Өмнөд Солонгос, АНУ, Японы Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн Пүрэв гаригт /2025.04.03/ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах амлалтаа дахин нотолсон.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон үүнд хариу мэдэгдэл хийж, "цөмийн зэвсгээс ангижрана гэдэг бол үхмэл үзэл баримтлал. Биднийг цөмийн зэвсгээс ангижруулна гэдэг төөрөгдүүлсэн уран зөгнөлөөс өөр юу ч биш. Бидний бүрэн эрхт байдлыг үгүйсгэж, Үндсэн хууль, тогтолцооноосоо татгалзахад хүргэж байгаа тул нэгэнт хүчингүй болсон үзэл баримтлалыг сэргээх оролдлого нь дайсагнасан үйлдэл юм. Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах цорын ганц боломжит зам бол одоогийн статус квог өөрчлөх нэг талын оролдлогоос татгалзаж, шууд сөргөлдөөнөөс зайлсхийх арга замыг хайх явдал" гэлээ.
Энэ үгээрээ тэр Пёньяны хатуу байр суурийг дахин бататгав.
Хойд Солонгосын Гадаад хэргийн яам хоёрдугаар сарын 18-нд мөн мэдэгдэл хийхдээ "АНУ-ын цөмийн зэвсгээс ангижруулах хөтөлбөр нь алсын хараагүй, хуучирсан, бодит бус төлөвлөгөө" гэжээ. Энэ санаа үндсэндээ өөрчлөгдөөгүй ч Ким Ё Жон өөрийн биеэр шууд мэдэгдэл хийж буй нь байр сууриа илүү хүчтэйгээр онцлох гэсэн оролдлого гэж шинжээчид үзэж байна.
Тухайлбал, Кюнгнам их сургуулийн Алс дорнод судлалын хүрээлэнгийн профессор Лим Еул Чул энэхүү мэдэгдлийг Трамп руу чиглэсэн улс төрийн өндөр түвшний мессеж гэж тайлбарлав.
Нэргүй 2025-04-09 202.55.188.82
том даргын хамаатан бус өөрийнхө ур чадвараар тодрон гарсан удирдагч хэлж байгаа бол улс орны ард түмнийх нь байр суурь гэж үзэж болохсон
Өвгөн 2025-04-09 49.0.139.159
НҮБ-ийн шийдвэрээр олон улсын эсэл гэдэг бүлэглэл бүх тосгон суурингаа үнсэн товрог болтол бөмбөдүүлсэн улсын хувьд сөрж тэсэж чадаж байна аа. Том сургамж…
Нэргүй 2025-04-09 124.158.120.146
Тоглоом хийх хэлээгүй бна шүү Зөв хүчирхэг эмэгтэй!
Нэргүй 2025-04-09 103.57.94.180
Украинчууд одоо л цөмийн арсеналаа цоо шинээр сэргээн босгох цаг ирлээ,,,,,, оросуудтай цөмийн зэвсэгээр тэрсэлдэн тэмцэж байж тэсэж үлднээ,,,,
Нэргүй 2025-04-09 103.212.116.191
Ахаасаа илүү улс төржих юмаа. Ах нь сүрхий, ухаалаг удирдагч ш дээ.
Зочин 2025-04-09 66.181.185.188
Ацных нь ухаалаг удирдагч бдаг юм.Дарангуйлагч тарган паразит л биз дээ
Зөв шүү 2025-04-09 192.82.92.204
Орос Америк 2-т хууртагдаж цөмийн зэвсгээс татгалзаж болдоггүй юм шүү, таадгар тарган бацаан миньдээ, чи дарангуйлагч байх чинь Солонгосын асуудал, цөмийн зэвсгээс татгалзах дэлхийн асуудал болоод байна.
Haha 2025-04-09 103.168.34.179
YAG