Засгийн газрын өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар Хил хамгаалах ерөнхий газрын даргаар бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилжээ.
Хууль зүй дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж ажиллаж байхдаа 2019 онд Ж.Бямбасүрэнг Хил хамгаалах ерөнхий газрын даргад санал болгон, томилуулж байв. Иймээс бригадын генерал Ж.Бямбасүрэн нь хоёр дахь удаагаа Хил хамгаалах ерөнхий газрыг удирдах болж байна гэсэн үг.
Мэргэжил: Хилийн албаны ажилтан-хуульч, Төрийн цэргийн аюулгүй байдал, оператив тактик-команд штабын мэргэжилтэй.
Цол зэрэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 179 дүгээр зарлигаар “Бригадын генерал” цол хүртсэн. Цэргийн шинжлэх ухааны магистр.
Төгссөн сургууль, дамжаа:
- 1994-1998 онд Цэргийн их сургуулийн /хуучнаар/ Хилийн цэргийн дээд сургууль,
- 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академи,
- 2009 онд мөн академийн дээд курс,
- 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн.
Гавьяа шагнал:
Цэргийн хүндэт, Их Монгол Улсын 800 жил, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд, Хүндэт хилчин, Онц Хилчин, Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө, Хилчний алдар I, II, III, Дайчин алдар тэмдгээр тус тус шагнагдаж байсан.
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
- 1998-2000 онд хилийн 0146 дугаар ангид заставын орлогч, заставын дарга,
- 2000-2001 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтэст оператив жижүүрийн офицер,
- 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академид сонсогч,
- 07-2004.11 сард Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэх албаны офицер,
- 2004-2005 онд хилийн 0184 дүгээр ангид захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга,
- 2005-2007 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтэст тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод ажил хариуцсан ахлах офицер,
- 2007-2008 онд мөн газрын Захиргааны удирдлагын газарт Ажлын албаны дарга, даргын зөвлөлийн нарийн бичгийн дарга,
- 2008-2009 онд мөн газрын Тамгын хэлтсийн дарга,
- 2009-2012 онд хилийн 0286 дугаар ангийн захирагч,
- 2012-2013 онд хилийн 0151 дүгээр ангийн захирагч,
- 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид сонсогч,
- 2016 оны долдугаар сараас Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтсийн дарга, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга,
- 2019 оны тавдугаар сараас Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар тус тус ажиллаж байсан юм.
Г.ХОРОЛ
Д.Батчулуун 2025-04-09 202.179.18.213
Ажлын амжилт хүсье.
Санаачлагатай, сэтгэлтэй, сэтгэлгээ сайтай дарга шүү.
Нэргүй 2025-04-09 103.57.93.97
тэр юуч хийдэггүй мөнхжин энэ тэр гэсэг хувалзнуудыг бушуу зайлуулаарай!!!
санчир 2025-04-09 202.21.111.198
лхагвасүрэн генерал ХХ байгууллагыг их хүчирхэг болгосон, сайн ажилласан. Энэ хүн үргэлжлүүлж чадах болов уу
Зочин 2025-04-09 202.126.88.112
Наад лхагвасүрэнгээ одоо март л даа.
Бямбасүрэн тэрнээс ч илүү байж чадна