Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл огцорсон тул шинэ ерөнхийлөгчийг зургадугаар сарын 3-нд сонгох болсон. Сөрөг хүчний либерал Ардчилсан намын дарга Ли Жэ Мён нарын нэр дэвшигчид эхнээсээ албан ёсоор өрсөлдөх мэдэгдлээ хийгээд буй.
Консерватив Ардын хүчний намаас жинтэй нэр дэвшигч алга гэж байсан боловч тус намын дарга асан Хан Дун Хун сонгуульд өрсөлдөж, Ли Жэ Мёныг ялна гэж өнөөдөр /2025.04.10/ мэдэгдлээ. Тэрбээр Ли Жэ Мёныг хувийн эрх мэдлийнхээ төлөө улс орныг золиослох аюултай улстөрч гэж нэрлэжээ. Мөн "Бид аюултай хүн ерөнхийлөгч болж, улс орныг сүйрүүлэх аймшигт засаг захиргааг бий болгохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй" гэв.
Прокурор асан Хан Дун Хуныг нэгэн цагт Юн Сук Ёлын хамгийн итгэмжит хүмүүсийн нэг гэдэг байв. Гэвч Юн Сук Ёл арванхоёрдугаар сард цэргийн онц байрлахад Хан эсэргүүцэж байгаагаа шууд илэрхийлсэн аж. Тэрбээр цэргийн онц байдал зарласнаас хэдхэн цагийн дараа намынхаа хууль тогтоогчдыг оройлж, эсэргүүцсэн санал өгчээ.
Зочин 2025-04-10 66.181.166.196
Ялгаагүй дээ, кимчинүүд ч соёлтой л харагдахаас дотор тал нь маниасаа дээрдэх юмгүй юм биш үү
Нэргүй 2025-04-10 66.181.176.57
Хоёр жилийн дараа бас л өмнөхүүдийнхээ шийрийг хатааж нарсанд очих байх даа, хөөрхий амьтан…
Хулгайч 2025-04-10 202.9.46.140
хаа газрын хулгайч нар адилхан