Байр суурь: Дотоодын улс төрөөс хямралыг хэрхэн давах нь хамаарна

Байр суурь: Дотоодын улс төрөөс хямралыг хэрхэн давах нь хамаарна

Байр суурь: Дотоодын улс төрөөс хямралыг хэрхэн давах нь хамаарна

АНУ-Хятадын тарифын дайн ганцхан шөнийн дотор хурцадмал байдалд хүрсэн.  Америкийг дахин агуу үндэстэн болгох мөрөөдөлд хөтлөгдсөн Д.Трамп  Хятадын импортод 125 хувийн татвар ногдуулсан. Хятад хариуд нь 84 хувийн татвар ногдуулаад байгаа. Д.Трамп болон Ши Жинпинь нарын тарифын дайн Монголын эдийн засагт  том цохилт авчирч болзошгүй байгаа билээ. Энэ талаар Монголын улстөр, эдийн засгийн шинжээчдийн байр суурийг хүргэе.


"ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ НЬ ГАРЦААГҮЙ"

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан:

"Oxford Economics"-ын хийсэн судалгаагаар Хятад улсад тогтоож байгаа нэг хувийн татвар Хятадын импортыг 2.5 хувиар бууруулдаг гэсэн тооцоо байгаа юм билээ. Хэрэв багахан хэмжээнд тариф тогтоох юм бол зөвхөн Хятад дотроо бага зэрэг хямрал дагуулдаг. Гэтэл одоогийн нөхцөл байдалд тарифын хэмжээ үлэмж их. Тиймээс Хятадын эдийн засагт шууд сөргөөр нөлөөлж, урдах зах зээл хумигдахаар харагдаж байна. Хэрэв Хятадын эдийн засаг хумигдах юм бол хөрш зэргэлдээ орнууд, тэр тусмаа Монгол Улсад маш сөрөг нөлөө үзүүлнэ. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг дунжаар 8-14 хувь бууруулах магадлалтай гэсэн муу дүр зураг харагдаж байна. Гэхдээ хэт пайнагтах хэрэггүй. 

Хөндлөнгөөс ажиглаж суугаа хүний хувьд манай эрх баригчид тарифын дайнд анхаарал хандуулж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Худалдааны дайнд аль нь илүү ашигтай байх вэ гэдэг ямар хугацаагаар авч үзэж байгаагаас хамаарна. Богино хугацаагаар авч үзвэл Хятад улсад сөрөг нөлөө ихтэй харагдаж байгаа. Харин урт хугацаандаа авч үзвэл Хятад улс үүнээс гарч ирэх бүрэн бололцоотой гэж харж байна. Олон шалтгаан бий л дээ. Дээрх судалгаанаас анхаарал татсан нэг асуудал нь тарифын дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямрал бүхий л оронд цохилт өгнө. Тухайн хямралыг даах дотоод улс төр нь ямар байхаас бүх зүйл хамаарна гэж байгаа юм билээ.
Дотоодын улс төрөө урт хугацаанд дааж чадсан нь энэ хямралаас ялагч болоод гарна. Гэхдээ дотоодын улс төрөө даахгүй байх эрсдэл Америкт хүртэл байна гэж уг судалгаанд дурдсан байсан.
Монгол Улсын хувьд одоогийн хямралын нөхцөлд хамгийн түрүүнд зардлаа танах хэрэгтэй. Байгууллагуудынхаа үр ашгийг нэмэгдүүлэх, экспортоо солонгоруулах хэрэгтэй байна. Дараагийн шатандаа төсөвт тодотгол хийх гарцаагүй нөхцөл байдал үүслээ гэж зөвлөх байна.
"ВАЛЮТЫН ОРОХ УРСГАЛ ТАСАЛДАХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙНА"
Эдийн засагч Ч.Сосорбарам:
-Хятадын эдийн засаг олон улсын байгууллагуудын төсөөлж байсан шиг өндөр өсөлт үзүүлэхгүй нь тодорхой боллоо. Хятадын эдийн засаг агшлаа гэдэг нь эргээд манай улсаас авч байгаа уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, нүүрсний экспорт бууруулах, хамгийн гол нь үнэ буурах эрсдэлийг дагуулж байна. Тэгэхээр эдгээр үнэ болоод тоо хэмжээний бууралт нь Монгол Улсын эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдэг асуудал үүснэ. Тодруулбал, төсвийн орлого бүрдэхгүй байх, валютын урсгал орж ирэхгүй байх гэх мэт эрсдэл байгаа. Валютын урсгал саатвал ханш цаашид дахин өснө. Ингээд манай улсын эдийн засаг бидний төсөөлж байсан шиг долоон орчим хувьд хүрэхэд хүндрэлтэй болно.
Одоогийн байдлаар нөхцөл байдалтай уялдуулж төсвөө тодотгоно гэхэд арай эрт байна. Гэхдээ танаж болох зардлуудаа танах хэрэгтэй.
Цаашлаад энэ улирлынхаа эдийн засгийн тоон мэдээнд үндэслэн дараагийн улиралд төсөвт тодотгол оруулж ирэх нь зөв болов уу гэж үзэж байна. Манай нүүрсний үнэ өнөөдөр 72 орчим ам.доллар байна. Бид өнгөрсөн онтой харьцуулахад хэдий экспортын хэмжээ өндөр байгаа мэт боловч орж ирж байгаа орлого нь бага байгаа. Тиймээс одоогоор валютын орох урсгал тасалдах нь хамгийн өндөр эрсдэл болоод байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-04-10 76.220.74.140

Дотоодын улс төрийн тэмцэл гэж нэг юм хэллээ. Манай улсын хувьд хулгай хийх,шударга бус байдал тал дээрээ л дампуу байгаа болохоос биш энэ тал дээр арай гайгүй гэх үү. Бид ганцхан нүүрс гаргах талын юм бодох биш, эдийн засгийн хүнрэлд орохооргүй өөр гарцыг бодож олох ёстой. Нүүрс гаргадаггүй байсан бол манай эдийн засаг яаж оршин тогтнох байсан юм бэ.

Avatar

Хуцаа 2025-04-10 202.9.46.202

хуцаа бээжингийн хав зайлаач золбин х***а шээс далд ороочээ

Avatar

Нэргүй 2025-04-10 103.57.93.244

Энэ энхсайхан боловсролын дэд сайдын хүү гэдгээрээ тооны багш нарыг хахуульдаад, олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн. Уг нь улсын тооны 2 удаагийн аварга Л.Энхтайваны бодсон бодлогыг өөрийнхөөрөө солиулаад, хүрэл медаль хүртсэн юм. Энхтайваны тооны ангийнхан Энхтайваныг дандаа тооны бодлогыг түрүүлж боддог байсныг мэддэг.

Avatar

Mogul 2025-04-10 202.55.188.45

Hyataduud Amerikt Orosiin buh ediin zasagtai tentshuits hemjeenii baraag zovhon 1 jild borluulj baigaa ene bugdiig Amerik oor oronuud japan solongos enethegees olhon orluulaad avchihana. Ene heveer urgeljleed baival Hyatadiin mash olon uildver haalgaa barina nuurs zes noos nooluur manaihaas avdagaa bolinool gesen ug yu ni oilgomjgui baigaan. Hyatadad durgui ch demjihees oor songolt ugui dee hudal badrangui nuudelchedee

Avatar

Нэргүй 2025-04-10 202.9.40.195

МАН засаг төрийн эрх барьснаар Монголын эдийн засаг сайжирсан. Зарим хүмүүс монголын эдийн засаг унаж модоо баривал АН төрийн эрх барьж эдийн засаг сайжрах мэтээр ярьж бичиж байгаа нь өрөөсөгл ойлголт юм. Улс төрийн ашиг олох нь чухал биш эдийн засгаа хамтарч авч явах нь чухал юм. Дотоодын улс төрийн тэмцэл монгол орныг тамирдуулж байна..

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.177.114

Энэ Энхсайханы царай, төрхийг өө!?

Avatar

Зочин 2025-04-10 103.57.94.103

пайнагтах гж шасссс

Avatar

Нэргүй 2025-04-10 103.212.117.126

Заа мэдрэл муутай малнууд уу Харин ч монголд сайнаар тусга нэг ч бараа АНУ д зардагүй байж Хятадтай холбоод л сөрөг соц тогтолцоогоор харах юм, Эрх баригчид ийм юм сонсоод өөрсдийгөө зөвтгөж улс төр хийх санааг гаргахаа болиоч. Манайд ашигтай байх болно Нүүрсээ зар алтаа зар хүдэрээ зар Яаралтай гадны хөрөнгө оруулалт тат.Монголд үйлдвэрлээд АНУ д зарвал ашигтай бгаа биз дээ Зөрүүгээс нь ашгаа хүртэхээр татвартогтоосон бгааг хараач

Avatar

Бат 2025-04-10 66.181.179.254

Нөгөө нүүрс үнс болж төсөв тасарч МАН-ын хөөсрүүлсэн эдийн засаг унаж монголчууд модоо барихдаа тулах нь дээ. ЭНэ нь нэг талаар боломж олгож бид хөрсөн дээрээ бууж хөдөө аж ахуй гол нь мал аж ахуйгаа өөд татаж чанарлаг мал үржүүлэх чиглэл рүүгээ явах болов уу. Одоо атрын олон аянаа зогсоож газар шинээр хагалахаа болиод билчээрээ сайжруулж чанарта й мал өсгөх хэрэтэй байна даа. ЕС хийж байгаа галч шүлэгч хүүхэдээ сольж санхүүгийн тайлан гаргаж чаддаг хүнээр солимоор байна даа.

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.160.20

hujaa enhsaihan atsaa ttonil

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.160.88

За чи бид 2-с арай илүү байлгүйдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж