Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
10-11-нд шилжих шөнө Төв, Хэнтийн нутгаар,
11-ний өдөр Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Цасан шуурга:
10-11-нд шилжих шөнө: Улаанбаатар хот орчим, Өвөрхангай, Говьсүмбэрийн нутгаар
11-ний өдөр: Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсэг, Дорнодын нутгаар
11-12-нд шилжих шөнө: Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Хүчтэй салхи:
10-11-нд шилжих шөнө: Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурна.
11-ний өдөр: Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 04-р сарын 10-ны 20 цагаас 2025 оны 04-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -13…-18 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар 0…+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2…-7 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар +6…+11 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +12…+17 градус дулаан, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө -9…-11 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ