"CS2"-ийн "PGL Бухарест" тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өнөөдөр/2025.09.07/ үргэлжилнэ. Хэсгийн шатанд гурван хожил байгуулсан багууд плей-оффын шат руу шалгарах учиртай бөгөөд одоогоор "G2 Esports", "3DMAX" багууд л эрхээ авчээ. Өнөөдөр, маргаашийн тоглолтуудын үр дүнгээс шалтгаалан бусад зургаан баг тодорно.
Одоогоор Ази тивийн төлөөллүүд болох Монголын "The MongolZ" болон Хятадын "Rare Atom" багууд нэг хожиж, хоёр хожигдсон амжилттайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.
"The MongolZ" баг өчигдөр Хойд Америкт төвтэй, Нидерландын "Team Liquid"-ийг хожиж, тэмцээнээс хасав. Өнөө цагийн шилдэг, сийрэг толгойтой лидер болох "siuhy"-г багтаа нэгтгэсэн "Team Liquid" учраа олоогүй харагдана. Удахгүй бэлтгэл нь жигдрээд ирэхээр өөр түвшний тоглолт үзүүлэх биз. Тэд 0-3 гэсэн амжилт үзүүлжээ.
Тоглолтын тухайд эхний мап "Mirage" дээр "The MongolZ" баг 13-11 гэсэн харьцаатай хожсон аж. Харин удаах "Anubis" дээр "The MongolZ" баг дахин илүүрхэж, 13-7 гэсэн харьцаатай хожжээ. Хувь тоглогчдын үзүүлэлтээр Б.Аюуш /mzinho/ багаа тэргүүлсэн бол "Liquid"-ийн "Twistzz" бүх тоглогчдын хувь үзүүлэлтээрээ тэргүүлэв.
"The MongolZ" баг өнөөдөр 21:00 цагаас Бразилын "FURIA" багийн эсрэг тоглоно. Хожсон нь тэмцээнээ үргэлжлүүлж, хожигдсон нь нутаг буцна.
Оюун 2025-04-09 103.57.93.219
За хичээгээрэй амжилт хүсье. Та нар чаднаа. Урагшаа Чингэсийн Монгол гэдгээ харуулна шүү.
Нэргүй 2025-04-09 202.9.40.226
х***а манжууд айхтр муу санаатай худла нам намру жийлцж би чи гэж х***а манэ хулгайга булайрулх гэж атгаг хуэаа манж бодлго даргджлх гэж.
Нэргүй 2025-04-09 210.148.94.144
Чи өөрөө х***а хагас дутуу хэлтэй
Нэргүй 2025-04-09 202.9.40.226
х***а манж хулгайчуудыг нам төр-с далд ор2л.