Э Сүний багш томчуудын өмнөөс уучлал гуймаар байна

Э Сүний багш томчуудын өмнөөс уучлал гуймаар байна

Э Сүний багш томчуудын өмнөөс уучлал гуймаар байна

"Netflix series"-ийн "When Life Gives You Tangerines" цувралд Э Сүний багшийн дүрд тоглосон жүжигчин Хван Жэ Ёол саяхан киноныхоо талаар ярилцлага өгчээ. Тус цувралын туслах дүр болгон нь үзэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлсэн билээ.

Э Сүний багш ч ялгаагүй. Хван Жэ Ёол 1960-аад оны багшийн дүрийг үнэмшилтэйгээр амилуулсан юм. Ангийн даргын өрсөлдөөнд Э Сүн ялдаг ч багш нь илүү чинээлэг айлын хүүхдэд уг албан тушаалыг өгч буйгаар тус цувралд гардаг.

Хван Жэ Ёол киноныхоо талаар ярихдаа "Ийм гайхалтай төслийн нэг хэсэг болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Найруулагч, зохиолч нарын ажлыг би гүнээ бишрэн хүндэтгэдэг. Миний дүр хэдий жижигхэн ч гэлээ хором мөч бүрийг нь хайрлан бүтээсэн юм. Цувралыг үзсэн бүх хүмүүст маш их талархаж байна. Та бүхнийг өнгөрсөн үеэ эргэцүүлэн бодох замаар хойч үедээ эерэгээр нөлөөлөх нэгэн болно гэж найдаж байна. Э Сүн намайг уучлаарай. Би тийм санаатай байгаагүй шүү. Томчуудын өмнөөс уучлал гуйя" гэжээ.

Түүнд өөрийнх нь дүр ээжийнх нь залуу үеийг санагдуулсан аж. "Ээжийнхээ залуухан, үзэсгэлэнтэй байсан үеийг би маш их бодсон. Тэр цаг үеийг туулаад, одоо амьд сэрүүн байгаа хүмүүст инээмсэглэх шалтгаан олон л бий болов уу. Тэд маш их зүйлийг туулсан шүү дээ. Би тэднийг маш их хүндэлдэг" гэж Хван Жэ Ёол ярьжээ.

Мөн "Энэ кино үзэгчдэд гайхалтай эрч хүч өгч, зүрх сэтгэлийг нь халуун дулаанаар дүүргэсэн гэдэгт найдаж байна. Би одоо өөр зураг авалттай байгаа. Өөр сайн киногоор уулзах тэр цагт намайг танина гэдэгт найдаж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж