Бразилчуудыг дахин гомдоосон "The MongolZ" өнөөдөр "Falcons"-тай хүч үзнэ

Бразилчуудыг дахин гомдоосон "The MongolZ" өнөөдөр "Falcons"-тай хүч үзнэ

Бразилчуудыг дахин гомдоосон "The MongolZ" өнөөдөр "Falcons"-тай хүч үзнэ

"PGL Бухарест" тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өчигдөр/2025.04.09/ боллоо. Энэ өдөр Монголын "The MongolZ" баг Бразилын "FURIA" багтай тоглов. Хэзээнээсээ бразил багуудын учрыг олоод сурчихсан "The MongolZ" баг энэ удаад ч төвөггүй ялалт байгуулжээ. Тэд өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай буулган авсан аж.

Эхний "Mirage" мап дээр "The MongolZ" баг тааруу эхэлсэн ч СТ талаасаа 8:2 гэсэн харьцаатай илүүрхэж, үр дүнд нь 13:9-өөр хожив. Удаах "Nuke" мап дээр ч мөн ялалт байгуулж, бразилчуудын Бухарест дахь сүүлчийн найдварыг нутаг буцаажээ. Бразилыг төлөөлөн нийт гурван баг энэхүү тэмцээнд оролцсон ч бүгд хэсгийн шатаа давж чадсангүй.

"FURIA"-ийн эсрэг "The MongolZ"-оос Б.Аюуш /mzinho/ хувь тоглогчийн үзүүлэлтээрээ бүх тамирчдыг тэргүүлжээ.

"FURIA"-ийн тааруу амжилт үргэлжилж байна. Тэд энэ онд цөөнгүй тэмцээнд оролцсон ч ганц ч удаа плей-оффын шатанд шалгараагүй явна. Магадгүй удахгүй бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийх биз. Харин "The MongolZ" баг тэмцээнээ 0-2 гэж тааруу эхлүүлсэн ч хоёр тоглолт дараалан ялж, 2-2 гэсэн амжилттай боллоо. Тэд өнөөдөр 21:00 цагаас "Falcons" багтай тоглоно. Хожсон нь плей-оффын шат руу шалгарч, хожигдсон нь хасагдах учиртай.

"Falcons"-ийн хувьд удахгүй багтаа томоохон өөрчлөлтийг хийх сурагтай. Сүүлд гарсан мэдээллээр тэд "G2" багаас "m0NESY"-г худалдан авч, "NiKo"-ийн элгийг дэвтээсэн сурагтай байна. Мөн Оросын гоц авьяастан "kyousuke"-г "Spirit"-ийн академиас авахаар хөөцөлдөж буй мэдээ гарчээ. "NiKo" ч "kyousuke"-ийн талаар ярихдаа өөрийг нь санагдуулдаг гэсэн аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оюун 2025-04-10 66.181.184.138

Хүчтэй байгаарай. Та нар чаднаа. Амжилт өөд урагшаа.. Дүүлэн дүүлэн нисээрэй. Баяртай мэдээ сонсоорой.

Avatar

Нэргүй 2025-04-10 43.242.242.59

Дүү нартаа амжилт хүсеь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж