Аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг төв талбайд үргэлжилж буй. “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд Сүхбаатарын талбайд болох бөгөөд олон сонирхолтой хөтөлбөр арга хэмжээг агуулсан гэдэг утгаар хүний хөолд дарагдаж буй.
Тус фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ өнөөдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээж байна.
Гэхдээ талбай дээр зорин очсон хүмүүс урт цуваанд оочерлож, стресс ихтэй байгааг шүүмжилж байна. Хэдийгээр анх удаа зохион байгуулж байгаа тус нэгдсэн арга хэмжээ нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байгаа ч үйлчилгээ хангалттай биш байгааг иргэд цахим хуудастаа ч бичиж байгаа юм.
Мэдээж алдаа дутагдалтай ч авах гээхийн ухаанаар хандах нь зүйтэй бизээ. Анхлан зохион байгуулж буй хоолны фестиваль ямартай ч эхний хоногуудад амжилттайгаар жуулчдын анхаарлыг татаад байгаа нь авууштай.
Өдөрлөгт очсон иргэд олон үндэстний амтат хоолыг мастер тогоочдын бэлтгэснээр төрөлх амт, жорынх нь дагуу амтлах боломжтой. Жишээлбэл, Узбекистан үндэстний алдарт плов, шашлык, казань кебаб, самса тэргүүтнийг Узбек мастер тогооч өөрийн жорын дагуу бэлтгэж, иргэд, жуулчдад таниулна. Мөн залуучуудад зориулсан Dj үзүүлбэр, Open Mic, “Бага тойрог” урлагийн тоглолт, Узбек бараа бүтээгдэхүүний худалдаа, Улаанбаатар театрын тоглолт, “Анир” поп оркестрын тоглолт, амьд хөгжмийн тоглолт, төрөл бүрийн хоолны тэмцээнүүд болж байгаа юм.
Настан 2025-04-10 202.126.91.33
Сайхан шоу болж байгаа юм байна.ГАЗЫН ОЛОН ЗУУХ,ОЛОН ХҮН ЦУГЛАСНЫГ АНХААРАЙ.
Нэргүй 2025-04-10 203.91.115.41
Нээрэн иргэд хэдэн мянгаараа энэ шоун дээр оччихоор ресторан, зоогийн газрынхны орлогод нөлөөлж байгаа юм байх л даа. Тэгээд л эзэд нь, томчууд нь ууртай байх шиг байна. Шоуны хувьд тун дажгүй шүү. Зохион байгуулалтыг сайжруулж улиралд 1-2 удаа явуулъя. Гандангий гийдаа жаахан тиймхэн. Хуушуур, бууз, цуйван хийе!
Нэргүй 2025-04-10 202.9.46.29
Хувийн хэвшил, ресторануудын холбооны зохион байгуулдаг гоё арга хэмжээ байсныг Нянбактер ядуусыг хооллодог гуанзны хэмжээнд аваачаад зогссонгүй татварын мөнгийг хий дэмий үрэн таран хийж байна. Юм болгонд оролцож мөнгө ш****г өлөн МАНгарууд
Нэргүй 2025-04-10 203.91.115.50
За хоолны шоу бол цаг үеэ болсон маш таатай арга хэмжээ болж байна. 600 сая гэдэг чинь яасан ч хямдхан юм. Магтууштай. Мэдээж зохион байгуулалтын хувьд сайжруулах бизээ. 200-300 хүн нэг цэг дээр цаг гаруй очерлох чинь бас л тавьлан юмаа. Миний бодлоор бол 5-6 цэг дээр хуваагдаад зогсвол зүгээр. За манай гандангийн гийдаа ч яахав дээ. Шөлтэй л юм даа гэхээс Оюун-Эрдэнийн хоолой шиг сулхан дамшиг байдаг шүү. Узбек плов ч өөр байна лээ. Монгол хоолны технологиор бол будаан нь жаахан зажлууртаймуу.
Нэргүй 2025-04-10 203.91.115.50
Гэхдээ л шал өөр юмаа. Зохион байгуулалтан дээр дахин дахин анхаар. Дундаж Монгол хүн ийм хоолны фестивалыг ойлгохгүй. Хэдэн өлсгөлөн хүмүүс очерлоод зогсож байгаа харагдана. Гэвч дасаад ирэхээрээ өөр дуугарна. Сургаар нь уралдан гүйлдэнэ. Энэ бол соёл. Хоолны соёл. Цэнгээн. Гол нь чанартай, хүртээмжтэй байх ёстой. За тэр ураны эсрэг хэдэн өвөө эмээ нарыг холдуул аа. Ядаргаатай. Өөрсдөө юугаа ч мэдэхгүй. Оросуудын зааж өгсөн хэдэн үгээр солиороол явна. Огиудас хүргэж буйгаа мэдэхгүй.
Зочин 2025-04-10 202.126.89.100
Хайран 600 сая. Нямбаатар нээрээ зовж олсон хэдэн төгрөгийг маань хэдэн узбекуудад өгөөд л. Тэд нарт өртэй юм байлгүй дээ. Монгол хоолоо хийсэн бол хийсэн нь ч, идсэн ч болохгүй юү
Зочин 2025-04-10 82.144.201.2
БАНТАН ГЭЖ САЙХАН МОНГРЛ ХООЛ БГАА ШҮҮ!!!!
Нэргүй 2025-04-10 14.1.81.128
Тийм шүү, манай үндэсний хоол бол Гурилтай шөл мөн.