Хавдрын шинэ эмнэлгийн зураг төсөл VII сард дуусна

Хавдрын шинэ эмнэлгийн зураг төсөл VII сард дуусна

Хавдрын шинэ эмнэлгийн зураг төсөл VII сард дуусна
Энэ талаар өмнө нь ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодруулахад "Хавдрын шинэ эмнэлгийн зураг төслийг хийх компани шалгарсан. Үүнээс гадна нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд дэд бүтцэд холбогдсон газрыг шийдэж өглөө. УИХ-ын зарим гишүүд 2025 оны улсын төсөвт хавдрын шинэ эмнэлгийн санхүүжилтийг тусгуулахаар гарын үсэг цуглуулж байна.
Ирэх жилийн төсөвт шинэ эмнэлэг барих барилгын төсөв гэхээсээ илүүтэй зураг төсөл бэлэн болоход дэд бүтэц, хашаа, тог цахилгааны асуудлыг шийдэх 10 орчим тэрбум төгрөгийг тусгуулах хүсэлтэй байгаа юм. Эмнэлгийн барилга барих төсөв биш.
Шинэ эмнэлэг рүү зам тавих шаардлагатай болно. Өмнө нь яригдаж байсан Баянзүрх дүүргийн Чулуутын аман дахь газартаа хавдартай өвчтөнөө эмчлэх сувилал буюу хөнгөвчлөх эмчилгээний төв барьж байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Хөрөнгө мөнгөний асуудал хэрхэн шийдэгдэх нь үү. Одоогийн Хавдар судлалын эмнэлэг нь Улаанбаатар хотын зүүн бүсийн иргэдэд хавдрын эмчилгээ үйлчилгээг үзүүлэх бол шинэ эмнэлэг нь хотын баруун бүсэд буюу Сонгинохайрхан дүүрэгт тусламж үйлчилгээг үзүүлнэ. Нийслэл хотын хүн ам хамгийн олонтой хоёр дүүрэгт хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр үзүүлэх боломжтой болно гэж харж байна" гэсэн юм. Шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хавдрын эмнэлгийн хана нь зузаан буюу цацраг идэвхит бодит ялгардаггүй байхаас гадна туяа, цөмийн төвтэй байх гэх мэт олон улсын стандартад нийцсэн хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд хэлж буй.
Одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга нь 1981 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан.
Тэр цагаас хойш нэмэлт барилга барьж, өргөтгөөгүй гэдгийг эмнэлгийн удирдлага хэлж байсан юм. Хавдар судлалын үндэсний төвийн арын хэсэгт өргөтгөлийн ажлыг хийж, 3.7 тэрбум төгрөгөөр олон улсын стандартад нийцсэн дурангийн төв байгуулж байгаа юм. Уг өргөтгөл нь 2025 онд ашиглалтад орох гэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дүү 2025-04-11 103.57.93.76

1982 онд хавдартай хүүхдийн тоо 2-4 байсан. одоо хэдэн мянгаар тоологдож байна. 1983 онд хавдартай хүний тоо 180 орчим одоо аэд байна. Эмнэлэг байгуулаад ч хэвтэх орны тоо хүрэлцэхгүы болжээ..

Avatar

Зрчин 2025-04-11 202.126.91.188

Гол нь эмч мэргэжилтнээ чанартай бэлдмээр байна. Японоос туршлага судлах хэрэгтэй. Хамгийн сайн сурлагатай дээр нь мөнгөтэй айлын хүүхдүүд бараг бага ангиасаа эмч болно гэсэн хүсэлтэй хүүхдүүд анагаахын сургуульд өндөр шалгаварыг давж элсдэг юм байна.

Avatar

Зочин 2025-04-11 202.126.91.188

Зураг төслөө ямар газраар хийлгэж байгаа юм бол. Японы эмнэлгүүд бол үнэн сайн зураг төслөөр бүх зүйлийг тооцож хийгдсэн байдаг.

Avatar

Нэргүй 2025-04-11 139.5.218.217

Бүгдээрээ эмнэлэгт амьдарцгаагаад байж дээ. Агаар орчин, хоол хүнсээ анхаарахгүймуу малнуудаа. Наад эмнэлэгт чинь ажиллах эмч байгаамуу

Avatar

Нэргүй 2025-04-11 139.5.218.217

Мал үндэстэн болж дээ. Бүгдээрээ эмнэлэгт амьдарцгааж байх юм биз дээ. Халдвартын эмнэлэг бол асар том эмнэлэг шүү. Энэ эмнэлэгтээ ядаж багталцахаар эрүүл мэндээ урьдчилж хамгаалсан бол доо. Хоол, агаар, хөрс гураваа сайжруулахад наад мөнгийг чинь зарсан болоосой

Avatar

далай 2025-04-11 45.117.34.202

энэ эмнэлэгийг дархан хотод барих хэрэгтэй нэгд дархан сэлэнгэ эрдэнэт хөвгсгөл булган аймгийн бараг 500 мянган хүнд үйлчилэн хоёр төвлөрөл саарна шинэ залуу баг бүрдэн бас бус сайн тал гарч ирнэ

Avatar

Зочин 2025-04-11 103.26.192.43

Сэтгүүлч мэдээгээ нягтлаач ээ өргөтгөл нь 2025 нд орохоор байна уу очоод хараач, зүгээр л нэг ч хараагүй байж мэдээ бичих юм

Avatar

Нэргүй 2025-04-11 192.82.92.204

Төсөв хүрэлцэхгүй, санхүүжилт шаардлагатай л гэх юм. ЭТТ-н хувьцааны ноогдол ашиг гэж хэдэн зуун тэрбумыг цацаж байхаар нийгмийн шинжтэй төслүүддээ хөрөнгө оруулалт хийлдээ. 100к р яг үнэндээ юу авахын. Нэг хэсэгт мөнгө биш, нэг хэсэг нь архи болгоод дуусна, хий дэмий хоол болгож байхаар хавдрын, бусад төрлийн ямар эмнэлэг шаардлагатай байгаан, тийш нь санхүүжилт болгоод өгч л дөө. Яг үнэндээ үнэхээр хайран мөнгө санагдаж байна шүү.

Avatar

Зочин 2025-04-11 66.181.178.50

Шинэ хавдар гараа юу .Тэгээд тэрэнд зориулж эмнэлэг барих юм уу
Наад толгойгоо жаахан ч гэсэн ажиллуулаач Цээсүрэн сэтгүүлч ээ
Цалин авдаг л байх даа

Avatar

Жалайр 2025-04-11 202.21.100.210

Хавдрын эмнэлэг нэмж барина гэж тэнэгтэж байхаар ард түмнээ яаж эрүүл хүнсээр хангах вэ, ямар хүнсний лаборатори оруулж ирэх вэ, гэдэг талаас нь сэтгэж хийлээр орж ирж байгаа хүнсэндээ анхаарал тавих ёстой биш үү

Avatar

Нэргүй 2025-04-11 192.82.92.204

s

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж