“Хамтын ажиллагаа-2025” зөвлөгөөн боллоо

“Хамтын ажиллагаа-2025” зөвлөгөөн боллоо

“Хамтын ажиллагаа-2025” зөвлөгөөн боллоо

Тээвэрлэгч болон төмөр замаар үйлчлүүлэгч байгууллагуудын харилцан шүтэлцээтэй, тогтвортой, үр дүнтэй, хамтын ажиллагаа нь төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлээд зогсохгүй улс орны хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байдаг.

Тээвэрлэгч болон төмөр замаар үйлчлүүлэгч байгууллагууд тулгамдаж буй асуудлуудаа хамтаараа хэлэлцэн зөвшилцөж, нэгдсэн ойлголцолд хүрч, хамтын ажиллагааныхаа үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор “Хамтын ажиллагаа-2025” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнийг “Улаанбаатар төмөр зам” ХНН жил бүр зохион байгуулж ирсэн юм.

Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого, улс орны эдийн засаг төмөр замын тээврийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг тул энэхүү зөвлөгөөн чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн зөвлөгөөнд Зам тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллагууд болон УБТЗ-аар үйлчлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцлоо.

УБТЗ-аар үйлчлүүлэгч байгууллага аж ахуйн нэгжүүдийн бизнесийн ашиг орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг өсөж тэлэхийн хирээр төмөр замын тээврийн хэрэгцээ шаардлага өдөр бүр өсөн нэмэгдэж байна. Зөвхөн энэ онд УБТЗ-д 50 сая тонн тээврийн захиалга ирээд байна.

Өнгөрсөн жил УБТЗ-аар 4627 байгууллага аж ахуйн нэгж, 2474 хувь хүн УБТЗ-аар үйлчлүүлж, тус нийгэмлэг 33,4 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь хүчин чадлынхаа таазанд тулсан үзүүлэлт юм.

Гэсэн ч УБТЗ өөрийн ачаа тээх, нэвтрүүлэх, боловсруулах  хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар бүхий л боломжтой арга хэмжээг авч, төмөр замчид тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахын төлөө 24 цагийн турш ажиллаж байгаа юм.

Зөвлөгөөнд үеэр экспортлогч, импортлогч, тээвэр зуучийн байгууллагууд тус тусын чиглэлээр хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлээ ярилцаж зөвшилцлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж