Нийслэлд 108 сургууль 95 цэцэрлэг хэрэгтэй

Нийслэлд 108 сургууль 95 цэцэрлэг хэрэгтэй

Нийслэлд 108 сургууль 95 цэцэрлэг хэрэгтэй

Нийслэлийн хэмжээнд нийт 1000 орчим сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 40 мянга гаруй багш ажилчид, 530 гаруй мянган хүүхэд суралцаж байгаа аж. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 488 барилгын объект байгаагаас 70 орчим хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай буюу хуучны сургууль, цэцэрлэгийн барилгууд байгааг албаныхан хэлж байна. Үүнтэй холбоотойгоор сургалтын орчинд ашиглах орчин үеийн тоног төхөөрөмж, орчны аюулгүй байдалтай холбоотой газар чөлөөлөлт, зам, дэд бүтэц, камержуулалт зэрэг олон ажлуудыг шинээр шийдвэрлэх, сайжруулах шаардлагатай байгаа аж.

Мөн "2026 онд боловсролын багц хуулийг хэрэгжүүлж, амилуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр тулгамдаад байгаа боловсролын тэгш хүртээмж, хүүхдийн сурах таатай орчныг бүрдүүлнэ. 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ.

Тиймээс ЕБС, цэцэрлэгийн тоо хэмжээг нэмэгдүүлнэ. Тэдэнд 108 сургууль 95 цэцэрлэг хэрэгтэй. Үүн дээр үндэслэсэн төсөв тогтооно. Багшийн дутагдлаас гаргах, багшийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг нэмэгдүүлнэ. Хүн амын нягтралыг тооцоолон хаана, хэдэн сургууль, цэцэрлэг хэрэгтэйг хиймэл оюун ашиглан тооцоолсон. Боловсрол хүний нөөцтэй шууд холбоотой. Манай улсад хүний нөөцийн ноцтой дутагдал үүслээ. Тиймээс хэд хэдэн шинэчлэлт хийнэ. Хөтөлбөрийн шинэчлэлт, цахим шинэчлэлт, санхүүгийн шинэчлэл, багшийн гурван тулгуурт шинэчлэлт гээд хэд хэдэн шинэчлэлт хийнэ. Мөн Хүний нөөцийн асуудалд анхаарал тавьж ажиллана. Боловсролыг дэмжих жил бол эдийн засгийг өөрийг нь дэмжих, салбар дундын уялдаа холбоог шинэчлэх жил байх болно" гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-10 202.55.188.121

Сургууль цэцэрлэг эмлэг хэрэгтэй байхад гадныханд мөнгө төлж хоол хийлгээд л

Avatar

Иргэн 2025-04-10 103.212.116.235

Хөдөө сургууль эзгүйрч, хотод багтаж шингэхээ болвсон нь хүн амын шилжилт, суурьшлын бодлого алдагдсаны үр дагавар.

Avatar

Uuuu 2025-04-10 202.179.25.173

unending should huvjiin tsetserleguud. hallway barij bna. ene deer anhaarahgui yumu

Avatar

Нэргүй 2025-04-10 103.212.118.168

Шинэ хотхон хороолол бүрд сургууль цэцэрлэг бариад байсан бол бөглөө таглаа цаг зав гүй мөн олон талын ашигтай ухаалаг төлөвлөлт бахй байлаа!Дандаа бодлогогүй тэнэг шийдвэр гаргаад байна гэдэг чинь хоосон толгойтнууд буюу цүнх баригч нар л төрийн албанд шургалаад байна гэсэн үг шүү.

Avatar

Даваа 2025-04-10 66.181.185.212

Бүгдийг улсын хөрөнгөөр шийдэх энэ хоцрогдсон арга барилаа арай өөрөөр бодож сэтгэх хэрэгтэй шүү, ялангуяа хувийн хэвшлээ сайн дэмжвэл эдийн засагт илүү үр ашигтай арга барилаар явна гэж харж байна. 1 улсын сургууль, эмнэлэг барихад цаана нь асар их үр ашиггүй зардал нэмэгдэж байна, 1 сургууль эмнэлэг барих зардал + тэнд ажиллах олон хүний цалин, нэмэгдлүүд +урсгал зардал,+ тогтмол зардлууд дулаан, цахилгаан, ус за тэгээд жил бүр нэмэгдэх ашиглалтын зардал гэхээр их л том тоо гараад байгаа юм да

Avatar

Нэргүй 2025-04-10 103.212.118.168

Хувийн хэвшил бол ашиг хараад баахан хулхи сургууль барьж төлбөр нь тэнгэрт хадаад ирэх байлгүй

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж