Хаврын чуулганы онцлох сэдвүүдийн нэг нь татварын шинэчлэлт. Иргэд, аж ахуйн нэгжийн хувьд энэхүү шинэчлэлт ихэд ач холбогдол өгч байгаа юм. Татварын шинэчлэлтийн зорилго нь нэг талаар далд эдийн засгийг илрүүлэх, нөгөө талаар иргэд, аж ахуйн нэгж дээр ирдэг дарамтыг багасгахад чиглэх ёстой. Гэвч, УИХ-ын ажлын хэсгийнхний боловсруулсан татварын шинэчлэлт яг шинэчлэлт болж чадах эсэх нь эргэлзээ дагуулсаар.
Монголд нэг хэсэг нь татварын дарамтад орж байхад нөгөө хэсэг нь татвараас бултаж амьдардаг. Малчид, мал махны худалдаачид, алт мөнгөний ченжүүд, авто машины наймаачид гээд сард хэдэн арван саяас хэдэн тэрбумыг эргэлдүүлдэг атлаа татвараас бултаж амьдардаг хэсэг бүлэг бий. Гэтэл сардаа сая төгрөг ч хүрэхгүй цалин авдаг хүмүүс бүх төрлийн татварын дарамт амсдаг. Тиймээс татварын бодлогыг шинэчилж, тогтолцооны гажуудлыг зайлшгүй арилгах шаардлагатай юу шаардлагатай.
Гэхдээ бага, дунд орлоготой хүмүүсийнхээ орлогыг хамгаалах, тэдэнд ирж буй ачааллыг хэрхэн бууруулах вэ гэдэг нь асуултын тэмдэг
Хүмүүст эдийн засгийн хамгийн их дарамт үүсгэж байгаа нь НДШ, татвар. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/. Тиймээс энэ бүгдэд зохицуулалт зайлшгүй шаардлагатай.
Тэр дундаа орлогоос хамаарсан шатлал. Үүнтэй холбоотойгоор Татварын шинэчлэлтийг цогц байдлаар хийхээр УИХ-ын даргын захирамжаар Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус хуульд орж буй зарим өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Татварын шинэчлэлтэд орж байгаа доорх өөрчлөлт нь зөвхөн санал байдлаар эхний хэмжээнд тусгасан гэдгийг анхаарах нь зүйтэй. Одоогоор албажаагүй бөгөөд судалгааны шатанд, ажлын хэсгийн боловсруулсан санал болно.
ХХОАТ-ЫГ ОРЛОГООС ХАМААРЧ ХӨНГӨЛӨХ, 2, 2 ХУВИАР НЭМЖ ТООЦОХ САНАЛ ОРУУЛЖЭЭ
Татварын шинэчлэлттэй холбоотой нийт 170 мянга гаруй иргэн, 11 мянга орчим аж ахуй нэгжээс санал авчээ. Тэдний 80 гаруй хувь нь нэг бол нийтээр татвар төлдөг байх, үгүй бол нийтээр татвар төлдөггүй байх саналыг агуулгын хүрээнд өгсөн байна. Энэ нь хүн бүр ижил тэгш, тогтолцооны гажуудалгүй байх орчин бүрдүүлэх шаардлагатайг илтгэж байна.
Татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг багасгаж, эсвэл тэглэх боломжгүй. Харин түүнийг шаталсан, зохист хэмжээгээр тогтоож, дундаж давхаргыг тэлэх чухал болохыг ажлын хэсэг дэмжжээ.
Ажлын хэсгээс хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ыг эхний 10 сая дээр 0 хувь байхаар, түүнээс дээш бол 2, 2 хувиар өсөх байдлаар тооцож байгаа аж. Мөн төрийн өмчит компани, сургууль, цэцэрлэг байна уу аль аль нь гарч байгаа бүх мөнгө И-баримт дээр тулгуурлана гэж оруулсан нь орлого, зарлага албан ёсоор шилэн болж буй хэлбэр. Төрөөс гарч байгаа мөнгөний урсгал зардлын мөнгө НӨАТ-гүй байсныг ийн өөрчилж байгаа нь нэг талаар сайн. Гэхдээ нөгөө талдаа зах худалдааны төв, малчид бараа бүтээгдэхүүндээ НӨАТ олгодоггүй асуудлыг хэрхэх вэ?
Малчид, зах худалдааны төвд наймаа эрхлэгч олон мянган хүн өнөөдөр бүтээгдэхүүнээ НӨАТ-тай үнээр зарж байгаа ч И-баримт олгодоггүй. Энэ байдлыг татварын шинэчлэлтийн хүрээнд өөрчилж, нэгж хэсэг үлдээхгүй НӨАТ, и-баримт олгодог болох саналыг мөн тусгажээ.
Ингэхдээ иргэн, өрхийн орлогыг хамгаалж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлэх байдлаар оруулсан байна. Тухайлбал, худалдан авалтаас хамаарч бүх иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын хөнгөлөлтийг нэмэгдүүлэхээр болж. Хөнгөлөлтөд:
- 0-500 мянган төгрөг бол 100 хувь,
- 500-800 мянган төгрөг бол 50 хувь,
- 800 мянган төгрөгөөс дээш бол 20 хувь хөнгөлж, бодит орлогыг нэмэгдүүлж, худалдан авах чадварыг сайжруулахаар санал оруулсан байна.
Харин хувь хүний орлогын албан татварын дэмжлэгийн тухайд:
- Бүх иргэдийн орлогын албан татварыг хөнгөлж, буцаан олгоно. /800 мянган төгрөг хүртэлх дүнд 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд хөнгөлөлтийн хэмжээ сард 80 мянга, жилд 960 мянган төгрөг байна./
- Шаталсан татварын босгыг 2 дахин нэмэгдүүлнэ. /Сарын орлого 10 сая хүртэлх бол 10 хувь, 10-15 сая төгрөг бол 12 хувь, 15-20 хувь бол 14 хувь, 20-25 сая төгрөг бол 16 хувийн татварын босготой./
- Иргэдийн татварын тайланг заавал бэлтгэн хүргүүлж, тайлагнах, төлөх үйл ажиллагааг хялбаршуулна.
"ААН-ҮҮДИЙН ТАТВАРЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ САНАЛЫГ ГБХНХЯ-Д ХҮРГҮҮЛСЭН"
Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, аж ахуй нэгжүүдэд орлогоос нь хамаарч шаталсан байдлаар хөнгөлөлт олгох, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ дээр мөнгө орж ирсний дараа НӨАТ-ын татвараа төлдөг баймаар байна гэдэг асуудал яригддаг. Бараа бүтээгдэхүүн нь гаалиар орж ирж байхад хоёр сарын хугацаанд НӨАТ-ын татвараа төлдөг болох нөхцөл бий болгож байгаа. Аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулалт хийхдээ НӨАТ-ын хасалт хийх эрхийг нь олгож байгаа.
Татварын асуудалтай компанийн дансыг хаана гэдэг тухайн аж ахуй нэгж бараа материалаа татчихдаг нь хүндрэл үүсгэдэг. Ингэхээр шинэ өөрчлөлтөд Татварын байцаагч шууд дансыг нь битүүмжилдэг байдлыг өөрчилж Сангийн яам, ТЕГ гэрээ байгуулах асуудлыг тусгасан. Тухайн аж ахуй нэгжийн дансанд орж ирсэн орлогын 15-20 хувийг татварын өр рүү татдаг байхаар зохицуулж байгаа.
Мөн аж ахуй нэгжийн орлого 1.5 тэрбумаас нэг хувийн татвар төлдөг байсныг 2.5 тэрбум болгож нэмсэн гэсэн юм.
Учир нь 1.5 тэрбумын орлогод тогтоодог нэг хувийн татвараас шалтгаалж аж ахуй нэгжүүдийн удирдлагууд компаниа олон хэсэг болгож, нээж татвар төлдөг байна. Өнөөдөр Монгол Улсад 1.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой 90 мянга орчим аж ахуй нэгж байгаагийн 54 мянга гаруй компанийг нь 1200 хүн эзэмшиж байгаа аж. Тиймээс цаашид аж ахуй нэгжүүдэд орлогоос хамаарсан шатлал тогтоож, аж ахуй нэгжүүдийн татварын ачааллыг бууруулах зохицуулалт хийхийг ажлын хэсэг саналдаа тусгажээ.
Мөн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар байгууллагуудын төлдөг НДШ-ийн хувь хэмжээг бууруулах, бодит дэмжлэг үзүүлэх санал хүргүүлсэн байна. Татварын шинэчлэлтийг багц байдлаар ийн хийснээр эдийн засагт үзүүлэх дунд хугацааны үзүүлэлт сайжирч, хамгийн гол нь Монголд дундаж давхаргыг тэлэх зорилтыг ажлын хэсэг тавьжээ.
Гэхдээ тансаг хэрэглээнд тавих НӨАТ-ыг бууруулах тухай санал ороогүй гэв. Учир монголчууд жил нэг тэрбум ам.доллараар машин импортолж, 500 сая ам.доллараар архи, тамхи авдаг байна. Эдгээр тансаг хэрэглээний татварт тусгайлсан татварын хөнгөлөлт оруулах боломжгүй байна.
Нэргүй 2025-04-10 66.181.191.244
Олигтой дорвитой, өөрчлөлт хиймээр байна.
з 2025-04-10 202.9.46.57
жинхэнэ зах зээлийн зарчмаар явья. Эсвэл буцаад МАН -аа дагаад социализмаа байгуулья. Худлаа битгий хашаачгүй алцагнаад бай.
Нэргүй 2025-04-10 203.91.115.50
Дундаж давхарга устсан.
иргэн 2025-04-10 59.153.84.210
НДШ их дарамт болж бгаа, яг үнэндээ залуучууд улсдаа төлөх сонирхолгүй байна, иргэд төлсөн даатгалдаа нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээг сайн авч чадахгүй байна, эмнэлгээр голдуу настай ахмад хүмүүс л их байх юм тэд НДС-г бараг дампууруулж бна, тэдний өмнөөс л НД төлөөд байгаам уу хаашаа юм, ер нь хувийн даатгалын тогтолцоог хөгжүүлмээр байна сонголттой баймаар байна
зочин 2025-04-10 202.9.47.5
Одооны залуучууд их өмхий санаатай. Би залуудаа 2-3 ажил хийгээд НДШимтгэлийг 25 жил тасралтгүй утгаар нь төлсөн. Нэг ч эмнэлгээр явж байгаагүй. Миний шимтгэлийг тэтгэврийн хүмүүст шууд тараадаг байсан. Тэтгэврийн сан нь улайсан юм л байсан даа. Одоо миний тэтгэвэрт гарах ээлж дөхөхөөр залуучууд их олон юм ярих нь ээ. Эв санааны нэгдлийн зарчмыг устгаагүй үед мөн хуримтлалын тогтолцоогүй юм чинь яах вэ дээ өөр.
Иргэн 2025-04-10 202.21.111.170
1072 хувьцааны НА тарааж төсвийг хоосолж, у
ифляцийг өсөж, г.м. 90000 төгрөг амьдралыг өөрчлөхгүй. Жилд 4 их наяд төгрөг зарцулж ба. Энэ төсвөөр 500-700 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих бүрэн боломжтой. Дүгнэлт: төсвийн мөнгө хүрэлцэхгүй татварыг жил бүр нэмж байна. Төрийн алба одоо 400000 хүн, 126 гишүүн, багуудыг нь тэжээж байна даа татвар төлөгчид. Алсыг харсан ЕС хэрэгтэй байна. Татварт биш тогтолцоондоо асуудал нуугдаж байна.
Нэргүй 2025-04-10 66.181.161.30
xaxa
Нэргүй 2025-04-10 202.9.46.56
Ганхуягийн энэ ярьж буйгаар бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох нь.
Нэргүй 2025-04-10 66.181.180.132
1.5terbum hurtel 1 huvi tatvar nogduuldgiig odoo l sonsoj bna. 300say bailgui dee
Нэргүй 2025-04-10 139.5.216.144
НИЙГМИЙН БАЯЛГИЙГ ТӨРӨӨС ТӨРСӨН АВИЛГАЧИД ЦӨЛМӨӨД ДЭЭРЭМДСЭН БОЛХООР БАЯЛГИЙН ХУВААРИЛАЛТЫГ ШУДАРГА БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
Нэргүй 2025-04-10 192.82.65.172
Ажил хийх хэрэггүй гэдэг аргачлал бололтой.
Нэргүй 2025-04-10 66.181.160.18
Үүнийг бичсэн сэтгүүлч энэ асуудлыг бүрэн ойлгоогүй, хэлбэр талаас нь хэдэн юм бичжээ!!
Zochin 2025-04-10 192.82.65.111
Тийм сайхан өөрчлөлт биш бна даа. Улам л хэцүү болох юм бна даа. Ингэж татварын өөрчлөлт хийхгүй шүү. ХХОАТ-ын хөнгөлөлтөө болиод шатлалтай буюу 5%-иас эхлэх хэрэгтэй, Харин НӨАТ-ын хувьд бүгд адилхан 7.5%, төлөхөд болно ш дээ. НДШ-ийн хувьд юу ч яригдаагүй бна. АО=Ажилтан 10%=10% байхад болно.
Нэргүй 2025-04-10 85.12.7.148
Хамгийн залхуу, хойрго, ажилгүй, бага орлоготой иргэдээ бусад татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэдэгээ хэзээ болих вэ? Энэ Жавхлан яагаад Монгол улсын иргэдийг бага орлоготой байлгах гэж хичээгээд байгаа юм?