УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулаас хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлсэн тогтолцоог бий болгох чиглэлээр ажиллах, 38 гишүүний бүрэлдэхүүнтэй бүлэг УИХ-д байгуулагдсан байна. Бүлэгт багтсан гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2025.04.10/ мэдээлэл хийлээ.
Монгол Улсын хэмжээнд 2018-2023 оны байдлаар 118908 зам тээврийн осол бүртгэгдэж, 6468 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1298 хүн нас барсанаас 260 хүүхэд энджээ. 2024 оны байдлаар 30977 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 2520 хүн хүнд хөнгөн гэмтэж, 631 хүн нас барсанаас 69 хүүхэд эндсэн байна.
Хоёр хоногийн өмнө Баянзүрх товчоо орчмын замд гарцаар гарч байсан 12 настай хүүхэд зам тээврийн осолд өртөж, хүнд гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж буй.
Ослын шалтгаан нөхцлийг авч үзвэл гэрлэн дохиогүй гарцан дээр осол аваар хамгийн их гардаг байна. Дээр нь жолооч тэмдэг тэмдэглэгээг зөрчдөг, зам тавьж өгдөггүй, явган зорчигч мөн гарцаар гардаггүй зэрэг нь зам тээврийн осол гарахад нөлөөлдөг байна. Нөгөө талаар бага насны хүүхдээ зориулалтын суудалд суулган тээвэрлэдэггүй, жолооч замын хөдөлгөөний дүрэм мөрддөггүй зэрэг нь осол гарах үндсэн шалтгаан болж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Сүүлийн үед зам тээврийн осолд бага насны хүүхдүүд хохирох асуудал их байна. Хүний эрхийн дэд хороонд гомдол мэдээлэл байнга ирсээр байгаа. Хүний эрхийн дэд хорооны гишүүд 2025 оны хоёрдугаар сарын 7-нд явган хүний гарцан дээр хүүхэд, хүн бэртэж гэмтэж байгаа нэгдсэн судалгааг хийсэн. Хоёрдугаар сарын 14-нд Тээврийн цагдаагийн албанд очиж, ямар газар осол гараад байдаг вэ гэдэг талаар ярьсан. Холдбогдох байгууллагаас судалгаа мэдээлэл аваад ажиллаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 176 уулзвар, 1007 гарц байна. 1007 гарцын 160 нь гэрлэн дохиотой, 847 нь гэрлэн дохиогүй.
2023 оны байдлаар 292 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн бол 2024 онд 535 болж огцом өссөн.2023 оны төвшинд гэрлэн дохиотой гарцан дээр 16 явган зорчигч, зохицуулалтгүй гарцан дээр 276 зорчигч бэртсэн статистик байна.
Иймээс цаашдаа хууль эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай газруудад төсвийг тавьж, гарцуудад гэрлэн дохио, хурд сааруулагч тавих зэргээр ослыг бууруулах чиглэлээр ажиллах болно гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-2024 онд 91 явган зорчигч авто тээврийн ослд өртсөн бол 39 нь ахмад настан. Ахмад настнууд зам тээврийн осолд өртөж амиа алдах тохиолдол их байна.
Авто тээврийн осол тав, зургаа, ес, аравдугаар сар буюу дулааны улирал, мөн хичээл сургууль эхлэх үеэр хамгийн их гарч байна. Мөн 17.00-19.00 цагийн хооронд осол хамгийн их гарч байна.
Дулаарч эхлэхээр ахмадууд болон хүүхдийг замын хөдөлгөөнд оруулдагтай холбоотой.
Авто тээврийн газраас явган зорчигч хамгийн олон эндсэн байршлыг ирүүлсэн. Гурван байршил дээр онцгой анхаарч арга хэмжээ авах шаардлага бий.
Явган хүний гарцтай хэсэг дээр авто тээврийн осолд өртөх тохиолдол бий. Тэр дундаа зохицуулагчгүй, гэрлэн дохиогүй, зохицуулалтгүй гарцан дээр осол хамгийн их гарч байна.
Жолооч тэмдэг тэмдэглэгээг зөрчдөг, зам тавьдаггүй. явган зорчигч тэмдэг тэмдэглээтэй гарцаар гардаггүйгээс осол өртдөг гэх судалгаа гарч байна. Иймээс 41 байршлыг засах, зохицуулалттай гэрлэн дохиог бий болгох, шаардлагатай төсвийг хэрэгтэй газарт нв тавиулах чигэллээр хяналт тавьж ажиллана гэлээ.
Г.ХОРОЛ
зочин 2025-04-10 59.153.114.10
Холбогдох байгууллагууд нь ажлаа хийчихвэл ийм бүлэг гэсэн асуудал гарахгүй дээ
Жолооч бол мэргэжил 2025-04-10 202.9.40.187
үхсэн бэртсэн хөгжлийн бэрхшээлтэй болсон хүн хэдэн арван мянгаар тоологдоно жолооч бол мэргэжил
зочин 2025-04-10 59.153.114.10
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл гэж байдаг санагдах юм.
Нэргүй 2025-04-10 103.212.117.236
дунд доод шатны нөхдүүдээ ажиллуумаар юм ониго гишүүдтэй он жилүүд болж дээ
Нэргүй 2025-04-10 66.181.187.100
Ширэн нүүртэй Шээсэнбаясгалан (балай муухаый Баасан жаргал нэрий нь арай цэвэрххэнээр дуудав) хүүхэн бас л нэг тэнэг юм ярьлаа.
126 2025-04-10 202.9.46.140
зөв
Ө 2025-04-10 59.153.112.238
маш ноцтой аваар осол гаргахгүй байх ганцхан арга байна хууллийг маш хатуу чанга болгоход хүмүүсийн тархинд хариуцлагатай явах ухаан сууна ийм сул хөнгөн ялтай байхад осол аваар буурахгүй
Зочин 2025-04-10 66.181.178.38
Удахгүй 5 алхам замд гэрлэн дохио тавьна даа. Харж л байгаарай. Удахгүй машин цөөлнө гэнэ. Уг нь замын сүлжээ, маршрут, тэмдэг тэмдэглэгээгээ сайжруулмаар байдаг. Замын сүлжээгээ бол огт ярихаа байсан, уг нь гол асуудал баймаар. Давхар гүүрэн болон хонгил гээд олон арга байдаг юм билээ. Бид харин уул нүхэлнэ гээд л явж өгч байнаа. Асуудлын голыг олдоггүй л юм байх даа. Харин шоуг бол хийж чадаж байгаа. Сонгуульд нь хэрэг болно гэж горьдож байгаа даа, худлаа юу….
Мөнх 2025-04-10 202.126.90.181
Улс төр дампуурч бна доо.
Замын цагдаагийн ажлыг их хурлын гишүүд хийх юм бна. Автын цагдаа гэдсээ илээд гэртээ хэвтэнэ.
Иргэн 2025-04-10 103.57.94.227
налайхын замд хурдан хяналтаа тавиач ээ би өдөр бүр зорьчдог үнэн аймаар байна шүү тэр ургах наран хороололд гарц гаргаж өгөөч ээ 380 аад айл өрх амьдардаг байгаа шүү
зочин 2025-04-10 124.158.108.173
хариуцсан чиглэлийн байгууллагууд нь ажлаа хийл дээ, чадахгүй бол чаддагаар нь солиод явна биз, болохгүй бүх юманд бүлэг байгуулаад байх уу, ичээчээ
Нэргүй 2025-04-10 202.126.93.53
huulia changal
Нэргүй 2025-04-10 103.212.118.168
Хот хөдөөний дүрэмгүй жолооч нараа цэгцлэх хэрэгтэй
Нэргүй 2025-04-10 103.212.118.168
Чанаргүй жолооны курсууд их байна