"Wedding expo mongolia-2025" ирэх сард болно

"Wedding expo mongolia-2025" ирэх сард болно

Хуримлагч хосуудыг олон талын мэдээллээр хангах, харьцуулах, сонголтоо зөв хийх боломжийг олгох үүднээс "WEDDING EXPO MONGOLIA-2025" тавдугаар сарын 3,4-ний бямба, ням гаригуудад МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ-ын "ИХ ТАНХИМД" өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах юм.

Хамгийн өндөр шагналын сан бүхий хуримын үйлчилгээнүүдийг тухайн жилийн хуримлагч хосууддаа бэлэг болгон гардуулж, хуримтай холбоотой бүх мэдээллийг нэг дороос авах боломжийг олгодог монголын хамгийн том хуримын үзэсгэлэнг "BRAND MEDIA GROUP" болон “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон” хамтран 9дэх жилдээ зохион байгуулах гэж байна.Өмнөх жилүүдийн адил хүрэлцэн ирсэн хосуудаас 25 азтай хосыг тодруулж шилдэг байгууллагуудын хуримын үйлчилгээнүүдийг бэлэг болгон гардуулах юм. Хуримын даашинз, хуримын хослол, Хуримын зураг авалтын эрх гэх мэт олон олон гэнэтийн бэлгүүд багтахаас гадна хамгийн Супер Азтан 10 сая төгрөгийн үнэ бүхий Олон улсын GIA certificate-тай 0.50 ct Байгалийн алмаазан шигтгээтэй, дээд зэрэглэлийн өнгө, төгс тунгалагшилтай, хатан сүйх хээг модерн загвар дээр суулгаж өгсөн CYMBOL брэндийн тренд загварын хос бөгжний эзэн болно.

Үзэсгэлэнгийн өдрүүдээр Нийслэлийн гэрлэх ёслолын ордны мэргэжилтнүүд мэдээлэл, зөвлөгөө өгч хуримын саруудын захиалгаа урьдчилан авах бөгөөд хуримын салбарын шилдэг байгууллагууд нэг дор цуглаж өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах юм.

ЛИНК: https://www.youtube.com/watch?v=e8zJcjVOPBI

WEDDING EXPO MONGOLIA-2025

  • Хуримын урилга
  • Гэрэл зураг
  • Видео бичлэг
  • Ресторан
  • Катеринг
  • Хуримын бялуу
  • Энтертайнмент
  • Хуримын чимэглэл
  • Хуримын даашинз
  • Эрэгтэй хослол
  • Үндэсний хувцас
  • Хуримын бөгж, гоёл
  • Make up
  • Гоо сайхан
  • Авто машин түрээс
  • Бал сарын аялал… гэх мэт хуримын үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй шилдэг байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахаас гадна хуримын зөвлөгөө авч, үнийн мэдээллийг нэг дороос мэдэж алтан цагаа хэмнэх юм.

 

Яагаад заавал очих ёстой вэ?

 

“WEDDING EXPO MONGOLIA 2025” нь хуримын зах зээлийн хамгийн сүүлийн чиг хандлага, шинийг эрэлхийлэгч брэндүүдийг нэг дор цуглуулсан, мэдээлэл авах, харьцуулалт хийх, шийдвэр гаргахад хамгийн тохиромжтой орчин юм.

 

Тасалбарыг Ticket.mn-ээс онлайнаар авах боломжтой.

 

Ерөнхий зохион байгуулагч: BRAND MEDIA GROUP

Гэрлэх ёслолын ордон

Монголын хуримын үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо ТББ

 

Ерөнхий ивээн тэтгэгч: Cymbol Diamonds

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7711-3171 дугаараас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж