Олон улсын түншлэл тийм ч амархан бууж өгөхгүй!

Олон улсын түншлэл тийм ч амархан бууж өгөхгүй!

Олон улсын түншлэл тийм ч амархан бууж өгөхгүй!

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн тариф олон улсын худалдааны тогтолцоонд саад хийнэ гэж дэлхий нийтээр эмээж буй. Харилцан тариф гэгдэх түүний бодлого нь АНУ-ын үйлдвэржилтийг нэмэгдүүлэх зорилготой боловч үнэн хэрэгтээ бусад улс орнууд импортын худалдаагаа тогтворжуулах арга замыг эрэлхийлсээр байх юм. "IMD" бизнесийн сургуулийн профессор Саймон Эвенеттийн тооцоолсноор, АНУ бүх барааны импортоо зогсоосон ч худалдааны түншүүдийн 70 хувь нь тус улсаас алдсан борлуулалтаа нэг жилийн дотор, 115 түнш нь таван жилийн дотор экспортын алдагдлаа нөхөж чадах бололтой. Тиймээс энэ мэтчилэн тооцоолол хийсэн мэргэжилтнүүд АНУ одоо цагт хамгийн их хохирлыг учруулж байгаа ч ирээдүйд олон улсын худалдаа тогтвортойгоор өсөж чадна гэдэгт итгэж байна.

Олон улсын худалдаанд АНУ чухал байр суурийг эзэлдэг ч хангалттай хэмжээнд үүрэг гүйцэтдэггүй гэж Эвэнетт хэлэв. Тодруулбал, тус улс нь дэлхийн хамгийн том эдийн засагтай боловч олон улсын импортын дөнгөж 13 хувийг л бүрдүүлдэг байна. Энэ нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг л 20 хувиар буурсан үзүүлэлт юм. Тиймээс хүчирхэг тоглогч хэдий ч дэлхийн худалдааны тогтолцоог бүхэлд нь эргүүлэх хэмжээний чухал үүрэг гүйцэтгэдэггүй гэж Эвэнетт тодорхойлжээ. Мөн АНУ дангаараа олон улсад худалдаа наймаа хийдэггүйг онцлох хэрэгтэй.

Дэлхийн улс орон бүр тодорхой хэмжээнд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж, экспортолдог. Жишээлбэл, Европ болон Хятад нь худалдааны өсөлтөд илүү их хувь нэмэр оруулдаг байна.

Европын холбоо эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг эрхэм зорилгоо болгож буй цагт тус эвслийн гишүүн орнууд нэгнээ дэмжсээр байх болно. Үүний зэрэгцээ, Хятадын Бүс ба зам санаачилга хэрэгжиж буй. АНУ-ын харилцан тарифыг эсэргүүцсэнээр Бээжин уг санаачилгаа улам илүү олон улсад сурталчилж, шинэ түншлэл тогтоох боломжийг нь олгож байна. Өнгөрсөн сард болсон Азийн төлөөх Боаогийн форумын үед л гэхэд Хятад улс Бангладешийн түр засгийн газар, Индонези, Науру болон Лаостой шинэ өндөр түвшний дипломат харилцааг цогцлоох хэлэлцээ хийсэн юм.

Түүнчлэн Энэтхэг, зүүн өмнөд Ази, зүүн Ази болон Ойрхи Дорнодын орнууд 2029 он хүртэл дэлхийн худалдааны хэмжээг нэмэгдүүлэх төлөвтэй байна гэж "DHL Trade Atlas"-аас мэдээлсэн байдаг.

Засгийн газрууд "Covid19" болон Украины дайны дараа үндэсний нийлүүлэлтийн сүлжээгээ нэмэгдүүлэхийг хичээх болсон юм. Ялангуяа жижиг болон хөгжиж буй орнууд дотоодын нөөцөө хязгаарлагдмал гэдгийг ухамсарлах болж, хэрхэн алдагдалгүй худалдаа хийх талаар судлах болсон. "CATO" институтын дэд ерөнхийлөгч Скотт Линсиком энэ талаар хэлэхдээ,  "АНУ дэлхийн тавцангаас ухрахын хэрээр бусад засгийн газрууд боломжит борлуулалт, импортын алдагдлыг шинэ хэлэлцээрээр нөхөхийг хүсэх болно" гэв.

Дашрамд дурдахад, АНУ болон Хятадын нийт импорт, экспортын хэмжээ нь олон улсын худалдааны ердөө 2.6 хувийг л эзэлдэг.

ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ХӨГЖСӨӨР БАЙХ БОЛНО

"PGIM"-ийн хөрөнгийн менежер Параг Канна хэлэхдээ, дэлхийн даяарчлалд тодорхой өөрчлөлт гарч байгаа ч "AI", хагас дамжуулагч, цэргийн технологи зэрэг салбар хөгжиж байгаа цагт АНУ-ын тариф тогтоолгосон орнууд алдагдлаа нөхөж, сэргэлт авах болно. Мөн үзвэр, үйлчилгээний салбарууд тодорхой хэмжээнд улсын төсөвт хөрөнгө оруулдаг аж. Санхүү, мэдээллийн технологи болон бизнесийн дэмжлэг үзүүлэх зэрэг биет бус үйлчилгээ нь 1990 оноос хойш биет бараа бүтээгдэхүүний худалдаанаас хоёр дахин хурдацтай өссөн гэж Канна онцлон тэмдэглэсэн байна.

Улмаар дижитал үйлчилгээ болон хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжихийн хэрээр борлуулалт, ашиглалтын өсөлт нь тогтвортойгоор хурдацтай өсөх төлөвтэй байна.

АНУ-ын улс төр протекционизм буюу өөрсдийгөө хамгаалах үзэл руу чиглэх болсон ч дэлхийн өнцөг булан бүрт чөлөөт худалдааны хэлэлцээрүүд байгуулагдсаар байна. Саяхан Европын холбоо болон Меркосур, Австрали, АНЭУ-тай тохиролцоонд хүрсэн. Мөн Европын холбоо, Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл, Их Британи, Энэтхэг зэрэг улсууд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын чиглэлээр янз бүрийн хэлэлцээр хийж байна.

Эдгээр хэлэлцээрээс жишээ татвал, 27 гишүүн оронтой Европын холбоо нь Аргентин, Бразил, Парагвай болон Уругвай зэрэг гишүүнтэй Өмнөд Америкийн худалдааны эвсэл болох Меркосуртой тарифыг бууруулж, зах зээлийг нээж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг нийтлэг салбарт чөлөөт худалдааны гэрээ байгуулсан юм.

Энэ нь 700 сая гаруй хүнийг хамарсан дэлхийн хамгийн том худалдааны хэлэлцээрүүдийн нэг билээ. Түүнчлэн, Хятад улс мөн адил чөлөөт худалдааны бүс байгуулж, үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, сансар судлал, агаарын тээврийн засвар үйлчилгээ болон автомашины стандарт туршилтын төслүүдийг хийж гүйцэтгэж байгааг 120 гаруй орны төлөөлөгч биеэр очиж, үзэж танилцсан юм.

Түүхийн туршид улс төрийн үзэл баримтлал, бодлогоос шалтгаалан худалдааны түвшин өсөж, буурч ирсэн. Гэвч эцсийн дүндээ эдийн засгийн зөв бодлого тунаж үлддэг.

Трампийн тарифын бодлого нь дэлхийн худалдааг богино хугацаанд саармагжуулж болзошгүй ч урт хугацаандаа ямар ч нөлөөгүй болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь бусад улс орнууд чөлөөт худалдаа хийхийг эрмэлзэж, дижитал үйлчилгээ нэмэгдэж, дэлхийн зах зээлийн үндсэн бүтэц, хэрхэн үргэлжлүүлэх логик зөв байсан цагт арилжаа, наймааны даяарчлал хөгжсөөр байх болно. Чухамдаа, өнөө цагийг зөв даван туулах аргаа олох юм бол ирээдүйд тарифын дарамтаас гарч чадна.

Хөгжлийн шатандаа явж буй орнууд мөн адил дотоодын нөөцөө зөв зарцуулж, үйлдвэржилт, санхүүгийн орлогоо нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж, дэвшилтэд технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA DAILY TELEGRAPH, SPRINGER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-10 66.181.161.243

Жомбого Трамп

Avatar

yaridag trans 2025-04-10 50.147.160.114

NEREE BICHIJ_chaddaggyi xymyys nuleed bna.

Avatar

trakni danxar DimaNazim baraan indx iLLi mnez chydtsaa 2025-04-10 172.59.228.181

xylgailsan mashinLX 10,000$uin,tsynx,tylxyyr, Storagenaas xylgailsan xybtsas kompiter,4 ytas uguureo,ychryylsan xoxipol ardbarsygyrbagch gay sait deer medee opyylna, xylgailsan Passport,tsynx tylxyyr,,
tsag xygatsaa uguupei,
oyn KAMEr+ Utasnui xylgaich dokymentaar,
2 xyyxed 2 tom xyn alchlaa, OPErATION oyd gapuin yseg zyrxnui buchleg, texnik texnlogi
uurchil , oligtoig gyilagchlyylax Ubchlyylex uur shugee gay,galzyy bolgox zopilgotoi. naylitse bce tebe emegtei xybtslj, tene tyrxej syyxig can,

Avatar

john yumtai baingaaUbjtei+bainga CJNgaygeer galzyyrch xylgailj 2025-04-10 172.59.228.181

dapamt,security kompaniar dampyyryylj,
gerteen gadni xyn opyylxyy

Avatar

negtei shasltsyylna, gadna+ tursun xyn mongoluon urgent bish 2025-04-10 172.59.228.181

storagenaas xylgailyylna cypgyylitai cobakis,
buchug bapumt xylgailna, kompiter ytas xylgailna, mashuni tylxyyp buchug docymenteer xylgailna. xynui tsynx,passport xylgailna,

Avatar

Нэргүй 2025-04-10 202.9.46.87

Трампын бодлого бол эцсийн дүндээ АНУ-н элитүүдийн бодлого шүү дээ. 40 жилийн өмнө ядуу тарчиг байсан Хятад бараг АНУ тай адил болсон. Гэхдээ АНУ-г шулж. Олон улсын худалдаа зогсохгүй харин зөв замдаа орно.АНУ хэрэглэгч биш үйлдвэрлэгч болно. АНУ болохгүй бол улс орнуудад улс төрийн дарамт үзүүлэх замаар өөрсдийн зорилгыг биелүүнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж