"1.5 тэрбумаас дээш орлоготой 54 мянган ААН-г 1200 хүн эзэмшиж байна"

"1.5 тэрбумаас дээш орлоготой 54 мянган ААН-г 1200 хүн эзэмшиж байна"

"1.5 тэрбумаас дээш орлоготой 54 мянган ААН-г 1200 хүн эзэмшиж байна"

Татвартай холбоотой тогтолцооны шинэчлэлт хийхгүйгээс Монголд дундаж давхарга байхгүй байгааг иргэд, эдийн засагчид шүүмжилдэг. Тиймээс багц Татварын шинэчлэлтийг цогц байдлаар хийх хэрэгцээ, шаардлага үүсч буй. УИХ-ын даргын захирамжаар Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус хуульд орж буй зарим өөрчлөлтийн талаар өнөөдөр /2025.04.09/ мэдээлэл өглөө.

Тэрбээр, аж ахуй нэгжүүдэд орлогоос нь хамаарч шаталсан байдлаар хөнгөлөлт олгох, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ дээр мөнгө орж ирсний дараа НӨАТ-ын татвараа төлдөг баймаар байна гэдэг асуудал яригддаг. Бараа бүтээгдэхүүн нь гаалиар орж ирж байхад хоёр сарын хугацаанд НӨАТ-ын татвараа төлдөг болох нөхцөл бий болгож байгаа. Аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулалт хийхдээ НӨАТ-ын хасалт хийх эрхийг нь олгож байгаа.

Харин хувь хүн дээр ХХОАТ-ыг эхний 10 сая дээр 0 хувь байхаар, түүнээс дээш бол 2, 2 хувиар өсөх байдлаар тооцож байна. Төрийн өмчит компани, сургууль, цэцэрлэг байна уу аль аль нь гарч байгаа бүх мөнгө И-баримт дээр тулгуурлна гэж оруулсан. Төрөөс гарч байгаа мөнгөний урсгал зардлын мөнгө НӨАТ-гүй байсныг ийн өөрчилж байгаа.

Татварын шинэчлэлттэй холбоотой нийт 170 мянга гаруй иргэн, 11 мянга орчим аж ахуй нэгжээс санал авсан. Тэдний 80 гаруй хувь нь нэг бол нийтээр татвар төлдөг байх, үгүй бол нийтээр татвар төлдөггүй байх саналыг агуулгын хүрээнд өгсөн. Энэ нь хүн бүр ижил тэгш, тогтолцооны гажуудалгүй байх орчин бүрдүүлэх шаардлагатайг илтгэж байна. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг багасгаж, эсвэл тэглэх боломжгүй. Харин түүнийг шаталсан, зохист хэмжээгээр тогтоож, дундаж давхаргыг тэлэх чухал.

Татварын асуудалтай компанийн дансыг хаана гэдэг тухайн аж ахуй нэгж бараа материалаа татчихдаг нь хүндрэл үүсгэдэг. Ингэхээр шинэ өөрчлөлтөд Татварын байцаагч шууд дансыг нь битүүмжилдэг байдлыг өөрчилж Сангийн яам, ТЕГ гэрээ байгуулах асуудлыг тусгасан. Тухайн аж ахуй нэгжийн дансанд орж ирсэн орлогын 15-20 хувийг татварын өр рүү татдаг байхаар зохицуулж байгаа.

Мөн аж ахуй нэгжийн орлого 1.5 тэрбумаас нэг хувийн татвар төлдөг байсныг 2.5 тэрбум болгож нэмсэн. Өрхөд нэг иргэний дансны орлого 500 мянгаас дээш бол 100 хувийн НӨАТ-ын буцаалт авна.

Өнөөдөр Монгол Улсад 1.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой 90 мянга орчим аж ахуй нэгж байгаагийн 54 мянга гаруй компанийг нь 1200 хүн л эзэмшиж байна. Тиймээс цаашид аж ахуй нэгжүүдэд орлогоос хамаарсан шаталсан татвар тогтоож, тогтолцооны гажуудлыг өөрчлөх шаардлагатай тул шинэчлэлт хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-09 203.91.115.40

Төрийн хулгай, луйвар, цавчааг л багасгачих. Олон яриа хэрэггүй.

Avatar

Зочин 2025-04-09 202.131.230.163

Татвар төр хоёр зэрэг үүссэн юм билээ. төр татвар дээр тогтдог учир татвар авахыг хичээнэ. Татвар төлөгч болж өгвөл татвараас зугтаана. бидний байгуулж байгаа хөрөнгөлөг нийгмийн уриа чинь төрөх чинь үнэн татвар төлөх чинь үнэн гэдэг уриатай гээ биз дээ. Монгол улс олон тулгуурт эдийн засагтай л юм бол тэгш зарчим үйлчлэх нь зөвөө. Сүүдрийн эдийн засгийг улам илрүүлэх шаардлага бий.

Avatar

Зочин 2025-04-09 202.126.89.18

Юу хуцаад байнаа 2.5Тэрбум орлоготой бол 1хувь ч гэх шиг баячуудыг дэмжээд байна уу жилдээ 300-500сая олдог дундчууд яахын 10хувь төлөх юм уу зайлаарай төгцөгөө

Avatar

Монгол Улсын иргэн 2025-04-09 66.181.161.98

төлбөл бүгд төлнө, үгүй бод бүгд төлөхгүй. энэ бол шударга зарчим.

Avatar

Нэргүй 2025-04-09 14.1.81.128

Энэ татвар хураамж их байна гэж шуугих юм, Олон Улсад ямаршуу Татварын ямархуу жишиг байдаг бол ингэхэд ??? ТӨР Оролцох, Оролцохгүй юмаа Ялгадагүй нь бол үнэн

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.187.100

Хувийн өмчийг үзэн ядах үзлээсээ салаач ээ,чөлөөт эдий н засагт шилжсэнээ ойлгооч !!!
30 гэр бүл гээд л ад үздэг, одоо 1200 айл гээд л ад үзэж бна, энэ их буруу шүү !!!
Социализмын тэгшитгэлрүү л яваад бна бусуу !!!
Еөк,ЕС хоёр маань ч хөрөнгө хураах л хоббитой нөхөд, буруу л ажиллаад бна даа !

Avatar

Ганаа 2025-04-09 66.181.185.212

маш зүйтэй өөрчлөлт байна даа, хүмүүс ийм чухал өөрчлөлтийг нэг л анзаарахгүй байх шиг, яг хүний амьдралд наалдсан өөрчлөлт байна. Нийгмийн даатгалыг өөрчлөх хэрэгтэй, малчны нийгмийн даатгалын хөнгөлөлтийг байхгүй болгох ёстой, үндсэн хууль зөрчсөн нэг тийм зүйл байгаа л байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж