Монголд мөнгө хүүлэх ажиллагаа газар авснаар өдрийн зээлийн хоногийн хүү 10 хувь, жилийн хүү 120 хувь болтлоо өссөн бол банк бус санхүүгийн байгууллага/ББСБ/-ын зээлийн хүү сарынх нь 34-50 хувь хүрч чангарчээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн тайлбараар бол банкууд дэргэдээ банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-тай болсон. ББСБ нь арилжааны банкнаас 20-24 хувийн хүүтэй зээл авч, түүнийгээ 34-50 хувийн хүүтэй хэрэглээний зээл болгон иргэдэд олгож, мөнгө хүүлдэг болсон.
Цаашлаад ББСБ-аас ломбардуудад эх үүсвэр бий болгож өгөх замаар богино хугацаатай зээл олгодог схем ч үүсчээ.
ББСБ болон ломбардуудын олгож байгаа зээлийн хугацаа богино тул иргэдэд хугацаандаа төлөөд байх боломжтой мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэтэл хүү өндөр тул цаг хугацаандаа зээлээ төлж чадахгүй асуудалтай тулж санхүүгийн дарамтад орох үзэгдэл газар авсан байна.
2025 он гарснаас хойш Монголбанкны Мөнгөний бодлогын хороо, Санхүүгийн зохицуулах хорооноос банк болон ББСБ-ын хэрэглээний зээлд тавигдах өр, орлогын харьцааг чангаруулсанаа зарласан. Ингэснээр арилжааны банкуудаас хэрэглээний зээл олгохдоо өр орлогын харьцаанд 50 хувийн шалгуур тавих болсон бол ББСБ-ууд нь 40:60 шалгуур тавих болсон. Хэдийгээр өр, орлогын харьцаанд тавих шалгуур хатуурсан нь энэ төрлийн зээлд хамрагдах иргэдийн тоо буурахад нөлөөлөх ч зээлийн хүү нь өндөр болох тусам зээлдэгчид ирэх санхүүгийн дарамт нэмэгдсээр байгаа юм.
Иймээс эл асуудал УИХ-ын төвшинд хүртэл өндөр авснаар ирэх долоо хоногоос Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкны төлөөллийг оролцуулсан зээлийн хүүг бууруулах боломжийн талаар УИХ-ын даргын төвшинд ярилцахаар болжээ.
Гэвч эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болсон нь зээлийн хүүг бууруулахад нөлөөлж чадах уу гэдэг асуултыг тавихад хүргэж буй. Учир нь, дэлхий дахинд өрнөсөн тарифын дайнаас үүдэлтэйгээр Монгол Улсын экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлж ирсэн нүүрсний үнэ унасаар байгаа нь төсвийн орлогод нөлөөлж эхэлсэн. Дээр нь валютын ханш өсч, төгрөгийг үнэгүйдүүлэн, инфляцийг нэмэгдүүлсээр байгаа юм.
Монголбанк инфляцийг тогтворжуулах, тарифын дайнаас үүдэлтэй эрсдлийг бууруулах зорилгоор өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүг 2 хувиар өсгөж 12 хувьд хүргэсэн. Энэ нь арилжааны банкуудаас гарах зээлийн хүүнд нөлөөлж, хүү буурах бус нэмэгдэх суурь шалтгаан болж буй.
Иймээс зээлийн хүүг бууруулах асуудалд болгоомжтой хандах ёстойг банкны салбарынхан анхааруулж байгаа. Гэвч банк санхүүгийн салбараас ийм агуулгатай анхааруулгыг өнгөрсөн хугацаанд тогтмол өгч ирсэн ч эцэст нь өөрсдөдөө л хожоо гаргаж, ашиг орлогоо өсгөсөн гэдэг шүүмжлэл ч дагаж байна.
Үнэндээ ч системийн нөлөө бүхий арилжааны зургаан банкны хувьд 2024 оны цэвэр ашиг нь 1.7 их наяд төгрөгт хүрсэн.
Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ноос гаргасан 2024 оны IV улирлын санхүүгийн салбарын тойм мэдээгээр ББСБ нь 2023 онд 4.5 сая харилцагчтай байсан бол 2024 онд 5.3 сая болсон нь зээлдэгчийн тоо 800 мянгаар өссөнийг харуулж буй.
Мөн ББСБ-уудын нийт активын хэмжээ өмнөх оноос 52.5 хувиар өсөж, банкны салбарын 10 хувьтай тэнцэх болсон. Харин хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ банкны салбарын 103.7 хувьтай тэнцэж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 13.5 пунктээр өсчээ.
Түүнчлэн ББСБ-уудын нийт орлогын хэмжээ 57.1 хувиар буюу 664.4 тэрбум төгрөгөөр, нийт зардлын хэмжээ 54.5 хувиар буюу 398.6 тэрбум төгрөгөөр, цэвэр ашгийн хэмжээ 61.5 хувиар буюу 265.8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.
ББСБ-аас олгож байсан зээлийн хүү 2024 онд сарынх нь хүү 3.5 хувь байсан бол өнөөдөр 4 хувь болж өсөөд байна.
Уг нь ББСБ, ломбардуудын зээлийн хүүгийн дээд хязгаарт СЗХ хяналт тавих хуулийн зохицуулалттай. Гэвч ББСБ-ууд өндөр өртгөөр эх үүсвэр босгодог нь эргээд зээлийн хүүнд нөлөөлж байна гэдэг асуудлыг хөндөж буй. Гэвч банкуудаас дутахгүй ашиг унаган ажиллаж байгаа салбараар ББСБ-ынхан жагсах болсон. СЗХ-ноос зөвшөөрөл аван үйл ажиллагаа эрхэлдэг ББСБ 573 байна. Хүн амын тоотой харьцуулахад хэтийдсэн харагдах ч мөнгө хүүлэх зорилгоор ийн олноороо үйл ажиллагаа эрхэлж байна.
ХОНОГИЙН 10 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ӨГЧ, МӨНГӨ ХҮҮЛЖ БАЙНА
Хоногийн зээлийг хамгийн ихээр авч ашигладаг идэвхтэй харилцагч нь зах, худалдааны төвүүдэд наймаа эрхэлдэг иргэд аж. Хоногийн 500 мянган төгрөгийн зээл авсан бол түүнийгээ 550 мянган төгрөг болгож өсгөж өгнө. Ийм зээлийг гол төлөв өдрийнхөө хоолыг залгуулах зорилготой наймаачид авдаг байна. Зарим өдөр өдрийн зээлээ төлж чадах ч зарим өдөр чадахгүй. Улмаар зээлээ төлж чадахгүй хоног алдах тусам хүү нь өссөөр дааж давшгүй болж, хашаа байшингаа мөнгө хүүлэгч нарт өгсөн тохиолдол ч олон гарчээ.
Өдрийн зээлийн хүүнд дээд хязгаар тавьж, зохицуулалттай болгох ёстой гэх асуудал сүүлийн 10 гаруй жилийн туршид хууль тогтоох дээд байгууллагын төвшинд яригдсаар төв банкинд тулж очсон ч өнөөдрийг хүртэл зохицуулалтгүй явж байгаа юм.
Төв банк өнгөрсөн жил энэхүү зээлтэй холбоотой асуудлаар судалгаа хийсэн бөгөөд Ерөнхийлөгчийн төвшинд Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулагдаж эхэлснээр ажлын хэсэгт багтаж ажиллаж байгаа аж. УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлэгдэж, батлагдсан цагт өдрийн зээлийн хүүгийн дээд хязгаарыг холбогдох байгууллага тогтоох гэхчлэн тодорхой зохицуулалттай болох юм.
Гэвч УИХ-д төлөөллөө шургуулсан мөнгө хүүлэгч нарын хувьд эдгээр асуудлыг дэмжиж, зээлийн хүүг бууруулахад дэм болох хууль эрх зүйн зохицуулалтыг батлах уу гэдэгт одоогоор хариулт өгөхөд эрт байгаа юм.
Эхлэл болгож, УИХ-аар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн.
Энэхүү хуулийн төсөл УИХ-аар батлагдсан нөхцөлд арилжааны банкууд болон ББСБ-аас олгох зээлийн хүү буурах боломжтой гэж хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Э.Батшугар мэдэгдсэн.
Учир нь, зээлдэгчийн зээлжих чадварыг нэгдсэн онооны аргачлалаар тодорхойлдог болсноор банкуудын хувьд зээлийнх нь эрсдлийг бууруулна.
Олон улсын жишгээр 2004-2019 оны хооронд зээлдэгчийн оноонд суурилсан санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлсэн улс орнуудад зээлийн хүү нь 3.2-3.4 хувиар буурсан байна.
Вьетнам улс энэхүү системд шилжсэнээр зээлийн дундаж хүү нь 18 хувь байсан бол 14 хувь руу орсон.
Банкуудын зээлийн хүүгийн бүтцэд дүн шинжилгээ хийхэд 63 хувийг эх үүсвэрийн зардал/хадгаламжийн хүү эзэлдэг/ 15 хувь нь эрсдлийн зардал, 12 хувь нь банкны үйл ажиллагааны дотоод зардал бүрдүүлдэг. Зээлдэгчийн зээлжих зэрэглэлийг нэгдсэн онооны аргачлалаар тодорхойлсноор эрсдлийн зардал болон банкны үйл ажиллагааны дотоод зардлаас хэмнэлт хийх бололцоотой болно. Зээлдэгч бүр онооны системтэй болсноор банкуудын хувьд эрсдлээ тодорхойлох гэж цаг алдах шаардлагагүй, мөн найдваргүй зээлдэгч гэдэг нь тодорхой харагдах тул зээл олгож, өөрсөддөө эрсдэл үүсгэхгүй. Банкууд өнгөрсөн хугацаанд зээлдэгчийнхээ эрсдлийг тодорхойлж чадахгүйгээс зээлдээ өндөр хүү тавьдаг. Энэ нь зээлээ төлж чадахгүй байгаа муу зээлдэгчийн эрсдлийг цаг хугацаандаа зээлээ төлдөг найдвар зээлдэгчийн өндөр хүүгээр нөхөж ирсэнтэй холбоотой аж.
Мөн банкуудын урсгал зардлыг ч бууруулж болно. Зээл хүссэн иргэн хэр найдвартай вэ гэдгийг судалж 14 хоног зарцуулдаг. Онооны системтэй болчихоор зээл судалдаг олон эдийн засагч нар шаардлагагүй болно. Энэ нь зардлыг бууруулж өгнө. Түүнчлэн зээлийг өдөрт нь олгодог болох зэрэг давуу талыг үүсгэх аж. Энэ нь ББСБ-уудад мөн адил нөлөөлөх юм байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-04-11 66.181.191.193
МАН ын топ өлөн хулгайчууд хувь хүртээд байдаг юм биш үү
Erguu dagz 2025-04-11 202.55.188.100
udriin huu 10 huvi bol jiliin huu 3600 bnshde too bodoj suraad yma niitel
Нэргүй 2025-04-11 66.181.160.92
ahmaduud chini tuildlaa zeelee hewii. bolgo
Нэргүй 2025-04-11 202.9.40.78
монголын санхүүгийн байгууллагууд, банкууд зүгээр л хүүлэгчид! Гадны банкууд оруулаач ээ
Нэргүй 2025-04-11 59.153.115.88
Малууд аа,зээл авахаа больчихооч.
Хувийн санхүүгийнхаа боловсролыг дээшлүүлж суо.Худлаа гонгиносон лалрууд.
Иргэн 2025-04-11 202.126.91.33
66.181 чамайг шууд алвал зохих амьтан байна.Мөнгө хүүлэгч эсвэл гар хөл нь байна.Ядарсан олныг яасан их даапаалдаг Л.А.Л.А.Р вэ.
Дарьсүрэн 2025-04-11 103.57.92.234
Ийм зүйл ярьж байгаа мөртлөө ахмадуудын зээлийг яагаад оролдоод байгаа юм.Зээл авах боломжгүй болгоод ББСБайууллагад бүрэн эрх өгөөд ам ажил хоёр чигь зөрөөд байна.Тэтгэврийн зээлийг хуучнаар нь болно.
зочин 2025-04-11 202.70.38.16
ББСБ, ХЗХ, Ломбард, ликингийн худалдаа зэрэг хүүтэй мөнгө зээлдэгч нарыг журамлахгүй бол улсынхаа нийт хүн амаар өр зээлэлд баригдсан. мөн гэрээний хугацаа дууссаны дараа үргэлжлүүлэн хүү тооцож, хугацаагүй үргэлжилдэг байдлыг болиулж хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. нийтээрээ өртөн болж хар жагсаалтад орж байна
Мега Төсөл ба НАМ 2025-04-11 14.1.81.136
Засаглагч Нам Эхэлсэн Төслүүдээ Хугацаандаа дуусгаж чаддагүй.
44 ikh nayad nuursnii mongoo . 2025-04-11 139.5.218.135
44 ikh nayad nuursnii mongoo aviya aa . 1 irgend 5 saya togrog noogdoj baina . 2500 sh litsenziig tsutsalya aa .
Нэргүй 2025-04-11 103.168.34.95
Энэ талаар хэдэн ч жил ярив даа .Мэдсээр харсаар байж дорвитой арга хэмжээ авахгүй л байгаа ш дээ Ямар нэгэн улс төрийн оноо авах гэж хэрэг болохоор нь энэ талаар сэвнээ гээд п жоорлоод байх хэрэг байхгүй үтэр түргэн арга хэмжээ авал даа …АМАРБАЯСГАЛАН та нөгөө гурилын татварыг тэглэдэг шигээ гялс нэг юм хийл дээ
Нэргүй 2025-04-11 103.212.116.114
Банкны бузрууд шүү дээ.
Нэргүй 2025-04-11 66.181.168.199
Дуртайдаа зээл хөөцөлдөж ө***г долойх шахам байж олж авчихаад арчаагүйдээ шатчихаад дараа нь олон долоон юм гоншигнох хэрэггүй
Нэргүй 2025-04-11 103.212.118.135
Гэнэт үхэл зовлон, өвчин, аваар осол тохиолдоход угаас хураасан хөрөнгөгүй хүмүүс зээл авахаас өөр аргагүй. Засгаас хангалттай амьдрах боломж, ажлын байртай болгож өөрсдөө идэж уух тансаглахаа зогсоохгүй байгаа нөхцөлд ядарсан хүмүүсийн буруу биш.Ядаж арилжааны банкуудын хүнд суртал, зээлийн хүүг бага болгоход улс анхаарч төв банкнаас олгодог зээлийн болзлоо чангатгах. Эс тэгвэл нийт хүн амын 80 хувь нь зээлтэй нөхцөлд өндөр хүүтэй зээл аваад төлөхгүй байж байгаа октябрийн хувьсгал хийх болно
Mungu huulegchid burha. Bologee 2025-04-11 202.126.90.130
Turin tolgoi Togoo met
ard tumnii hodood ayaga met
Нэргүй 2025-04-11 66.181.160.17
Засгийн газар, Төв банк нь арилжааны банкнуудын эздэд атгуулчихсан, өөдөөс нь юу ч хэлж чаддаггүй, хэлэх гэвэл аманд нь "цаас" чихээд таглачихдаг!!! Иргэдийн хадгаламжийн хүүнээс татвар авдагаа болих хэрэгтэй: хадгаламжинд мөнгөө хийхээс өмнө тэр мөнгөнөөс хувь хүний орлогын татвар төлөөд цэвэршсэн мөнгө шүү дээ!! Гэтэл банк тэр мөнгийг эргэлдүүлэн хэд нугалан ашиг олоод өчүүхэн хувийг нь иргэнд хүү болгож өгөхдөө бас татвар авдаг!!! Дийлдэгээрээ муу иргэдээ л дээрэлхэх юмаа??!!
Hurimtlaltai boloyo 2025-04-11 202.126.90.130
MAHN darlalaas chuluulugduye
Нэргүй 2025-04-11 66.181.178.135
эмч багш нарын цалинг олигтойхон нэм.бид татвараараа тэднийг гайгүй шиг тэтгэмээр байна хөлс өгмөөр байна хариуд нь хөмсгөө зангидаж бухимдалд баригдаагүй эмч ,багш нартайгаа харилцан хамтарч дэмжүүлж туслуулж амьдармаар байна
Нэргүй 2025-04-11 139.5.219.194
Хуульчлагдсан хулгайч нараас ард түмнийг хамгаалж чадахгүй бол зайлцгаана уу…
Нэргүй 2025-04-11 66.181.160.17
Монголын төрийн толгойд ухаан муутай хүмүүс байдаг учраас эзэнгүй айл шиг болсон: гудамжны хулгайч нар тэр айлд орж ирээд хамаг юмыг нь сүйтгээд хоол хүнсийг нь идэж уугаад түйвээж байхад гэрийн эзэн архидаад алга болчихсон, муу эхнэр, хэдэн хүүхэд нь яаж ч чадахгүй уйлаад сууж байдаг айл шиг?!!
Нэргүй 2025-04-11 66.181.178.135
тэжээврүүд дэндүү олон байна мөнгө хүүлэгчдыг тэжээхээр барахуу тэднийг баяжуулахын төлөө өдөр шөнөгүй тарчилж байна дээр нь төрийн данхайсан том бүтцийн дор нуугдсан албан хаагчдыг бас тэжээж дээр нь зугаалуулж шагнуулж тэтгэвэрт гарахаар нь шагнаж энэ бүгд бидий нуруун дээр холгоод хэцүү байна даа төр засаг минь
Нэргүй 2025-04-11 202.126.89.101
Үхсн ацны ирндээ.
Нэргүй 2025-04-11 139.5.218.160
XUCHINDUULI80955877SEKSDN
Зочин 2025-04-11 203.91.115.46
Аврах байтугай засаг нь энэ ажлыг дэмжиж хөхиүлж, зузаатгалын мөнгөөр тэтгэж байна. Оюун-Эрдэнэ. Оюун-Эрдэнэ өөрөө мөнгө хүүлэгч болж спекуляц хийж байгааг иргэд ойлгохгүй инфляцад дарлуулж байна.
Нэргүй 2025-04-11 37.19.205.208
Төгрөгөө оргүй хоосноос хэвлэдэг доллараас чөлөөлж, үндэсний алттай уямаар байнааа. Төгрөгөө алтан төгрөг болгож долларын эсрэг интервенци хийж, бүх баялагаа АРАБЫН ОРНУУДЫН СХЕМААР АРД ТҮМЭНДЭЭ ЭЗЭМШҮҮЛЖ НООГДОЛ АШГИЙГ НЬ ӨГДӨГ БОЛГОЖ, ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ АСУУДЛАА ШИЙДЭЖ БАЙЖ ЭНЭ АСУУДЛААСАА ГАРНААА!!! ТЭРНЭЭС МЯНГА ББСБ, ЛОМБАРД БАНКУУДЫГ ЖУРМАЛАААД НЭМЭРГҮЙ !!! Өрөнд ороод байгаа, зээл аваад байгаа суурь шалтгааныг нь эмчилэх ёстой ш дээ !!! Боломжтой орлоготой ард иргэд юу гээд л зээл..
Нэргүй 2025-04-11 66.181.184.94
лобардыг үгүй болго
Нэргүй 2025-04-11 202.131.238.26
гадаадын банк оруулж ирж өрсөлдөөн бий болго
Нэргүй 2025-04-11 103.168.34.210
HARIN ZOV
Нэргүй 2025-04-11 139.5.218.160
ANUSDI VANXANI SEXSY AJIL XNE XUSNEER SEXSDN80955877
12345 2025-04-11 43.242.241.151
Иргэд санхүүгийн боловсролоо сайжруулах хэрэгтэй. Хүчээр хийсэн зохицуулалт эргээд хүндээр тус ч байна.
Нэргүй 2025-04-11 139.5.218.160
80955877
Нэргүй 2025-04-11 103.168.34.165
Тэтгэвэрийх зээлээ хуучнаар нь болгохгүй бол хөгшид эм хоолны мөнгөгүй бурхны орондоо явж байна. Өмнөх зээлээ төлж өарардуулахгшйгээр шинэ зээь авах боломжгүй өолчихож
Нэргүй 2025-04-11 66.181.181.185
Монголд зээл олгох маш эрсдэлтэй орчин тул хүү өндөр. Энэ эрсдлийг гол төлөв төр өөрөө хийдэг. ББСБ дандаа хүү өндөр байлгах ямарч сонирхолгүй өөрийн алдааг бусдын болгож харлуулах нь хэнд хэрэгтэй байдаг бол доо?
Нэргүй 2025-04-11 103.212.117.108
манай банк өөрөө мөнгө хүүлэгч ш дээ. дээхэн үeийн хятад мөнгө хүүлэгчид манай банкны гол толгойнууд гэж боддог. яг тэр систeмээ албан ёсоор зөвшөөрөлтэйгээт явуулж байгаа