монгол иргэдэд хилээ чөлөөтэй нээж өгөөч хэмээн хошуу цорвойх тэнэглэл чамаас өөр хүнд байхгүй дээ.
Нэргүй 2025-04-11 103.111.68.3
Солонгосын тал хил дээрээс хэдэн монгол иргэнийг буцаана, тэр тоогоор нь солонгос иргэдийг буцаачдаг байх зориг зүрхтэй байх шаардлагатай байна!!!!
Нэргүй 2025-04-11 49.0.156.20
Солонгосын талд санал өгөх биш шаардах хэрэгтэй Энд байгаа элчинг дуудаж гаргасан виз чинь яагаад гаальчдын хувьд хүчингүй болоод байгааг , ажилаа хийж чадахгүй бол элчин гэж Солонгосыг төлөөлж суух эрхгүй буц гэсэн шаардлага тавь.
Ц. Эрдэнэбат 2025-04-11 202.9.46.200
Намайг БНСУ-д ажиллаж, амьдарч байхад Солонгосчууд нэг хэсэг Монголчуудыг хил дээрээс буцаадаг байлаа!
Нэг удаа Монгол 8 хүнийг буцаасан. Тэгэхэд одоогийн УИХ-ын гишүүн Пүрэвдорж, Солонгос улсын 7 иргэнийг хил дээрээс буцаасан! Тэгж байж, тэр асуудал дарагдсан.
Манай хиоийнхэн, гаалийнхан адилхан л ажиллах хэрэгтэй!!!