Эрчим хүчний зохицуулах хороонд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа

Эрчим хүчний зохицуулах хороонд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа

Эрчим хүчний зохицуулах хороонд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны даргын 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн үүргийн дагуу Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт зааснаар Эрчим хүчний зохицуулах хорооны зарим үйл ажиллагаанд Ерөнхий хянан шалгагчийн 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 01/10 дугаар удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тайланг Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудад танилцууллаа.
Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг танилцуулахад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт шалгалтын газрын дарга Б.Ундраа, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, зохицуулагч П.Товуудорж, Л.Дашмягмаржав, Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ, Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган нар оролцлоо.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ, Хяналт шалгалтын хүрээнд зарчмын шаардлага хүргүүлж ажиллана. Иргэдийн ирсэн санал гомдлын ихэнх хувь нь эрчим хүч тасардаг, хязгаарлалт хийгддэг, айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөг, зардалд үндэслэн өөрчлөх, шинэчлэн тогтоох хэрэгцээ шаардлага байгаа төдийгүй тооцоо судалгаатай шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.
Энэхүү тайланд дурдсан нөхцөл байдал нь Эрчим хүчний салбарын бие даасан байдлыг алдагдуулж, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэх, цаашид индексжүүлэлт болон тарифын зохицуулалтыг тогтмол хийхгүй бол санхүүгийн хүндрэл улам гүнзгийрч, үүнээс үүдэн тарифыг огцом нэмэгдүүлэх шаардлага дахин тулгарах эрсдэлтэй байгааг дурдлаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-10 103.212.162.138

Ердөө энэ үү, сүржин нэртэй даржин шалгалт гэж энэ бололтой

Avatar

Нэргүй 2025-04-10 203.91.115.41

Дахиал нэмэх нь. Иргэд бөгсөө ухуулна. Нэг санал байна. Эрчим хүчний системдэх хулгайг ухъя! Паразитын сүлжээг илрүүлж устгая!

Avatar

Нэргүй 2025-04-10 103.168.34.202

Шалгаж мэдэж байгаа юмуу? Тусгай зөвгөөрлийн төлбөр нэртэй авилга авдагаа хэзээ болих вэ? Яс юман дээр зохицуулах тусгай зөвшөөрөл өгөх, түүндээ төлбөр авах нь боловсон авилга. Диспетчерийн төв яам хоёр байхад эд нар хэрэггүй баймаар юм.

Avatar

Санал 2025-04-10 202.126.89.42

суурь үнэ, сэх-ны төлбөр, давхар нөт гэх мэт үнэ тарифын хажуугаар тогтмол төлбөр авч байгаа зөрчлийг арилгах хэрэгтэй. зохицуулах газар яамны харьяалалд ажилладаг, тусгай зөвшөөрөл. олгох нэрийдлээр илүү төлбөр нэхдэг гэх мэт асуудлыг огт хөндөөгүй юм байна.

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.191.193

ха ха тавилттай жүжиглэлт үү. дээр нь топ өлөн хулгайчууд байхад суганы үснүүд яах уу

Avatar

Зочин 2025-04-10 202.126.88.79

Эрчим хүчний системд үүрлэсэн төр, хувийн хэвшлийн хамран иргэдийг шулдаг тогтолцоог нэн даруй устгах ёстой. Төрийн байгууллагаас өгсөн зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх ажлыг хувийн хэвшлийн компаниуд маш өндөр үнээр хийж, иргэдийг шулж байна. Энэ байдал ашгаа төрийн албан хаагч, хувийн компани хоёр хувааж аваад байгаа явдал байх. Ажлын өртөг маш өндөр байгаад иргэд маш бухимдалтай байна. Ёрөөсөө төрөөс дагнаад ажлыг нь хийж байвал зүгээр юм.

Avatar

Нэргүй 2025-04-10 103.212.116.83

УС, ДУЛААН, ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛТ, ДАМЖУУЛАЛТ, ТҮГЭЭЛТ НЬ ТӨРИЙН ҮЙЛДВЭР, КОМПАНИУД БАЙГААСАЙ.

Avatar

Нэргүй 2025-04-10 203.169.50.224

hud garuud ih surtei tsraio

Avatar

Нэргүй 2025-04-10 14.1.81.128

ТӨР өөрөө өөрийгөө шалгаад л хахахахаха …………..

Avatar

Цомтго 2025-04-10 202.55.188.88

эрчим хүчний харьяа бүх газрыг 50 хувь цомхтгох,цахим болоод байхад орон тоонд нэмэхээс хасагдахгүй ийм байхад үнэ нэмэгдэхгүй байх үндэсгүй,эрс шинэчлэл хийх цаг болсон

Avatar

зочин 2025-04-10 124.158.108.173

өө хөөрхий ажил хийсэн болж, ямар зөрчил илрэв тарифийн өөрчлөлтийн дараа сайжирсан, дордсон зүйл байна уу

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.191.139

Шалгасан шалгуулсан л болж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж