Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл авах иргэдэд Монголбанк дараах шаардлага тавьж байгаа аж. Үүнд:
- Монгол Улсын иргэн байх
- 18 нас хүрсэн байх
- Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
- Орон сууцны ипотекийн зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны зээлийн үлдэгдэлгүй байх
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх
- Зээлийн хугацаа дуустал даатгалд хамрагдах
- Барьцаалбар үйлдэх
- Үндсэн зээлдэгч өмнө нь орон сууцны ипотекийн зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны зээлд хамрагдаагүй байх гэдэг шаардлага тавьж байна.
Засгийн газар энэ жил ипотекийн зээлийн эх үүсвэрийг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр жил бүр 500 орчим тэрбум төгрөг орж ирдэг, мөн арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр 200 тэрбум төгрөг гаргадаг. Иймээс энэ жил ипотекийн зээлийн санхүүжилт 1.2 их наяд төгрөг байх төлөв гарсан. Гол нь энэхүү ипотекийн зээлийг Засгийн газар зорилтот бүлэгт чиглүүлэх бодлого баримтлах болж буй. Энэ талаарх дэлгэрэнгүй зохицуулалтыг энэ сарын 15-нд багтаан зарлана гэж мэдэгдээд байгаа.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-04-10 202.131.225.53
Наад журамаа ороод бүтнээр нь шалгаад оруулаачээ. Бүтнээрээ өөр юм байдаг шүү. Ямар залхуу заваан сэтгүүлчийн оромцог вэ
Нэргүй 2025-04-10 202.55.188.42
Тусдаа гарч амжихгүй түрээсийн байранд олсоноо өгөөд л амьдардаг залуучуудаа л их хамруулаасай гэж бодож б а.баярлалаа
Нэргүй 2025-04-10 188.162.254.2
одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!
Нэргүй 2025-04-10 103.26.95.170
2013 онд эхлүүлсэн энэ хөтөлбөрийг 2016 онд МАН гарч ирээд булшилсан.