Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар буурчээ

Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар буурчээ

Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ. Нийт зөрчлийн 73.3 хувь нь нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь гааль, татвар, гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, хулгайлах зөрчил 26.7 хувиар, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Харин гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2025-04-10 76.130.42.82

Ulam l nuutslagdaad toglono.Sain murduudu baigaarai.

Avatar

1xbeaat 2025-04-10 202.9.46.140

нэмэргүй дээ, монголын хууль 3 хоног. удахгүй дотооддоо офлайн тоглоомын казинонууд дэлгэрээд ирнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж