Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна

Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлэхээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлсэн. Тодруулбал, тус дүүргийн 22 дугаар хорооны автобусны буудлын ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийн хог хаягдлыг цэвэрлэж эхэлсэн юм.

Гэвч уг ажил ТҮЦ эрхлэгчид болоод зарим иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Тиймээс эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар иргэдээс санал асуулга авч эхэлжээ. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжлэх юм байна. Иймд иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг НЗДТГ-аас уриаллаа.

Та бүхэн ЭНД дарж санал асуулгад оролцоно уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 8 цагийн өмнө 202.9.41.43

Санал авах шаардлагагүй.зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй адилхан бүгдийг буулга.cu энэ тэр чинь монгол эзэнтэй гэсэн шүү.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.57.95.251

Mash zuvuu talarhaltai bna.Bohir orchind zavaan huns zardag uunees bj huuhduud hordoj bna.Bur zailuulaad uguh heregtei bna.!!Bid yagaad tutsnees hoolloh estoi gej…Uragshaa hugjin devshmeer bna…

Avatar

Нэргүй 2025-04-10 59.153.115.144

Т,Ү,Ц нээсээ сал эргэн тойрон хог

Avatar

No Түц 2025-04-10 59.153.112.39

Nо-түц

Avatar

Нэргүй 2025-04-10 139.5.219.212

Ард нь Солонгос эзэнтэй СЮ, ЖЭС хоёрын бизнэс дэлгэрч Со эзэн нь хага баяжина, түцээр амьдардаг өчнөөн Монгол хохирч хүүхдүүд нь гудамжинд. Мөөрөад бай, үхэр Монголчууд аа!

Avatar

Нэргүй 2025-04-10 124.158.107.132

зөвшөөрөлгүй ТҮЦ үүд ахиухан мөнгө өгөөд зөвшөөрлөө авахад л болох юм байна.

Avatar

иргэн 2025-04-10 202.21.121.179

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТҮЦ-энд САНАЛ АВНА ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖГҮЙ НҮҮЛГЭХ Л ХЭРЭГТЭЙ БИЗДЭЭ

Avatar

Иргэн 2025-04-10 66.181.189.180

30 гаруй жил боллоо одоо түцээ больж эрүүл ахуй гудамжны өнгө төрхөө бодох цаг болсон Түцээ буулга !

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.187.167

Буулга буулга

Avatar

уншигч 2025-04-10 103.57.95.253

Буулгасан нь зөв өө.. Ялангуяа сургуулийн ойр орчим байдаг ТҮЦ -р хүүхдүүд их үйлчлүүлдэг. Ариун цэвэр хангаагүй ,ямар ч хэрэгцээгүй бараа зарна .Энд санал хэрэггүй.

Avatar

Нэргүй 2025-04-10 103.212.117.236

зөвшөөрөлтэй түц нь үлдэнэ гэсэн үг үү зөвшөөрөлтэй гэж байгаа юм уу хэдэн борчууддаа л эр бяраа гаргах юм даа цаашаа явдаггүй ээ түц граш буулгаад оронд нь яах бол гэдэг нь сонин

Avatar

zochin 2025-04-10 76.130.42.82

Shuniin tsagaar eldviin hor zarj orlogoo hiideg.buulgah ni zuv.

Avatar

X Tuts 2025-04-10 202.9.46.140

Түцнүүдийг хотын төв замуудаас холдуулж тавь, гэр хорооллын шороон замуудад аваачиж буулга. наадах чинь нийтийн зам талбайн газрын хулгай шүү дээ, араар нь дүүрэн баас шээс бөөлжис

Avatar

Нэргүй 2025-04-10 66.205.9.18

Naad zorlonguudaa buulga yug n asuudag yum be

Avatar

Зочин 2025-04-10 103.145.234.48

Ажил хийх олддоггүй. Наад ТҮЦ-нүүдээ бүгдийн зайлуул. Хийе гэвэл зөндөө ажил байна.

Avatar

Нэргүй 2025-04-10 103.57.93.244

Жижиг ТҮЦ-ийнхэн бараг орлогогүй ажилладаг. Тэд орон сууцны хүмүүсийн араас хөөцөлдөхийн тулд судалгаа хийдэг.

Avatar

Нэргүй 2025-04-10 139.5.216.172

Хоосон жүжиг тавих хэрэггүй, Энэ засаг татвар, төлбөр нэмэх асуудалаа ард түмэнээс асуусан уу?

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.189.210

ТҮЦ дотроо бааж шээдэг,муур нохойн махаар хийсэн хуушуур, хортой спиртийн найрка,гээд муухай бузар идээг зарна,биеэ үнэлэгчдийг зуучилж, янхандалтын байр болдог гээд л

Avatar

Иргэн 2025-04-10 139.5.219.172

Хотын төвийн бүх ТҮЦ-г нүүлгэх хэрэгтэй. Хотын захаар явган зогчигчийн замд саад учруулахгүйгээр тавьсан эрүүл ахуйн шаардлага хангасан ТҮЦ -г тодорхой хугацаатай гэрээ байгуулж ажиллуулж болох юм.

Avatar

Нэргүй 2025-04-10 202.9.40.188

хуцаа чи түц одоо болно зай завсаргүй уб хот хот биш болсон

Avatar

b 2025-04-10 202.179.27.48

udahgui ene nuhuduud namaig eserguutseed ***h uu sanal asuulga boloh baih daa

Avatar

МАШ ЗӨВ 2025-04-10 192.82.92.153

ТӨВ ЗАМ ДАГУУ БАЙРЛАСАН АМБААРУУДЫГ ЗӨӨХ ЦАГ НЬ БОЛСОН….. НИЙТИЙН ЭЗЭМШЛЫН ЗАМ ТАЛБАЙД 1990 ОНООС ХОЙШ 35 ЖИЛ ХУВИЙН ТҮЦ- АМБААР БАЙРШУУЛЖ, АШИГ ОРЛОГО ОЛЖ АМЬДАРЛАА. ОДОО БОЛНОО, ХАШААНДАА БАЙРЛУУЛ, АЖИЛ ХИЙ… ЭДГЭЭР ТҮЦ-АМБААРТ ЗАЛУУ ХҮМҮҮС ИХ АЖИЛЛАЖ БАЙНА. ЭДГЭЭР ХҮМҮҮС УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ АЖИЛЛААЧЭЭ, АРАЙ ДЭНДҮҮ

Avatar

ДЭМЖИЖ БАЙНА, САЙН БАЙНА 2025-04-10 192.82.92.153

ДАЙНААС ДАЙЖСАН ОРОСУУД УБ-Т ИРЭЭД ХОЙД ХӨРШИД 1990 ОНД БАЙСАН ТҮЦ-КИОСК ОДОО БОЛТОЛ МОНГОЛД БАЙДАГ ЮМ БАЙНА ГЭЭД БИЧЛЭГ ХИЙЖ ЯРИАД БАЙСАН…..УБ- ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ БУУРУУЛСАН АМБААРУУДЫГ БҮГДИЙГ НҮҮЛГЭЭРЭЙ.

Avatar

зочин 2025-04-10 66.181.176.206

НҮҮЛГЭЭ ДЭМЖИЖ БАЙНА. ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ЧӨЛӨӨЛЖ, ОРЧНЫ БОХИРЛЫГ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Өөр өнцөг 2025-04-10 66.181.165.234

Наадуул чинь мөнгөндөө хахаж цадсандаа гадаа суугаад байгаа юм бишдээ

Avatar

ЗОЁИН 2025-04-10 202.126.90.30

АЖИЛ мХИЙХГҮЙ ЗАЛХУУХҮМҮҮС СУУЖ БГА… ЯДАЖ ТҮК-Д АЖИЛЛАХАД 3.5 САЯ ЫГ АВНА , АЖИЛ ХИЙ…

Avatar

Нэргүй 2025-04-10 122.201.31.137

иргэдээс асуух шаарплагагүй. орчин үедээ хөл нийлүүлэн хотоо сайхан болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-04-10 66.181.179.85

зөвшөөрөлгүй ТҮЦ нүүлгэхэд иргэдээс асуух хэрэг юун, зөвшөөрөлтэй гээд байгаагийнх нь зөвшөөрлийг цуцлаад бас нүүлгэ, зөвшөөрөл өгсөн албан тушаалтанд нь арга хэмжээ тооц нянбактераа, хэлсэн л бол хийдэг бай

Avatar

Нэргүй 2025-04-10 202.126.91.33

МАЛА ЖОРЛОН АЧХАД АСУХ ХЭРЭГГҮИ ӨРӨ ТҮЧИН ЮМУ

Avatar

Иргэн 2025-04-10 103.212.116.235

Зөвшөөрөлгүй л юм бол юуг нь асуудаг юм.

Avatar

Нэргүй 2025-04-10 192.82.92.204

санал асуулгүй нүүлгэж буулгахаар нөгөө муу даргаа боргоод барьж идэж байдаг. уг нь шууд л нүүлгээд явсан дээр

Avatar

Уншигч 2025-04-10 77.77.85.235

зүгээр л буулга хотын өнгө үзэмж гутаасан. наад зах нь ариун цэвэр хангаагүй ,ямар ч хэрэгцээгүй бараа зарна. буулгах хэрэгтэй. энд санал хэрэггүй.

Avatar

Нэргүй 2025-04-10 203.91.119.46

зөв

Avatar

Нэргүй 2025-04-10 202.21.126.30

Санал асуух огт хэрэггүй. Угаасаа ТҮЦ шиг хэрэггүй юм байхгүй. УБ хотын иргэдийн 99.9 % нь энэ муухай ТҮЦ-нүүдийг зайлуулахыг дэмжиж байгаа шд. Шууд шийдээд хэрэгжүүлээд зоригтой ажиллаач.

Avatar

Зочин 2025-04-10 202.21.103.139

Санал аваад байх юу байдгийн. Нүүлгэх ёстой гэж үзсэн бол шууд л нүүлгэ л дээ. Төр нь төр шиг байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-04-10 59.153.113.161

түц үеээ өнгөрөөсөн

Avatar

ganaa 2025-04-10 45.117.32.44

hamgiin chuhal n orts gartsuudiig haasan asuudal. Tuslah zamaa hugjuulj orts gartsuudaa neeh n mash chuhal bn aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж