"Багш нарын 50 хувь нь 5 жил багшлаад, ажлаа хаяж байна"

"Багш нарын 50 хувь нь 5 жил багшлаад, ажлаа хаяж байна"

"Багш нарын 50 хувь нь 5 жил багшлаад, ажлаа хаяж байна"

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны шийдвэрээр ирэх 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Тус шийдвэрийг Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газрын гишүүд санал нэгтэйгээр дэмжин гаргасан юм. “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар Боловсролын сайд П.Наранбаяртай ярилцлаа.


-Та 2026 оныг "Боловсролыг дэмжих жил"-ээр зарласан. Тэгвэл яг яаж дэмжих юм. Бодит үр дүнг нь юу гэж харж байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтыг нэмнэ. Хоёрдугаарт, бодлогын дэмжлэгийг хоёр зүйл дээр төвлөрүүлж байна. Сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэж, хүрэлцээ сайжирч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө талдаа 2030 он гэхэд 88200 гаруй хүүхэд цэвэр нэмэгдэнэ. Одоогоос ердөө тав орчим жилийн дараа шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд бид дахин шинээр сургууль, цэцэрлэг барих хэрэгцээ шаардлага үүсч байна. Дээр нь нэмээд багш, боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Мөн урсгал зардлаар нь дэмжих шаардлагатай байна. Боловсролын яам, Сангийн яам хоорондын хамтын ажиллагаа мөн УИХ-ын гишүүн Ж.Галбадрах болон түүний багийн хийсэн судалгааны үр дүн зэргийг тулгаад үзэхээр нийтдээ 100 орчим сургууль, 95 цэцэрлэг шинээр нэмж барих хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Мөн 40-өөс дээш дүүргэлттэй 240 сургууль байгаа. Анги 40-өөс дээш хүүхэдтэй болоод ирэхээр сургалт, хүмүүжлийн ажлыг хийх боломж хязгаарлагдаж эхэлдэг. Анги нь шуугина, агаар нь дутна. Ийм нөхцөл байдалд сургалт явуулах хэцүү. Гэтэл 40-өөс дээш дүүргэлттэй бүлэгт 214 мянган хүүхэд суралцаж байгаа. Тэгэхээр энэ тоог бууруулах хэрэгтэй. Үүнийг өөрчилнө.

Нийтдээ 195 сургууль цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа юм байна. Үүнд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ. Тэр хөрөнгө мөнгийг хаанаас яаж гаргахаар тооцов?

-Төрийн өмчийн 704 сургуульд нийтдээ 724 мянга гаруй хүүхэд сурч байгаа. Түүнчлэн цэцэрлэгт 234 мянга гаруй хүүхэд, хувийн өмчийн 186 ЕБС-д 70000 сурагч, хувийн өмчийн 410 цэцэрлэгт 34000 хүүхэд сурч байна. 2030 он гэхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 88200 хүүхдээр нэмэгдэхээр байгаа. Тиймээс 195 сургууль, цэцэрлэг барихад 2.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг шинээр нэмж тавих хэрэгтэй. Үүнийг гурван жилд хуваагаад үзэхээр нэг жилд ойролцоогоор 900 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байна. Дээрээс нь шинээр барих сургуулиудад ширээ, сандал, компьютероос эхлээд хүүхдийн сурах орчин, лабораториудын зардалд 550 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа. Эдгээр хөрөнгө оруулалтыг "Боловсролын дэмжих жил"-ийн хүрээнд төсөвт тавиулаад, асуудлыг шийдвэрлэнэ.

-Багш, боловсон хүчнийг нэмэгдүүлэх, ур чадварыг сайжруулах талаар салбарын ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Шинэ сургууль барихад хүний нөөц багагүй шаардагдана шүү дээ?

-Жил бүрийн хичээлийн шинэ жилд 4000-5000 багш дутагдаж байдаг. Цэцэрлэгийг нэмбэл 5500 багшийн хомсдол үүссэн. Үүнийг зоригтойгоор шийдвэрлэх хэрэгтэй. Тиймээс 3000 орчим багшийг бэлтгэж, хүний нөөцөө нэмэгдүүлэхээр зорьж байна. Гэхдээ хамгийн их санаа зовоож байгаа зүйл нь багшийн мэргэжлээр төгсчхөөд мэргэжлээрээ ажиллахгүй хүмүүс олширсон. Дээр нь таван жил багшлаад багшийн ажлаа больж байгаа хүмүүс 50 хувьд хүрч байгаа.

-Энэ чинь багшийн цалин, хангамж муу байгагийн илрэл шүү дээ. Багшийн цалин гудамжны цэвэрлэгчээс бага байхад хэн багшлах юм бэ?

-Багшийн ажлын сэтгэл ханамж, цалин хангамж, хөгжих боломжийг үе шаттайгаар шинэчилнэ. 2015-2024 онд нийтдээ 220 мянган хүүхэд шинээр нэмэгдсэн байхад багшийн мэргэжлийн орон тоог 6000-аар л нэмж чадсан. Хувиар тооцоод үзвэл 24 хувь байгаа. “Багшийн гурван тулгуурт бодлого” гэж бий. Энэ нь тухайн багшийг тэтгэвэртээ гарах хүртэл нь хэрхэн хөгжүүлж, боломжийг нь дээшлүүлэх вэ гэдэг төрийн бодлого юм.

Хомсдолыг нөхөхийн тулд нэгдүгээрт багш мэргэжлээр төгсөж байгаа хүмүүсийг багшаар нь ажиллуулах гэрээний нөхцөлийг сайжруулах хэрэгтэй байсан. Үүнийг өмнөх сайдын үед хийчихсэн. Тодруулбал, багшийн тэтгэлэгтэй хөтөлбөрийн хүрээнд багш мэргэжлээр төгссөн ч ажиллаагүй тохиолдолд тэтгэлгийг буцаан төлөх эрх зүйн орчин үүссэн. Хоёрдугаарт багшлах эрхтэй ч мэргэжлээрээ ажилладаггүй, тэтгэврээ тогтоолгоогүй, гавьяаныхаа амралтад байгаа багш нарын эрүүл мэндийн байдал болон өөрийн хүсэлтийг харгалзан ЕБС-д үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг судлан, шийдвэрлэж байна. Түүнчлэн "Багш" хөтөлбөрөөр суралцаж байгаа төгсөх курсийн оюутнууд мөн цалинтай ажиллах боломж хуулийн хүрээнд нээгдсэн зэрэг олон талын арга хэмжээг авч байна. “Багшийн гурван тулгуурт бодлого”-ыг цаашид үе шаттайгаар хэрэгжүүлээд явна. Эхнээсээ сайн үр дүн үзүүлж байгаа.

-Боловсролын салбарт бодлогын ямар өөрчлөлт хийхээр төлөвлөсөн бэ? 

-Боловсролын ерөнхий хуулийг баталснаас хойш зургаан багц бодлогын шинэчлэл явагдаж байгаа. Энэ шинэчлэл үргэлжилж байна. Тухайлбал, цахим шилжилт, хөтөлбөрийн шинэчлэл зэргийг дурдаж болно. Хөтөлбөрийн шинэчлэлийн хувьд 2024 онд I,II-дугаар ангийнхан эхэлчихсэн явж байгаа. 2026 оны хичээлийн жилд бид дунд, ахлах ангийнханд хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Ингээд 2028 гэхэд бүгд жигдрэх байдлаар төлөвлөлт хийсэн. Тодруулбал, эхний 4-5 жил шинэ хөтөлбөрийг боловсруулах, шинэ сурах бичгийг зохионо. Дараагийн жилүүдэд хяналтаа сайжруулах байдлаар ажиллана. Хуульд зааснаар хүүхдийн суралцах хугацаа буюу 10-12 жилд энэ хөтөлбөр шинэчлэгдээд явна гэсэн үг. Тэрнээс жил бүр шинэчилдэг юм биш. Мөн тэгш хүртээмж, сургалтын чанарын асуудлыг ярих цаг болсон. Хамгийн гол нь бодлогын хүрээнд бид хүний нөөцтэй уялдсан боловсролын бодлого явуулах юм. Өнөөдрийн байдлаар багш мэргэжилтэй 150 мянга гаруй оюутан байна. Оюутнууд төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байгаа нь бодитой үнэн. Тэгэхээр бид хөдөлмөрийн зах зээл дээрээ уялдсан боловсролын тогтолцоо руу орж чадсан уу гэвэл өнөөдрийн байдлаар асуудалтай байна.

-Хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан боловсролын тогтолцоо руу шилжихийн тулд юун дээр анхаарах хэрэгтэй гэж үзэж байна вэ. Хөдөлмөрийн зах дээр хмүний нөөцийн хомсдол үүссэн. Гэтэл нөгөө талдаа ажилгүйдэл улам нэмэгдэж байна. Хүний нөөцийн хомсдол, ажилгүйдэл хоёрыг яаж уялдуулахаар төлөвлөж байна.. ?

-Үүний тулд ахлах ангийн сурагчдад аль болох эрт мэргэжлийн чиг баримжаа олгох, төрөлжсөн ахлах сургуулийг бий болгох хэрэгтэй байна. Зөвхөн их, дээд сургуульд элсэхийн тулд суралцдаг ахлах сургууль биш, суралцах хугацаандаа мэргэжлийн ур чадвар олж авдаг, хөдөлмөрийн зах зээл дээр өөрийгөө бэлдчихдэг байх нь чухал. Тиймээс энэ төрлийн төрөлжсөн ахлах сургуулиудыг Монгол Улсад бий болгоод, ахлах сургуулиудыг бие даасан байдлаар зохион байгуулах хэрэгцээ шаардлага байна. Ингэснээр бага, дунд сургуулийн ачааллыг бууруулах ач холбогдолтой. Хоёрдугаарт хотхоны бага сургуулийг байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь урт хугацаанд хэрэгжихгүй. Өнөөдрийн байгаа түгжрэл гэх мэт тодорхой асуудлыг шийдэх зорилготой. Хол гэртэй хүүхэд заавал хотын төв рүү ирж сурах биш гэрийнхээ ойролцоо суралцах боломжийг бий болгоно. Энэ нь I-V ангийнханд хамаарна. Мөн төрөөс дэмжлэг авдаг байна. Хэрэв төлбөртэй бол төлбөрийн хязгаартай байна.

Түүнчлэн багийн бага сургууль буюу малчин айлын хүүхдүүдэд зориулсан сургууль бий болгоно. Малчин өрхийн хүүхдүүдийг бага наснаас нь эцэг, эхээс нь холдуулан дотуур байранд амьдруулах нь тийм ч оновчтой шийдэл биш. Эдгээр төрөлжсөн сургуулиудын ажлыг 2026 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, багийн бага сургуулийг 10 байршилд байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Цаашдаа илүү өргөжнө. 2025-2026 онд бид боломжийг бий болгож эхэлнэ. Үүнд улсын, хувийн хэвшлүүд хамтын оролцоотой байна. Эдгээр бүх бодлого, арга хэмжээ нь боловсролын салбарыг дэмжих, хөгжүүлэх, зорилтыг хангах үндсэн зорилготой бөгөөд ирэх жилүүдэд илүү тод үр дүн үзүүлэх хүлээлттэй байна.

Гэрэл зургийг О.Болорсувд

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

судлаач 2025-04-11 202.131.251.130

Энэ Наранбаяр гэдэг эргүү сайд юуч хийж чадахгүй болох нь маш тодорхой бна.Бодлого, шийдвэрээ хэрэгжүүлэх хүний нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаа ийм арчаагүй сайдыг хараад үзэн ядаж бна.Дэндүү ноомой, хулчгар ийм хүн яаж салбарын яамыг удирдах билээ.Ийм сайдтай байснаас огт байгаагүй нь дээр.ХҮН нам энэ нөхрөө үтэр түргэн татан авч арай дөнгүүр хүн томилбол таарна.

Avatar

Цэрэндулам 2025-04-11 202.131.225.197

Хийж байга зүйлдээ итгэлтэй, шийдвэртэй байгаад талархаж байна. Яах аргагүй чухал салбар. Энэ хүний ажлаа хийх боломж олгож тууштай ажиллуулах л хэрэгтэй дээ.

Avatar

Тэтгэвэртэй гараад багшилж байгаа багш 2025-04-11 112.72.7.81

Удаан жил ажилласан нэмэгдлийг өгөхгүй байна сайдаа.

Avatar

Нэргүй 2025-04-11 139.5.219.212

Монголын боловсрол эрүүл мэнд гэсэн 2 чухал салбарыг албаар сүйрүүлж Монголыг дуусгах ажиллагаа явагдаад 30 жил болов оо

Avatar

Нэргүй 2025-04-11 202.55.188.109

Багшийн ажил Маааш Хүнд Хөдөлмөрийн Ангилалд оруулж өгмаөр бна шүү Сайд гуай!!!!!
50-наснаас бүрнн тэтгэвэрт гаргаж Нэг хүүхдийг нь Төлбөргүй сургаж мөн Байрны зээлэнд хөнгөлөлттэй хамрублах шаардлагатаы
Иим шийдвэрт хүрвэл Багш нар ажлын баырандаа Тогтвортоы байнаа

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.183.203

tsalin baga bn oilgoj ajaamuu yaj heruul oilgohiin be

Avatar

Нэргүй 2025-04-11 103.212.162.170

ер нь бол багшийн ажил маш хүнд гэдгийг бүгд мэднэ, гэхдээ ковидоос хойш тэр олон хүүхдүүдийн амьсгалд тэр жижигхэн өрөөнд ажиллах нь бүүр хэцүү. жишээлбэл АНУ нэгэ иргэн хувийн их сургуульд багшлаад сүрьеэтэй болоод буцаж байх жишэээий. олон хүүхэдтэй ажиллах цалин бага ямар тамын тогоонд байгаа биш чимээ шуугиан гээд хэцүү нөхцөлд байхад яагаад ойлгодоггүй эргүүнүүд вэ

Avatar

Нэргүй 2025-04-11 139.5.216.30

тэгээд яах вэ х***а нараа

Avatar

souls shig tsaling ni hangalttai nemehgui bol bagshlah hun oldohgui 2025-04-11 158.59.146.30

dup gar, tsalin hangman hangaltgui baigaagiin ilrel shuud ee gej asuuj baihad tes uur zuil yaraiad nadat ..aasan, said ni asuultaa oilgohgui baihad bagsh, suragch ni tarin bgaagaa oilgoh uu, lecz,

Avatar

Нэргүй 2025-04-11 103.168.34.36

huuhed ukaasgaar zodohiig ni zovshoorvol naaduul chini udaan ajillana. davartsan huuhduud bagsh hiihees durgui bolgodog

Avatar

Зочин 2025-04-11 103.168.34.84

Багшийн ачааллыг багасгаж цаасаар дарахаа болиод улиралд нэг удаа явцын шалгалт авя сурагчдын ахицаар багшийг дүгнэ.Бас нэг ангид суух сурагчдын тоог 30-35 аас бүү хэтрүүл.Цалинг нь 1000$ болго.5 аас дээш жил ажилласан багшид хүүхдийнх нь дээд боловсролын сургалтын зардлыг төрөөс санхүүжүүлж тэтгэвэрт гарахад нь өгөх нэмэгдлийг ихэсгэ.

Avatar

Нэргүй 2025-04-11 103.212.162.170

30-35 ихшдээ 15-17 байхад болно

Avatar

Зочин 2025-04-11 59.153.114.91

эргүү сайдаа тэр хүмүүсийн амьдралд авдаг цалин хүрэхгүй болоод л гарч байгаа шүү дээ дээхэн үед бол онц сайн сурдаг сурлага хүмүүжилтэй хүүхэд л багш болдог байсан одоо бол хуваарь олдохгүй лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг нөхдүүд багш болж байгаа Монголын боловсрол хамгийн доод ёроолдоо унасан шүү дээ

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.178.135

3 ын гурван нам нийлж засаг барьж байж хэрэг алгаа.будаатай хуурга муурга гэж солиорч байхын оронд эмч багш нарынхаа хангамжийг бага ч болов дээшлүүлээчээ

Avatar

Нэргүй 2025-04-11 202.70.38.50

5 жил ээ үгүй шүү орон нутагт л лав тийм юм алга яаж хаанаас авсан цээж тоо вэ тэнэг үү

Avatar

Нэргүй 2025-04-11 103.57.93.244

Монголчууд аа, АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!

Avatar

Нэргүй 2025-04-11 103.212.119.76

Багш нар ажлаасаа гараад яагаад Солонгос яваад байгаа юм бэ?Энэ чинь хэнд ч ойлгомжтой.Өдөр шөнө шиг зөрүүтэй цалингийн зөрүүтэй байдлаас болоод Монголын залуучууд тийшээ явж байна.Монголд бүтэн сар гүрийж байж авдаг өчүүхэн цалинг тэнд очоод 3-4 хоногт л олж байна.Ийм байхад хэн ч гэсэн тийшээ зүтгэнэ.Тэгээд ч бид бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнэ үнэлгээгээр авдаг
Харин бидний авдаг цалин тэтгэвэр дэлхийн зах зээлийн дундажаас доогуур.байдаг.

Avatar

Зочин 2025-04-11 66.181.161.94

Орон нутгийн багш нарыг ипотекийн зээлд оруулах боломжийг бүрдүүлж өгвөл сайн байна шүү. 1 хүүхдийг нь эрэлттэй гэж хязгаарлахгүй хүссэн мэргэжлээр нь үнэ төлбөргүй сургах юм бол сайн байна

Avatar

Уншигч 2025-04-11 202.9.46.122

Яамны их зантай, хоосон толгойтой, рекламдахдаа сайн дарга, цэргээ ялгаж салгаж таниарай. Цалингаа нэмээд, хувийн цэцэрлэгээ дэмжээд өгвөл цэцэрлэгийн багшийн хомсдол арилна, чанар ч дээрдэнэ.

Avatar

ylcuin yaXT 2025-04-11 50.147.160.114

?

Avatar

opasniekpin glxntnxyl xyndreltei xashaagaar deer 2025-04-11 50.147.160.114

Sait deer ard barsyg Ulceyygaa yumyy,; nytagl zaagdax, xuduuniixunxudiuryygeenXT. xashaandaan deer.

Avatar

Сүрэн 2025-04-11 202.126.88.171

Цалинг нэм өөр юу ч хэрэггүй.5000.000 төгрөгт хүргэ.Түгжирэл чинь дагаад алга болно.Агуулгаар нь өөрчил битгий хэлбэрд тархиа ажлуул,сэтгэ,нийгмийн төлөө ахиухан цаг гаргаж хөдөлмөрлө.Зовлон тоочсон,үглээ эмгэн бүү царайл…

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.189.206

Багш нарынхаа цалинг нэмээд элдэв дарамтыг багасгачих . Тэгэхээр аяндаа өөрчлөгдөнөө

Avatar

зочин 2025-04-11 66.181.188.31

Цалин замбраагүй нэмбэл имфляц л үүсгэнэ, Төгрөг үнэгүйдэнэ, Амьдралд бараг ямар ч үр дүн өхгүй, Ер нь хүмүүсийг орон нутагт тогтоон барихын тулд зах зээлийн бусад орны туршлага судалж өөр арга бодмоор байна,

Avatar

zochin 2025-04-11 203.91.115.54

Наранбаяр сайдаа чиний хажууд МАН-ын том авилгач, том тeндeрчин, нүүрсний мөнгө угаагч, том б**с долоогч, олон арван хаусыг эзнийхээ захиалгаар бариулагч Ханджавын Батжаргалыг Цагдаа, АТГ-т өгч шалгуулаач. Х.Батжаргал одоо арга нь нарийсч өөр дансаар авилгалын мөнгөө авч байгаа шүү. Наад боловсролын яамын харьяа албан тушаалыг зарж авилгадаж байна. Сайдаа наад аймшигтай авилгачийг шалгуулаач.

Avatar

Гандэ 2025-04-11 122.201.19.4

Цалингаа шүүгчээсээ илүү болгочих. Дараа нь чадвартай чадваргүйгээр нь ялга. чадвартай нь үндсэн. Чадваргүй нь туслах. Тэгж улс орноо аварна. Одоогийн системээр явбал 10 жилийн дараа багшгүй болно.

Avatar

Нэргүй 2025-04-11 124.158.123.244

Ядахнаа гудамж цэвэрлэгчээс яльгүй илүү цалин өг л дөө…

Avatar

Урдзүг 2025-04-11 66.181.165.234

Хүлээлт хөсөрдүүлсэн муухай нүүрт

Avatar

Ахмад багш нар 2025-04-11 139.5.216.233

Боловсролын яам, Боловсролын газруудыг цомотгож, Боловсролын хүрээлэнгээс бусад нэгжүүдийг татан буулгаад бага дунд сургуулиудад багшаар хөөж явуул. Энэ нь багшийн хангамжийг сайжруулж, зардал хэмнэх болноо! Данхар удирдлага чинь багш нар, сургуулиудыг цаас бичгээр дараад боловсролыг сөнөөж байна.

Avatar

Нэргүй 2025-04-11 202.131.238.26

Цалин маш бага, дээрээс нь захирал нэртэй сургуулийг өмчилсөн юм шиг авгай нарын дарамт их, ажлын цаг нар байхгүй, хүүхдүүд нь хүмүүжилгүй, эцэг эх нь оркууд болохоор хэн ажиллахав дээ. Яг үнэндээ бол мэдлэг чадвар сайтай хүмүүс 1-2 жил ажиллаад л цалин сайтай газар руу явдаг, харин жаахан тааруу, "явах газаргүй" хүмүүс л багшаар үлддэг дээ.

Avatar

судлаач 2025-04-11 202.131.251.130

Ийм лоодор сайд байх гэж дээ. өмнөөс нь ичиж үхлээ.х***а Энхамгалангийн томилсон хэдэн эргүү захирлуудыг халаад ХҮН намыхаа хүмүүсийг томилж чадахгүй байгаа , дэндүү аймхай, хулчгар, энэ нөхрийг маш хурдан зайлуулах хэрэгтэй. тун удахгүй дахиад хүнд зодуулж шившиг болно.боловсролын салбар дампуурч гүйцлээ.х***а Энхамгалан самарч дуусгасан.

Avatar

Нэргүй 2025-04-11 203.91.119.46

битгий ш…..аааа

Avatar

Ганаа 2025-04-11 103.57.95.11

Боловсролын салбарын бас л нөгөө хуучин концепци үзэл санаан дээр суурилаад байна даа, маш өөрөөр хандмаар байна, хандлага ч өөрчлөгдөнө шүү дээ, бүгдийг улс хийнэ гэдэг үзэл санаа одоо явахгүй шүү, энэ салбарт маш шинэлэг бодлого, бүтцийн том өөрчлөлт, үзэл санаа хэрэгтэй байгаа, үр ашиггүй асар их хөрөнгө оруулалт, төсөл нэртэй баахан чанаргүй ажлууд , түүн дээр суурилж өмнөхөө багахан өөрчлөөл л мөнгө олдог бүх л бүтэн сүлжээ, бүгдийг дарга шийднэ, улс шийднэ гэдэг хоцрогдсон үзэл амь бөх бн

Avatar

Нэргүй 2025-04-11 103.168.34.95

Хүвийн дунд болон бага сургуулиуд гэж нэг даварцан сургуулиуд байнаа .Төлбөр нь 8саяаас 30 сая дээрээс нь төрөөс хүүхдүүдийн тоогоор хувьсах зардал авна .Эдгээр сургуулиудын эзэдүүд гэгч мөнгө хүүлэгчид л гэсэн үг дээрээс нь багш, ажилчиддаа мөнхийн дарамтанд байлгаж багахан цалин өгч хөдөлмөрийн мөлжлөг гэгчийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлнэ . Ийм байдлыг засахгүй бол энэ боловсролын салбар чинь бүрэн дампуурнаа.Дарга сайд нараа ирэхээр авилга өгөөд шилийг нь харнаа ийм л МАНгар системтэй

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.178.135

данхан толгойтдоо сайн хэлсэн үү? улсын үндэс боловсрол эрүүл мэнд 2 шүү дээ.юун үхсэний уул нүхлэх

Avatar

ИРГЭН 2025-04-11 103.57.93.212

тэгий шд,,,,,Хүн амьдралаа л бодий шд ,,,,,Та нартай адилхан Улсаас хулгай хийж амьдарч чадах биш дээ,

Avatar

Hate Speech of Mongolia 2025-04-11 14.1.81.136

Монголд хүүхэд бүр 12-р анги төгсөх албагүй, Монголд Боловсролын бодлого гэж бна уу ??? Нийгэм нь Ажил төрөл хийх хүн ч байхгүй цөмөөрөө өөрөөсөө бусдыг Үзэн ядагчид Hate Speech-ээс өөр мэддэгүй бэлэн сайхан юм хүссэн хүн ардаар дүүрлээ энэ улс…хаашаа л харна Төр засгийг, болон өрөөс бусад хэнбэ гуайг ч үзэн ядсан Hate Speech ярьсан хүмүүс.

Avatar

bagsh 2025-04-11 202.9.46.116

Багш нар ажлаасаа гардаг 1 шалтгаан нь цалингаас гадна ЕБС- н захиралууд өөрийн фракцаа буй болгож, зөвхөн тэднийгээ илүү харж үзэж, бусад багш нарыг тоохгүй ялгаварлан үздэгтэй холбоотой байдаг юм шүү. Бас хэрэггүй цаасаар хэтэрхий их дардаг нь хайран цагийг нь үрж байдаг гэдгийг ойлгох ёстой. Хэрэггүй цаас нэхдэгээ бүр мөсөн зогсоо

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.160.52

Ийм үлбэгэр , өмнөхөөсөө урвагар – ойртсон бүхэндээ зодуулчихаад \ ХҮН – ынхэн бүгд авгайдаа зодуулдаг гэж нөгөө ХАР нь хэлээ биз дээ \ л нусаа цувуулаад явж байдаг амьтан боловсролыг удирдана гэж юу байхав дээ …

Avatar

Нэргүй 2025-04-11 66.181.160.52

Сургуулиас өөр боловсролын байгууллага хэрэггүй , багшаас өөр орон тоо хэрэггүй – БЯ болон БГ – ыг 50 % цомхотго , БХ – ээс бусад байгууллагуудыг татан буулга … !!!!!!! Тэдгээрээс чинь дутагдалтай багшийн 50 % хангагдана …

Avatar

Нэргүй 2025-04-11 68.206.8.181

home schooling hutukbur bas heregtei shuu

Avatar

Зочин 2025-04-11 139.5.218.137

цалин 5 саяыг өг

Avatar

Зочин 2025-04-11 202.126.89.156

Сургуулийн байр барих бол яам хэрэггуй! Боловсролын цогц, цэгц бодлого хэрэгтэй, завхаруулсан салбарыг босгоз эрс шинэчлэл шаардлагатай бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж