Хятадын Сангийн яам дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын бүх импортод 84 хувийн татвар ногдуулж буйгаа зарлав. Энэ мэдэгдлийн дараа хөрөнгийн зах зээл улам савлаж эхэллээ. Тухайлбал, Лондонгийн "FTSE 100" индекс 3.5 хувиар, Германы "Dax" индекс 3.8 хувиар, Францын "Cac 40" индекс 3.9 хувиар, Испанийн "Ibex" 3.2 хувиар тус тус буурсан байна.
84 хувийн татварыг зарлахаасаа өмнө Хятадын засгийн газар "Худалдааны дайнд оролцох хүсэлгүй байгаа ч ард түмнийхээ хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхол хохирохыг зүгээр хараад суухгүй" гэж мэдэгдээд байв.
Худалдааны дайны шуурганаас болж өнөөдөр нефтийн үнэ тав дахь өдрөө дараалан буурсан байдалтай байна. Энэ уналт нь 2021 оны хоёрдугаар сараас хойших сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшин болж байна. Брент маркийн нефтийн фьючерсийн үнэ 58.47 ам.доллар хүртэл буурчээ.
84 хувийн татварын нэмэгдлийн тухай Хятад мэдэгдсэний дараа Трамп компаниудыг АНУ руу нүүхийг уриалав. Тэрбээр "Энэ бол компаниудыг АНУ руу шилжүүлэх гайхалтай цаг мөч. Тэг тариф, эрчим хүчний үйлчилгээнд хурдтай холбогдох боломж. Байгаль орчны саатал ч гарахгүй. Битгий хүлээ. Яг одоо эхэл" гэжээ.
Хятадаас гадна Европын холбоо ч бас АНУ-ын зарим бараанд татвар ногдуулах төлөвтэй байна. Тодруулбал, мотоцикль, тансаг зэрэглэлийн завь, жүржийн шүүс зэрэг АНУ-ын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулж магадгүй болжээ. Энэ нь 20.9 тэрбум еврогийн бараанд нөлөөлөх аж. Европын холбооны хувьд 27 гишүүн орон бүгд шинэ тарифын талаар саналаа өгөх ёстой учир АНУ шиг хурдтай шийдвэр гаргах аргагүй. Ойрын 24 цагийн хугацаанд Европын холбоо чухам ямар барааг онилж буйгаа мэдэгдэнэ.
Иргэн 2025-04-09 49.0.139.159
Томчуул э/з-аар биеээ даах нь ээ, манай мэтийн улс яах бол, нийтийн хөрөнгийг өөртөө хуваахаас өөр юм бодох байх аа. Аугаа гишүүн Лодойсамбуу, Нараа, Баттулга мэт нь аварна гээд олон ардууд шуугиад байна… За америк гэдэг нь хүчээр үйлдвэрүүдийг татаж байна аа. Сөрнө биз ээ…болтугай.
Нэргүй 2025-04-09 66.181.161.243
Жомбого Трамп
MONGOL 2025-04-09 202.55.188.98
Зөнөг удирдагчтай улс руу нүүх юмуу
Нэргүй 2025-04-09 14.1.81.128
Трамп гэж Агуу орны Мулгуу Зөнөг Удирдагч
Нэргүй 2025-04-09 202.9.40.226
Амерки өөрсдий үйдвэрүүд сэргх нь дээ.
Нэргүй 2025-04-09 202.9.40.226
Ашгүй АНУ-д сайн шүү.
Нэргүй 2025-04-09 103.57.94.180
Америк хятадын худалдааны дайны хөлд бөгспутины орос орон чирэгдэж дампуурахнээ,,,,
Нэргүй 2025-04-09 66.181.187.100
Тэгвэл ч сайн л бна ! Гэхдээ яг тэгж чадахлуу даа ?
Нэргүй 2025-04-09 174.234.185.208
Чам шиг юу ч уншдаггүй, сэтгэдэггүй, боддоггүй хүмүүс дийлэнх болчихсон болохоор Монгол хөгждөггүй юм ш дээ! Зүгээр сэтгэл хөдллөлдөө удирдагдаж амьдардөг!