ЗЭЭЛЭЭ ХЭРХЭН УХААЛГААР УДИРДАХ ВЭ?

ЗЭЭЛЭЭ ХЭРХЭН УХААЛГААР УДИРДАХ ВЭ?

ЗЭЭЛЭЭ ХЭРХЭН УХААЛГААР УДИРДАХ ВЭ?

ЭНЭХҮҮ НИЙТЛЭЛЭЭС ТА|

  • Зээл болон санхүүгээ хэрхэн ухаалгаар төлөвлөх,
  • Зээлтэй холбоотой санаа зовнилыг хэрхэн удирдах,
  • Банкны үйлчилгээг зөв ашиглан санхүүгийн хүндрэлээс гарах практик аргуудын тухай мэдэж авах болно.

Хувийн хэрэгцээ, боловсролдоо хөрөнгө оруулах, гэнэтийн томоохон зардал зэрэг олон шалтгаанаар бид зээл авдаг. Энэ нь муу зүйл биш. Харин зээлээ хэрхэн төлөх, ямар хуваарь, сахилга баттай байх вэ гэдэг л хамгийн чухал. Төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол хүү нэмэгдэж, торгууль бодогдож, таны зээлийн түүх муу ангилалд буюу “хар данс”-нд бүртгэгдэх эрсдэлтэй. Төлөвлөгөөтэй, ухаалаг хандвал зээл тийм ч асуудал биш, боломж болж хувирна. Тиймээс зээлээ хэрхэн өөртөө хүндрэлгүйгээр төлөх аргуудыг энэхүү нийтлэлээс аваарай.

🟢 Зээл төлөлтөө төлөвлө

Нэн түрүүнд хийх зүйл бол орлого, зарлагаа тодорхой болгох. Та сар бүр хэдэн төгрөгийн орлого олдог вэ? Түүнийхээ хэдэн хувийг зээлд төлдөг вэ? Санхүүгийн зөвлөхүүдийн зөвлөмжөөр бол зээл төлөлт сарын орлогын 30 хувиас хэтрэхгүй байвал зохистой гэдэг. Харин зохицуулагч байгууллагаас банкуудад өгсөн чиглэлийн дагуу саяхнаас энэ харьцааг 50 хувиас хэтрэхгүй байхаар тогтоогоод байгаа юм. Иймд банкны тооцоолсон энэ харьцаанаас давсан олон зээлийг зэрэг авах (Зээлийн апп, ББСБ-аас зээл авах) нь дарамт үүсгэх магадлалтай тул няхуур хандах хэрэгтэй.

Мөн зээл төлөх өдрөө бизнесийн болон цалингийн орлого орж ирдэг өдрүүдтэй уялдуулах нь маш чухал. Хэрвээ та цалинтай ажил эрхэлдэг бол цалин буудаг өдрөө, бизнес эрхлэгч бол тогтмол орлого орж ирдэг өдрөө төлбөрийн хуваарийг тааруулах нь зүйтэй. Ингэснээр та орлого орж ирэхээс өмнө  мөнгө хайх шаардлагагүй болж, зээлийн төлбөрөө хоцроох эрсдэлээс сэргийлж чадна.

🟢 Зээлийн нөхцөл, хүүг заавал харьцуул

Зээл авахын өмнө та эхлээд банк, санхүүгийн байгууллагуудын санал болгож буй хүүгийн хэмжээг сайтар харьцуулж үзэх хэрэгтэй. Харахад өчүүхэн мэт санагдаж болох ч сарын 0,1 хувийн хүү нь урт хугацаандаа их хэмжээний мөнгө байж болно. Жишээлбэл, ижил дүнтэй зээлийг өөр өөр хүүтэйгээр авбал таны төлөх нийт төлбөр хэдэн арван мянгаас хэдэн зуун мянган төгрөгийн зөрүүтэй байх нь бий. Тиймээс зээлийн нөхцөл, хүүгийн хувь хэмжээ зэргээ нарийн тооцоолж, харьцуулалт хийсний үндсэн дээр шийдвэр гаргах нь ухаалаг алхам юм.

Үүний тулд банкуудын вэбсайт болон аппликэйшн дээр байрлах зээлийн тооцоолуурыг ашиглаарай. Та зээлийн хэмжээ, хугацаа, хүү зэргээ оруулснаар тухайн зээлийн сар бүрийн төлбөр, нийт зардлыг урьдчилан тооцоолж харах боломжтой. Гэхдээ нэг зүйлийг анхаараарай. Ихэнх санхүүгийн байгууллагууд зээлийн бүтээгдэхүүнээ сарын хүүгээр танилцуулдаг. Харин зээлийн тооцоолуур нь жилийн хүүгээр тооцоолол хийдэг. Тиймээс та тооцоолол хийхдээ сарын хүүгээ 12-оор үржүүлж, жилийн хүү болгон тооцоолуурт оруулаарай. Ингэснээр та илүү бодитой, үнэн зөв төлөвлөгөө гаргаж чадна.

🟢 Автомат таталт ашигла

Тогтмол төлбөрүүдээ цаг тухайд нь төлөхөө мартчихдаг хүмүүст автомат таталт маш их тус болно. ХААН Банкны Khan Bank аппликэйшн болон Интернэт банкаар та гар утас, интернэт, байр, түрээсийн төлбөр зэрэг сар бүр гарах зардлуудаа автоматаар татуулах тохиргоо хийж болно. Ингэснээр эдгээр төлбөрөө хугацаанд нь төлөхөө мартахгүй байж, торгуульд орох эрсдэлээс сэргийлнэ. Санхүүгийн сахилга баттай байх нь зөвхөн зээл төлөлтөд төдийгүй өдөр тутмын санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлэх, төлөвлөхөд эерэгээр нөлөөлдөг.

🟢 Өдөр тутмын хэрэглээгээ хянаж хэвш

Зээлээ цагт нь төлөхийн тулд бид өдөр тутмын хэрэглээгээ хянаж сурах хэрэгтэй. Жижиг мэт санагддаг зардлууд буюу кофе, хүргэлтийн хоол, төлөвлөгөөгүй шоппинг гэх мэт нь нийлээд нэлээд хэмжээний мөнгө болно. Сард нэг удаа сууж байгаад төлөвлөгөө гаргаж, ямар зардал шаардлагатай, ямар нь шаардлагагүй вэ гэдгээ тодорхой болгоорой. Бага багаар хэмнэсэн мөнгөө зээлд зориулах, хуримтлал үүсгэх гээд олон эерэг зүйлд ашиглаж болно.

🟢 Гэнэтийн зардалд бэлтгэлтэй бай

Өвчин зовлон, ажилгүй болох, гэнэт их хэмжээний мөнгөний хэрэгцээ гарах зэрэг тохиолдолд бэлтгэлтэй байх хамгийн зөв арга бол хуримтлалтай байх явдал. Үүний тулд сар бүр орлогынхоо 10 орчим хувийг тогтмол хадгалах дадалд суралцах хэрэгтэй. Хуримтлалаа банканд байршуулах нь таны мөнгийг аюулгүй байлгаад зогсохгүй, нэмэлт хүүгээр өсгөх боломжтой. ЭНД дарснаар та ХААН Банкны хадгаламжийн бүтээгдэхүүнүүдтэй дэлгэрэнгүй танилцаж, өөрт тохирох хадгаламжаа сонгоорой.

🟢 Санхүүгийн мэдлэгээ тэл

Санхүүгийн мэдлэгтэй байснаар таны гаргах шийдвэрүүд илүү зөв, үр дүнтэй болдог. Зээл, хадгаламж, хүү, хугацаа зэргийг өөрийн хэмжээнд судалж ойлгон, энэ мэдлэгээ шийдвэр гаргахдаа хэрэгжүүлж хэвшээрэй. Хэрэв энэ талаар илүү мэдэхийг хүсвэл ХААН Банкны вэбсайт, сошиал сувгуудаас өөрт хэрэгтэй санхүүгийн боловсролын мэдээлэл, зөвлөгөөг тогтмол хүлээн авч унших боломжтой.

Эцэст нь хэлэхэд, зээлийг зөв удирдаж, зохицуулж чадвал таны амьдралд өрийн дарамт биш эсрэгээрээ зорилгодоо хүрэх том боломж авчирна. Та боловсрол эзэмших, байр, машин авах гэх мэт олон зорилгоо зээлийн тусламжтай биелүүлж чадна. Гол нь өөрт тохирсон хэмжээгээр, оновчтой төлөвлөлттэйгээр зээл авч, хугацаанд нь төлснөөр амьдралынхаа дараагийн шат руу итгэлтэйгээр алхаж чадна гэдгийг санаарай.

Нийтлэл сонсох: https://www.youtube.com/shorts/CYYuseMriPk

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Даашинхүү 2025-04-09 202.9.47.73

өр хүүлэх пүүснүүд сөнөтүгэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж