Хаант засаглал доромжилсон хэргээр АНУ-ын иргэнийг баривчилжээ

Хаант засаглал доромжилсон хэргээр АНУ-ын иргэнийг баривчилжээ

Хаант засаглал доромжилсон хэргээр АНУ-ын иргэнийг баривчилжээ

Хаант засаглалыг гутаан доромжлохын эсрэг хамгийн чанга хуультай орнуудын нэг нь Тайланд юм. Гэхдээ гадаадын иргэн тус улсын эзэн хааны эсрэг доромжлох, сөрөг хариу үйлдэл үзүүлсэн хэргээр буруутгагдаж байсан удаа цөөхөн байдаг ч хэрэв буруутай нь тогдоогдвол 15 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлдэг байна.

Тайландад амьдардаг АНУ-ын нэгэн багш Зүүн Өмнөд Азийн хүчирхэг хаант засаглалыг доромжилсон хэргээр Мягмар гаригт (2025.04.08) баривчлагджээ. Тодруулбал, Тайландын хойд хэсэгт орших Наресуан их сургуульд улс төрийн шинжлэх ухааны хичээл заадаг Пол Чамберс баривчлагдсан бөгөөд Бангкокоос хойд зүгт 360 километрийн зайд орших Пхитсанулок мужийн цагдаагийн газарт түр хоригдож байгаа аж. Түүний эсрэг Тайландын арми гомдол гаргасан байжээ.

Нэрээ нууцалсан Питсанулокийн цагдаагийн ажилтны мэдээлснээр, Чамберс хаант засаглалыг доромжилсон, гүтгэсэн, цахим сүлжээний үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн гэсэн хоёр зүйл ангиар буруутгагдаж байна. Тус улсын Хүний эрхийн хуульчид (TLHR) мэдээлснээр, Чамберсийг цагдан хорихоор Питсанулок мужийн шүүхэд хүргэсэн байна. "TLHR"-ийн хуульч Ваннафат Женроумжит хэлэхдээ, АНУ-ын багш Чамберс цахим семинарт илтгэгчээр оролцсон нь цахим гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдаж буй.

Чамберс болон түүний хуульч Женроумжит нар Тайландын армийн гаргасан гомдлыг няцааж, гэм буруугүй гэдгээ батална гэж мэдэгджээ.

Одоогийн байдлаар шүүх хуралдааны тов гараагүй байна.  Тайландын эрүүгийн хуулийн 112-р зүйлд зааснаар хаан, хатан болон тэдний өв залгамжлагчийг доромжилсон, гүтгэн доромжилсон, заналхийлсэн гэм буруутай этгээдэд 3-15 жилийн хорих ял оноодог. Энэхүү хуулийг 2020 онд ардчиллыг дэмжигч, хаант засаглалын эсрэг жагсаалд оролцсон хүмүүсийг дарах зорилгоор сүүлийн жилүүдэд улам ихээр хэрэглэх болжээ. Эл цагаас хойш 279 орчим хүн "lese-majeste" гэх хэрэгт буруутгагдсан байна.

Пол Чамберс

"Human Rights Watch" байгууллагын мэдээлснээр, Тайландын эрх баригчид үндсэн эрх, ялангуяа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, тайван жагсаал цуглааныг "lèse-majesté" буюу хаан засаглалыг доромжилсон, үймээн самуун, кибер гэмт хэргийн хууль тогтоомжийг ашиглан хязгаарладаг хязгаарладаг аж. Тус улсад олон жил амьдарсан Чамберс нь улс төрийн нөлөө ихтэй Тайландын армийг судалдаг байжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-09 122.201.31.107

СОХОРЫН ГАЗАР СОХОР ДОГОЛОНГИЙН ГАЗАР ДОГОЛОН ЯВ ГЭДЭГ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-04-09 202.9.40.226

Гях гях

Avatar

Нэргүй 2025-04-09 103.212.117.108

Түүхэнд бичигдсэнээр хааны эцэг үеэлтэйгээ суусан байна лээ ш дээ. эд нарт цус ойртоно гэж баймаар л юм

Avatar

оноч 2025-04-09 103.57.94.123

Цус ойртох нь мэдээж байлгүй л яахав. Эртний египтийн фараонууд бас үеээлүүд суудаг л байж. дээд тэнгэрийн цусандаа өөр цус оруулахгүй гэж. тэгээд мэдээж удамшлын өвчин гарч байсан нь одоо мэдэгдэж байна. Европын хаад хоорондоо ураг барилдаж яваандаа ийм өвчин гарсан. Гэхдээ, удамшлын өвчин нь бүр сөнөж мөхөх хэмжээний аюултай зүйл биш. Менделийн хуулиар 10 хүүхэд гаргахад 3-4 нь тодорхой хэмжээгээр удамшлын өвчин нь илрэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж