УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.04.10/ хуралдаанд 84 гишүүн ирж 66 хувийн ирцтэй үргэлжилж байна.
Чуулганы үеэр гишүүдэд зайлшгүй шаардлагагүй тохиолдолд чөлөө өгөхгүй!

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдэд хандаж анхаарууллаа. Тухайлбал, ирцээ бүртгүүлчхээд, гараад явсан гишүүд 5 минутаас дээш болсон тохиолдолд нэрсийн жагсаалтаас хасдаг болно. Мөн УИХ-ын чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно.
Давхардуулж зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох гишүүдэд чөлөө өгөхгүй гэлээ.
"Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор улираан томиллоо"

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд:
-Улс төрийн намууд сонгуулиар шүүх эрх мэдэл, тогтолцоо, прокурорын шинэчлэлийн амлалт өгдөг. 2028 он хүртэлх хөтөлбөрт энэ шинэчлэл орсон. Прокурорын шинэчлэлийн хүний эрх талаас нь тогтолцооны хувьд юу гэж харж байна вэ.
Өнөөдөр тодорхой томилгоог шийдвэрлэж болох ч ард түмэн шударга ёсыг хүсэмжилж бухимдалтай байна, эрх мэдэлтнүүдэд асуудал өөрөөр шийдэгдэж, жирийн иргэдэд хууль хатуу байна гэсэн шүүмжлэл их байна.
Прокурорын шинэчлэлтэй холбоотойгоор хүний эрхийн асуудалд хэрхэн хандаж байна вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар:
-Засаглалын шинэчлэл 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ЗГ тогтвортой ажиллах эрх зүй бүрдэж, улс төрийн намуудын төлөөлөл, залуус, эмэгтэйчүүдийн чадавх нэмэгдсэн нь гүйцэтгэх засаглалын шинэчлэл сайн хэрэгжиж байгаагийн илрэл. Шүүхийн шинэчлэл, тэр дундаа прокурорын шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үзэж Шүүхийн тухай хуулийг баталсан, энэ жишгээр цаашид үргэлжилж явах ёстой. Тухайлбал шүүгч нар албан тушаалтнуудтай уулзахдаа протокол хөтлөх, хөндлөнгөөс ирэх нөлөөллөөс сэргийлсэн тодорхой үйл ажиллагаануудыг нэмсэн.
Прокурор бол тусгай эрх мэдлийн байгууллагуудад хяналт тавьдаг субьектийн хувьд хүний эрхээр мэргэшсэн байх шаардлагатай.
Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувийн дэмжлэгтэйгээр Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор улираан томиллоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг үдээс өмнөх хуралдаанаар хэлэцэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар:
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 14, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорт улируулан томилох асуудлыг УИХ-тай зөвшилцөхөөр танилцуулж байна.
Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
- 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг,
- 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй.
Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд:
- 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт Хэсгийн прокурор, Хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор,
- 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор,
- 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хяналтын прокурор,
- 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт Тээврийн прокурор,
- 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт Тээврийн прокурор,
- 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга,
- 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч дарга
- 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга,
- 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байна.
Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтын тусгай шаардлага болох:
- Хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан
- 35-аас дээш насны, прокуророор ажиллаж байгаа хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэсэн тусгай шаардлагыг хангасан тул Б.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Прокурор ажлаа хуулийн дагуу шударгаар гүйцэтгэдэг байх, мэргэжлийн ур чадвараа шүүхийн өмнө гаргаж ажиллах нь энэ байгууллагын үнэ цэн гэдгийг тодотгоод энэ чиглэлээр зарчмын шинэтгэл хийх ёстой хэмээгээд Б.Жаргалсайхан прокурорыг өөрчлөлт хийнэ гэж найдаж байна.
Ардчилсан эрх зүйт улс орнуудад байдаг шиг хууль зүйн сайд, ерөнхий прокурор нь нэг хүн байхад 6 жил байна уу, нас нь хэд вэ гэдэг нь сонин биш. Санаа зовох зүйл биш. Харин Хууль зүйн сайд, дотоод хэргийн сайд хоёр харин нэг хүн байвал тэр нь цагдаагийн сайд болж хувираад улс нь "цагдаажсан" төртэй болдог. Том тогтолцооны шинэтгэлийг зоригтой хийх хүлээлтэй байгаа. Прокурорын тухай хуульд "Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх" гэж үг бий.
Прокурорын тухай хуульд тэтгэвэрт гарах нас 60 гэж заасан бол төрийн албан тухай хуульд 65 гэж заажээ. Хэрэв УИХ-аас 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллагад томилбол, хуулийн энэ зөрчлийг арилгах шаардлага гарна шүү!
Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэц рүү асуудал, маргаан бий болно. Тэгэхээр энэ төвөгтэй байдалд хүргэнэ шүү гэж анхааруулж байна.
УИХ-ын гишүүн Б.Заяабал:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна. Энэ албан тушаалд ажил, амьдралын арвин туршлагатай нэгнийг томилох нь чухал. Үүний зэрэгцээ хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр анхаарч ажилладаг байх шаардлагатай гээд энэ шаардлагад Б.Жаргалсайхан прокурор нийцэж байна.
ИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Ардчилсан намын улстөрч Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа хэрэг уншиж мэддэггүй байсан. Хэрэг уншиж чаддаггүй хүн чинь улс төрийн өнгө аясаар асуудалд ханддаг.
Б.Жаргалсайхан прокурор улс төрийн нөлөөнд автдаггүй юм байна гэдгийг би харсан. Тиймээс улираан томилохыг дэмжиж байна.
Хуваарь: Дараах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.
- Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох санал
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
ҮРГЭЛЖЛЭЛ 4 2025-04-10 139.5.218.151
Барууны улсуудын umbrella хуулийг судалж үзэхийг зөвлөж байна.Манай хөдөөнийхөх өвгөчүүл аргагүйн эрхэнд, мэдсээр байж буруу, дутуу юм хийхээрээ “гөрдсөн юм хийчихлээ” гээд өөрийгөө зэмэлсэн байдалтай сэтгэл дундуур байдагсан. Ерөнхий прокурорын томилгоо нэг иймэрхүү л юм боллоо доо.
ҮРГЭЛЖЛЭЛ 3 2025-04-10 139.5.218.151
Хэрэв Жаргалсайхан гэдэг хүнийг томилъё гэвэл Прокурорын тухай хуулиас прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг заасан заалтыг хүчингүй болгосон бол зөв шийдэл болох байлаа.Хүнд тааруулж хуулиа өөрчиллөө гэдэг шүүмжлэл гарна гэж болгоомжлоо биз Эсвэл Төрийн албаны хуулиа “гол хууль” гэж хуульчлаад хууль хэрэглээнд ижил нөхцөл үүссэн үед түүнийг мөрддөг болох хэрэгтэй.
ҮРГЭЛЖЛЭЛ 2 2025-04-10 139.5.218.151
Прокурорын тухай хуулийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх …” гэж заажээ. “ХУУЛЬД ӨӨРӨӨР ЗААСАН” гэсэн үг. Төрийн албаны хуулийн 41.2-т заасны дагуу үүнийг мөрдөнө гэсэн үг.Гэтэл Ерөнхий прокурорын томилгоо дээрх хоёр хуулийг зөрчлөө. Хонины найр кинон дээр айлууд бороонд “ТАШРААРАА” малаа осгоолоо гэдэг шиг Ерөнхийлөгч, УИХ ташраараа хууль зөрчлөө шүү.
ҮРГЭЛЖЛЭЛ 1 2025-04-10 139.5.218.151
.Дараа нь өөрийнх нь хуульд заасан бүрэн эрхийн хугацаа, Төрийн албаны хуульд заасан дээд хязгаар 65 настай зөрчилдөж эхэлсэн.ҮХЦ-ийн цэцийн дарга асан Чинбатын жишээ байна. Үүнийг одоо хүртэл шийдээгүй. Мөн өөрийн хуульд нь тэтгэврийн насны дээд хязгаарыг заасан бол яахав вэ гэсэн асуудал үүсч, Төрийн албаны хуулийн 41.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол” гэж нэмэн хууль хоорондын нийцлийг хангаж, нэг мөр ойлгож практикт хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн.”65”-ийн түүх ийм юм.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: НЭГЭН ТОМИЛГООГ ШИНЖВЭЭС ... 2025-04-10 139.5.218.151
Анх Төрийн албаны хуульд төрийн алба мэргэшсэн, тогтвортой байна гэсэн зарчимд нийцүүлэн төрийн жинхэнэ албан хаагчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг 65 хүртэл байна гэж тусгасан. Зарим албан хаагч “хүртэл” гэдэг нь 65 хүрч байж тэтгэвэрт гарах ёстой гэсэн гомдол, байгууллагын дарга үзэмжээрээ хандаж байна гэсэн шүүмжлэл гарсныг үндэслэн “х” үсэг нэмж “хүртэлх” болгосон нь 61, 62, 63, 64 настай тэтгэвэрт гаргадаг болж, мөн ажлын үр дүн, эрүүл мэндийн байдлыг харгалзах болсон.
Нэргүй 2025-04-10 202.9.40.226
х***а манж уих зг устга.