"Өнгөрсөн 6 жилд олон дуулиант хэргүүд шалгагдаж, зарим нь шийдэгдсэн"

"Өнгөрсөн 6 жилд олон дуулиант хэргүүд шалгагдаж, зарим нь шийдэгдсэн"

"Өнгөрсөн 6 жилд олон дуулиант хэргүүд шалгагдаж, зарим нь шийдэгдсэн"

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар өнөөдөр /2025.04.10/ Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж, саналыг дэмжлээ. Тэгвэл УЕП-оор улиран томилогдож долоо дахь жилдээ тус албанд тангараг өргөж, үүрэг гүйцэтгэхээр болсон Банзрагчийн Жаргалсайхан гэж хэн бэ?

УЛИРАН ТОМИЛОГДСОН УЕП Б.ЖАРГАЛСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?

Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

  • 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг,
  • 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй.

Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд: 

  • 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт Хэсгийн прокурор, Хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор,
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор,
  • 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хяналтын прокурор,
  • 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт Тээврийн прокурор,
  • 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт Тээврийн прокурор,
  • 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга,
  • 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч дарга
  • 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга,
  • 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байна.

"ХЭТ ТУЙЛШИРЧ, ПРОКУРОР, МӨРДӨГЧ ХОЁР ХЭРГИЙГ ШҮҮХ РҮҮ БУЦААГААД БАЙНА ГЭЖ ОЙЛГОХ НЬ ӨРӨӨСГӨЛ"

Түүнээс өнгөрсөн зургаан жил УЕП-оор ажилласан хугацаагаа хэрхэн дүгнэж байгааг тодрууллаа. Тэрбээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болон бусад холбогдох хуульд зааснаар мөрдөгч болоод прокурор, шүүгч бие даасан хараат бусаар шийдвэрээ гаргадаг. Нотлох баримтын тухайд янз бүрээр үнэлж, дүгнэж болно. Прокурор өөрөө энэ хэрэг ийм байна гэж үзээд, мөрдөгч тийм байна гэж үзэж байтал шүүгч нотлох баримт хангалтгүй байна гэж үзэж болно.

Тийм учраас хэт туйлширч, прокурор, мөрдөгч хоёр хэргийг шүүх рүү буцаагаад байна гэж ойлгох нь өрөөсгөл. Тэр дундаа олон нийтийн мэдэж байгаа дуулиант хэргүүд дээр.

Энэ бол хуульд тусгаснаар шүүгч, прокурор, мөрдөгч хэний ч нөлөөнд автахгүйгээр шийдвэрээ гаргаж шийддэг шүүгч, прокурор, мөрдөгчийн ч эрх. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд багагүй олон хэргүүд шийдэгдсэн. Зарим хэргүүд дээр мөрдөн шалгах ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Жишээлбэл, нүүрсний хэрэг, боловсролын зээлийн сангийн хэрэг гэхчлэн нийт дуулиант найман хэргээс нэг хэрэг нь шүүх рүү шилжсэн, бусад хэргүүд нь шалгагдаад явж байна. Прокурорын байгууллага дуулиант хэргүүдийг буцаадаг, холбогдогчдыг гэм буруугүйд тооцдог зүйл огт байхгүй, боломжгүй.

Боловсролын зээлийн сангийн хэрэг дээр 6.4 тэрбум төгрөгийн хохирол одоогоор төлөгдсөн байна.

Үүнээс гадна Хөгжлийн банк, ногоон автобус гэхчлэн нийгэмд дуулиан тарьсан хэргүүд дээр шийдэх процесст ажиллагаанууд явагдаж байгаа. Энэ хооронд буцаж, дахин мөрдөх ажиллагааг хийж байгаа асуудлууд бол мөрдөгч, прокурор, шүүгчийн хуулиар заасан өөрийн эрх хэмжээнд шийдэж байгаа л асуудал.

Улиран томилогдож байгаа тухайд би байр суурь илэрхийлэхгүй.

Ерөнхийлөгч УИХ-д Улсын ерөнхий прокурорын саналаа танилцуулж, томилох эсэх шийддэг. Байр суурийг бол шийдвэр гаргах хүмүүс л илэрхийлнэ. Би тангараг өргөсөн үүрэгт ажлаа хараат бусаар хийж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-10 103.57.93.244

Монголчууд аа, АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ! Хэрэгцээгүй улс төрчдийн тухай нийтлэхээ болиоч ээ!

Avatar

Жаргал 2025-04-10 66.181.184.95

За дахиад 6 жил зоригтой зангарагтай ажиллаарай. Хэний ч өмнө байсан хэлэг үгээ бүү залгиарай. Одоо чамд алдах айх юм байхгүй. Энх-Амгалан Ерөнхий прокурор байхдаа УИХ дээр зоригтой дуугарч чадаж л байсан. Бусад нь ч эздийнхээ өмнө сүүлээ шарвагнуулахаас цаашгүй байсан байх.

Avatar

Лондон зураач 2025-04-10 94.1.57.204

Ширүүн зодоон болох нь дээ. Жэнко үнэхээр дээрэмчин юм уу, тувт гүтгүүлдэг юм уу, бүү мэд. Цагтаа Баттулгыг дэмжиж байлаа. Сүүлдээ ойлгохоо байсан. Одоо нэг талдаа гарсан нь дээр. олон жил дэндүү угжирлаа. Н.Учрал гэдэг залууг Лондонд сурч байхаас нь мэддэг юм. Шудрага, зоригтой улс төрч болон төлөвших шинжтэй. Гэвч энэ бол түүний анхны том алхам. Гүтгэсэн бол дуусна. Үнэн бол мандана. Дахин томилогдсон Ерөнхий Прокурор зөв хүн шиг санагдлаа. Амжилт.

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.160.18

Гадаад улсын захиалгаар улс орныхоо хөгжилд саад учруулж байгаа төрийн албан тушаалтнуудыг эрс шийдэмгий эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байна!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж