Шөнийн клубын эмгэнэлт явдлаар нас барагсдын тоо 184 хүрэв

Шөнийн клубын эмгэнэлт явдлаар нас барагсдын тоо 184 хүрэв

Шөнийн клубын эмгэнэлт явдлаар нас барагсдын тоо 184 хүрэв

Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Домингод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурж, олон хүний амь эрсэдсэн билээ. Мягмар гаригт амиа алдагсдын тоог 98 гэж мэдээлж байсан ч өнөөдрийн байдлаар 184 хүрээд байна. Харамсалтай нь, Доминиканд сүүлийн 10 жилд тохиолдоогүй энэхүү эмгэнэлт явдлын улмаас нас барагсдын тоо дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Тухайн үед "Jet Set" шөнийн цэнгээний газарт дор хаяж 300 хүн байжээ. Алдарт дуучин Рубби Перез хөгжимчидтэйгөө тэр шөнө тоглолт хийж байсан боловч харамсалтайгаар нурангид дарагдан амиа алдсан юм. Лхагва гаригийн өглөө түүний цогцсыг нуранги доороос гаргаж авсан байна.

Гэмтэж бэртсэн болон сураггүй болсон хүмүүсийн тоо хараахан тодорхой гараагүй. Сураггүй бологсдын ар гэр хайртай хүмүүсээ хайн, эмнэлэгээс эмнэлэг хооронд явсаар байна. Мөн дээвэр нурсан шалтгааныг тогтоож амжаагүй байгаа аж.

Энэхүү эмгэнэлт явдлын дараа Бүгд найрамдах Доминикан улсад гурван өдрийн гашуудал зарлав. Ерөнхийлөгч Луис Абинадер, тэргүүн хатагтай Арбаже нар Мягмар гаригт шөнийн цэнгээний газрын бүсэд очиж, хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-10 188.162.254.2

хузуугуй хочит хошгоруулагч маань энд тэнд шоу хэсэх хоббитой гэж дуулддаг!!!

Avatar

Нэргүй 2025-04-10 216.39.248.173

мэдрэл нохойнууд их болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж