Н.Учралд дайх үг: Эр хүн зоригтой бол чоно чацга алдана!

Н.Учралд дайх үг: Эр хүн зоригтой бол чоно чацга алдана!

Н.Учралд дайх үг: Эр хүн зоригтой бол чоно чацга алдана!

Хэрийн зүйлд барьц алддаггүй Х.Баттулга гишүүн сүүлийн өдрүүдэд нэлээд бачим байгаа бололтой. Гишүүн болсноос хойш чуулганы хуралдаандаа сууж үзээгүй тэрбээр Төгрөг нуурын ордыг зарсан гэх асуудлаар камерын өмнө ил гарч ирсэн нь Н.Учрал эмзэг цэг дээр нь хатгачихсных биз.

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Төгрөг нуурын ордыг минийх гэдгийг нотлох юм бол би 100 хувь өгье. Бусад нь бас 100 хувь өгчих гэж би уриалмаар байна. Судалгаагаар 40 гаруй гишүүн уул уурхайн лиценз эзэмшдэг гэсэн. Улсдаа, Баялгийн сандаа бүгд өгье. Стратегийн ордын 34, 51 хувийг Баялгийн санд төвлөрүүлье гэдэг дээр нөгөөдүүл чинь зохион байгуулалттайгаар ЗГХЭГ-ын даргыг ашиглаж байна. /Urug.mn/

Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар: “Camex” ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга, 10 хувийг МоАХ-ны анхдагч Я.Батсүх эзэмшиж байсан.

АН-ын гишүүн Д.Болорсүрэн: Бид Төгрөг нуурын ордод 20 хувь эзэмшдэг байсан ч Х.Батулга асуулгүйгээр зарсан.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Намайг нотол гэсэн учир би нотолж байна. 2006 онд Төгрөг нуурын орд газрын 90 хувийг УИХ-ын гишүүн Х.Баттулга, 10 хувийг нь Я.Батсүх эзэмшдэг компани болохыг баталсан баримт байна. Мөн Х.Баттулгын төрсөн охин Х.Намууны компанид хувьцаагаа дамжуулан үндэстэн дамнасан компаниар дамжуулан 250 сая ам.доллараар зарсан нотолгоо бий. /Хэвлэлийн бага хурлаас/

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Төгрөг нуурын асуудал хүчтэй яригдаж байна. Татвараас зайлсхийсэн, 3-4 оффшороор мөнгө угаасан байж магадгүй харагдаад байгаа. Төрийн өндөр албан тушаалтан оффшортой холбогдвол нэлээд хүнд заалттай гэмт хэрэг.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төгрөг нуурын ордын лиценз эзэмшигч Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэнгийн яриад байгаа Шаравын Эрдэнэтуяа нь Х.Баттулгын туслах бөгөөд Төмөр замын мөнгөнөөс Хонгконгоор дамжуулж 22 мянган ам доллар бэлнээр авсан нь Хөгжлийн банкны сонсголын үеэр нотлогдож байсан этгээд мөн байна.

Гэхмэтчилэн тал, талын байр сууринаас харвал Х.Баттулга бас л нохойтож байна.

Төв аймгийн Баян сумын нутагт Улаанбаатараас 130 км-т байдаг Төгрөг нуурын ордыг 1980 онд улсын хөрөнгөөр урьдчилсан хайгуул хийж, гурван тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй болохыг тогтоожээ.  Уг ордыг УИХ-ын гишүүн Х.Баттулга 2006 онд байгуулсан “Самех" компаниараа дамжуулан монголчуудаасаа 1.3 сая ам.доллараар худалдан авчээ. Удалгүй экс Ерөнхийлөгчийн 90 хувийн эзэмшилтэй “Самех"-ийн  хувьцаа эзэмшигчээр Сингапурын бизнес Билли Лим болон тус улсын улстөрч Еэ Чү Лонг нар орж ирсэн байна. 2007 онд “Сamex” компаниа  Сингапур улсад бүртгэлтэй “Central Asia Mineral Exploration PTE” гэх компанил зуун хувь шилжүүлснээ  Монгол Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.
Үүнийхээ дараа Төгрөг нуурын ордын МV 000228, МV 013533, MV-013553, МV 015429 тоот ашиглалтын дөрвөн лицензийг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 250 сая ам.доллараар зарсан хэрэг эргэн сөхөгдсөн нь  экс Ерөнхийлөгчийн хоолойд тулгасан хутга болчхоод байгаа нь илт. Тэр тусмаа өнгөрсөн хугацаанд Хятадын эсрэг монголчуудыг хамгийн их турхирсан, хятад цэрэг, танкаар айлгах ажиллагааг амжилтай хэрэгжүүлсэн “эх оронч” Х.Баттулгыг эх орныхоо баялгийг үзэн яддаг өнөөх хятадуудтайгаа хамтраад зарчихна гэж хэн ч төсөөлөөгүй биз. Гэвч Женко бол нохой шүү дээ. Нохой гэж хэлсэн хүн нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн.

ҮХНӨ-ийн хүрээнд өнгөрсөн онд Монголын парламентаас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Баялгийн сан байгуулах гол зорилго нь товчхондоо уул уурхайгаас олж буй орлогыг ард иргэдэд бодитойгоор ба хүртээмжтэйгээр хүртээх тухай л байв.

Засгийн газраас стратегийн гэх ордуудын тодорхой хувийг Баялгийн санд авах ажлыг Ж.Батзанданд хариуцуулсан. Улсын төсвөөр эрэл хайгуул хийсэн ордуудыг стратегийн гэх жагсаалтад багтаах ёстой гэвэл Ж.Оджаргалын эзэмшлийн Ухаа худаг болон Х.Баттулгын идчихсэн Төгрөг нуурын ордыг адилхан авч үзэх ёстой юм.

Гээд Ж.Оджаргал Ухаахудаг дээрээ  том бүтээн байгуулалт өрнүүлж, нэмүү өртөг бүтээж, олон хүнийг ажлын байраар хангаж ирсэн. Атал Х.Баттулга улсаа байнга хорлож, дандаа хулгайлж, үргэлж луйвардаж ирсэн байна.

Ж.Оджаргалын байгуулсан "MCS" Монголын поп таван татвар төлөгчөөр нэрлэгддэг. Олон улсын хөрөнгийн биржэд бүртгэлтэй Монголын үндэсний цөөхөн хөрөнгө оруулагчийн нэг. Тэгвэл Х.Баттулга Тавантолгойн бүлэг ордыг тал хувьтай нь тэнцэх нөөцтэй Төгрөг нуурын ордыг оффшор компаниар дамжуулан 250 сая ам.доллараар зарчихсан. Зарахдаа бас татвараас бултчихаж. Түүний "Женко" групп гэхэд төлсөн татвар, хураамжаараа эхний 20 дотор багтаж байсангүй. Бодит үнэн нь ийм л юм. “Үндсэрхэг үзэлтэн” Х.Баттулга ба үндэсний хөрөнгө оруулагч Ж.Оджаргал хоёрыг ялгаа энэ мэт их.

Үндсэндээ, Төгрөг нуурын ордыг гадаадынханд зарсан гэх Х.Баттулгатай холбоотой асуудал бол түүний нэр холбогддог олон хулгайн ердөө нэг нь. Хөгжлийн банк, төрийн сан, төмөр замын луйвар, нүүрсний 40 их наядын хулгай, нийтийн тээврийн шахаа… Бүх муу муухай, дуулианд хэргийн ард ганц хүний нэр байнга бичигддэг нь Х.Баттулга. Харамсалтай нь, түүний хулгай, луйврын өмнөөс жирийн залуус шоронд суудаг нь гэмт хэрэг ч биш, гэм ч биш болсон.

Энэ удаад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Х.Баттулгыг халз дуэльд дуудаж чадлаа. Женко айдастай бас сандарч байна гэдэг нь цаанаа “но”-той гэсэн үг. Н.Учралыг гүтгэсэн гэх асуудлаар цагдаад өгөхдөө тулж байна… Гэдэг нь Х.Баттулга байж сууж чадахгүйд хүрсэн байна. Байж сууж чадахгүйд хүрнэ… Гэдэг нь Х.Баттулгын талаарх Н.Учралын дэлгэсэн баримтууд ноцтой байна. Бусдыг хужаагийн эрлийз, хулгайч, луйварчин, тагнуулч, тангаргийн буг болгож ирсэн Женко.Баттулгыг хүртэх ёстойгоо хүртэж байна.

Эцэст нь Н.Учралд үг дайя: Эр хүн зоригтой бол чоно чацга алдана. Женког хууль, шүүхийн өмнө аваачиж чадвал жинхэнэ том улстөрч боллоо гэсэн үг шүү!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-04-10 202.55.188.122

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ, ОБШОР БҮСЭД БҮРТГЭЛТЭЙ НУУЦ ЭЗЭДТЭЙ MCS КОМПАНИАС МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАНДИВ НЭРТЭЙ МӨНГӨ АВЧ СОНГОГДСОН УЧРАЛ ДОРЖХАНД ТЭРГҮҮТЭЙ МАН, ХҮН-ЫН УИХ ДАХЬ ГИШҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХЫГ УРАЙЛЦГААЯ! ҮНЭГҮЙ БЯСЛАГ ЗӨВХӨН ХАВХАНД Л БАЙДАГ. ЭДГЭЭР НӨХӨД ГАДААД ДАХЬ НУУЦ ЭЗДИЙНХЭЭ "НУУЦ" ДААЛГАВАРЫГ БИЁЛҮҮЛЭЭД БАЙХЫГ Ч ҮГҮЙСГЭЖ БОЛОХГҮЙ ЮМ ЦААШДАА ИЙМ БДЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРГАХГҮЙ БОЛ МАНАЙ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БДАЛ, ТУСГААР ТОГТНОЛД МА МУУГААР НӨЛӨӨЛӨХ БОЛНО. СЭРЭМЖТЭЙ БАЙЯ!

Avatar

зочин 2025-04-10 135.125.207.137

Тулга луу яасан их олуулаа дайрч байх юм. MCS Ухаа Худгийн ордоо буцааж өг.

Avatar

Нэргүй 2025-04-10 202.9.46.202

ш** ш** х***а яшка пvрэв зайлаа дандаа худал шаана

Avatar

Нэргүй 2025-04-10 184.144.51.152

Xор найруулсан xийж байгаа зүйл байxгүй xөдөө xэссэн энэ өвгөнийг зайлуулаx цаг нь болжээ

Avatar

Нэргүй 2025-04-10 184.144.51.152

Баттулгын талд ороx одоо нэг ч xүн байxгүй 17 жингэлэг гээд л энэ өөрөө чимээгүйxэн xолдолгүй xоррор юмаа xүүгийнx нь байрнаас xүүxэд нисэж үxлээ л гэсэн ийм xар энергитэй xүнээс эртxэн салаx юмсан. Одоо байгаад ч байxын манууxай болсон.

Avatar

зочин 2025-04-10 91.42.84.212

Пүрэвбаатарыг Москвад төмөрзамын төлөөлөгчөөр Баттулга суулгаж улсын хоол үнэгүй идүүлж идүүлчихээд, нөгөөх нь Орос хэл байхгүй Оросуудад ад үзэгдэж байгаад ирэхэд нь Гавъяат хуульч болгоод, нөгөөх нь ичих булчирхаагүй, санаа зовохгүй ичмээр шүү.
.

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.177.45

Genco top bayan boltloo oligtoi tatvar ch tulsungui, yag toochnii bussines ch hiisengui dee haha

Avatar

зочин 2025-04-10 66.181.185.74

Ардчилалын нэр барьсан хулгай луйвар авлиг дээрэм тонуул аллага хэлмэгдэл цэцэглэж итгэл алдарч хоточ банхар, нохой болон хувирдаг юм бна ккк

Avatar

Нэргүй 2025-04-10 103.212.163.215

Гүтгэлгийн фронтынхон ганц Баттулгыгаа гүтгээд шааж байх шив. Нөгөө тэр том том хулгайчуудаа нэг шаагаад өгөөч ээ. Чадахгүй л дээ.

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.189.210

БАТТУЛГА БОЛ ӨӨРИЙН ЗАМД СААД БОЛОХ ГЭСНИЙГ АЛЧИХДАГ АЛУУЧИН ШҮҮ, УЧРАЛАА БОЛГООМ СЭРЭМЖТЭЙ БАЙ

Avatar

Нэргүй 2025-04-10 103.212.163.215

Баттулга бол а******н биш, харин тэр МАН л айхтар алуурчингаар дүүрчихсэн байгаа, тэнднийг л шийтгэх нь үлдсээн.

Avatar

Нэргүй 2025-04-10 103.57.93.244

Юун эр хүн яриад байна вэ! Монгол эрчүүд маш жижиг бэлэг эрхтэнтэй тул тэднийг эмэгтэй хүнд тооцох ёстой.

Avatar

Зочин 2025-04-10 66.181.183.15

энэ баттулга нэг ч юман дээр нэрээ үлдээдгүй гарын үсгээ үлдээдгүй даапаалаад сууж байдаг болтой

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.186.156

муу батлага пэздээсийг Aл Aл. Aлаад

Avatar

Нэргүй 2025-04-10 122.201.25.112

Учрал сайдаа урдах зам чинь дардан, үйл чинь ариун байх болтугай. Амжилт чи чадна

Avatar

Zochin 2025-04-10 95.90.237.137

Huvsgul aimagtbzbgursun songuuliar 1- eer garsan.
Songogchid ene huniig ergeej Gushuunees n boliulah hereegtei. Huraldaa suuhguu, songogchdiig tuluulne gej songogdson hun shuu dee

Avatar

Нэргүй 2025-04-10 59.153.113.144

Юун тойруу юм бичдэг юм бэ. Зүгээр л шууд Учрал зоригтой байвал Баттулга чацга алдана гээд биччихээч дээ ккк

Avatar

Нэргүй 2025-04-10 213.253.2.116

эр хүн зоригтой бол чоно чацга алдана гэнэ эм хүн зоригтой бол нөхөр нь чацага алдах байх даа !!! нямсүрэн авгайн магнай тэнийж нөгөө женког нь нялх сэнгүм оролдож эхлэв . үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдсоны үлгэр болж Нямсүрэн амандаа зуусан бяслагаа унагадаг хэрээ шиг болох вий дээ ! цаадах чинь гурван шатны шүүхээр буруугүй нь батлагдаад гараад ирвэл бичих сэдэвгүй эзнээсээ авах юмгүй болно шүү дээ Нямкуушка аа !!!

Avatar

зочин 2025-04-10 66.181.178.154

Тийм шүү, эвгүй хүнтэй тулж байна, бие сэтгэлээ чанга байлгаараа, наад хүн чинь аюултай гэгдэх юм байна билээ шүү

Avatar

зочин 2025-04-10 66.181.160.110

Женко хаанаас юу шааснийгг нь би мэдэхгүй… Гэхдээ миний баталгаатай мэдэх ганц юм нь , МSC төмөр азм тавих болхоор " Түүгээр чинь Хятадууд танктай ороод ирдэг байхгүй юу " .. гэж шаааснаа өөрөө барих болхоороо "ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ" гээл шаасчихсан да..Тэхэд л бодож суулаа "Өөрөө л идэхийн тулд эрээ цээрээгүй шаадагг нохой юм ".. гэж ..

Avatar

Зочин 2025-04-10 103.145.234.48

Женко бол Монголын номер 1 дайсан

Avatar

Лондон зураач 2025-04-10 94.1.57.204

Ширүүн зодоон болох нь дээ. Жэнко үнэхээр дээрэмчин юм уу, тувт гүтгүүлдэг юм уу, бүү мэд. Цагтаа Баттулгыг дэмжиж байлаа. Сүүлдээ ойлгохоо байлаа. Одоо нэг талдаа гарсан нь дээр. олон жил дэндүү угжирлаа. Н.Учрал гэдэг залууг Лондонд сурч байхаас нь мэддэг юм. Шудрага, зоригтой улс төрч болон төлөвших шинжтэй. Гэвч энэ бол түүний анхны том алхам. Гүтгэсэн бол дуусна. Үнэн бол мандана. Амжилт.

Avatar

Отгонбаяр 2025-04-10 202.131.243.195

Энэ асуудлыг улсаараа анхааралдаа оруулж, хэн нь хэн бэ гэдэг асуултын хариуг нэхэе….. Хүн гүжирдсэн хүн үү, Энхийн цагаан тагтаа юу….

Avatar

17 контейнер спирт 2025-04-10 202.9.46.27

Одоохон хилийн хориг тавихгүй бол зугтахаар бэлдэж байгаа шүү

Avatar

Нэргүй 2025-04-10 103.212.163.215

Баттулга бол зугтах хүү биш.Харин гүтгэлгийн фронтынхон Баттулгыг гүтгээд сууж байна. Энэ хэд Баттулгыг гүтгэснээр шийтгүүлж магад.

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.184.153

Uchral odoo etssiin uzeh l heregtei bna. Tultal yavj chadval ireh shagnal ni oilgomjtoi. turiin 3n ondorlogiin ali negt l yarigdah bh.

Avatar

Нэргүй 2025-04-10 122.201.31.41

ГЭРЭЭ САМАРСАН БАТТУЛГА ТӨРӨӨ САМУУРУУЛААГҮЙ Ч ИХ Л ОЛОН ЮМ САМАРСАН ДАА. ХАМГИЙН СҮҮЛД САМАРСАН ЮМ НЬ ГЭВЭЛ ТӨГРӨГ НУУРЫН ОРД.

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.160.18

Н.Учрал шиг зоригтой, шинэ үеийнхэн төрд гарч ирсэн цагт л Монгол төр эрх биш эрүүлжих процесс эргэлт буцалтгүй явагдах ёстой?!!

Avatar

ӨӨӨӨӨӨӨӨ 2025-04-10 139.5.218.241

ЭЛБЭГДОРЖ ӨӨРИЙН NEWS.MN САЙТАРАА ҮГ ДАЙГААД БАЙНА.ОЙЛГОЖ БАЙНА УУ УЧРАЛАА.БОЛГООМЖТОЙ

Avatar

zochin 2025-04-10 59.153.112.74

Шуналын тулам Баттулгаас айх хэрэггүй, зоригтой байгаарай Учрал гишүүнээ

Avatar

Нэргүй 2025-04-10 103.212.117.102

новшийн нохой нэр н хүр эл жээнкоо…

Avatar

Зочин 2025-04-10 103.145.234.48

Монголын номер 1 дайсан

Avatar

зочин 2025-04-10 66.181.186.100

Буриадын хөвүүн зоригтой бай. Үнэн явна.

Avatar

Нэргүй 2025-04-10 185.40.4.100

Учрал эр хүн бишээ, авилгач хулгайчуудын хэн нэгнийх нь найз хүүхэн , ккк

Avatar

иргэн 2025-04-10 59.153.84.210

ядаж байхад Женко хот хөдөөгүүр фанат ихтэйг яана кк, хөдөө тал минь малаар дүүрэн гэж хахаха, малнуудынхаа чихэнд цэцэг ургуулж хулхиддаг жинхэнэ хулгайч луйварчин даа

Avatar

Нэргүй 2025-04-10 43.242.242.59

Н.Учрал өмнө нь үхээд боссон хүн. Тухайн үед бусдад хорлогдоод үхэж болзошгүй байна гэж түүний аав Ням-Осор телевизээр ярилцлага өгч байсан. Дахиад хорлогдчих вий дээ. Их л эвгүй хүнтэй тулж байгаагаа ойлгож байгаа биз дээ. Би хувьдаа малыш Энхтүвшинг бусдад хорлогдож золгүй байдлаар үхсэн мэтээр болгосон гэж үздэг.

Avatar

Нэргүй 2025-04-10 202.55.191.130

Энэ хүний бичсэн зүйл санаа нь зовоод бичсэн зүйл биш. Далдуур сүрдүүлж байгаа хэлбэр.

Avatar

Зочин 2025-04-10 59.153.112.16

учрал сенсацалж байгаад, юу ч олж авахгүй, эцэстээ хүн гүтгэсэн хэргээр, өөрөө мулт.

Avatar

Одоо дарж авахгүй бол 2025-04-10 202.70.38.210

Одоо дарж авахгүй бол энэ хэдэн шантааж боловсролгүй суурь боловсрол муу улс толгой дээр гараад лай болж байна нэг жишээ энэ Өнөрөө сэтгүүлч улаан 00 гар байсан хичээлдээ одоо бүр алхны толгой дээр гараад

Avatar

Иргэн 2025-04-10 43.228.129.178

Тэрбумтангууд мөнгө л бодохоос өөр юм боддоггүй бодлын нь ганцхан хууль л хазаарлана. Хууль үйлчлэхгүй бол тэрбумтангууд зарж болох бүх зүйлийг хулгайлж зарна.

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.160.20

nymsuren chi elbegdorjiin bbooviig hohsoor l bna uu j****r min haha

Avatar

Өвөр хооронд нь 2025-04-10 66.181.177.74

… дайж буй үгс, гарчиг энээ тэрээ бол аймр юмаа….

Avatar

Нэргүй 2025-04-10 188.162.254.2

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!

Avatar

Нэргүй 2025-04-10 124.158.108.173

хог юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж