Н.Учрал: Надад баримт байна

Н.Учрал: Надад баримт байна

Н.Учрал: Надад баримт байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.


-Төгрөг нуурын орд Х.Баттулгатай хамааралтай талаар би өмнө нь мэдээлсэн. УИХ-ын гишүүн Х.Баттулгад тайлбар мэдээлэл өгөх долоо хоногийн хугацаа өгсөн. Гэтэл бидэнд Төгрөг нуурын орд өөрт нь хамааралтай эсэх талаар тодорхой хариу өгөөгүй. Х.Баттулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байсан. Гэхдээ Төгрөг нууртай холбоотой ямар нэгэн зүйл хэлээгүй гэж ойлгож байна. Тэрбээр намайг Төгрөг нууртай хамаатай гэдгийг нотолж чадах юм бол 100 хувь аваарай гэсэн байна.

Тиймээс УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг шүү. Намайг нотол гэсэн учир би нотолж байна.

2006 онд Төгрөг нуурын орд газрын 90 хувийг УИХ-ын гишүүн Х.Баттулга, 10 хувийг нь Я.Батсүх эзэмшдэг компани болохыг нотолсон баримт байна. Мөн Х.Баттулгын төрсөн охин Х.Намууны компанид хувьцаагаа дамжуулан мөн үндэстэн дамнасан компаниар дамжуулан 250 сая ам.доллараар зарсан болохыг нотолж байна. Хонконгийн бирж дээр байгаа 507-р нүүр баримтад бүх мэдээлэл нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно. Энэ 507 баримт дотор хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын тооцоо, ТЭЗҮ зэрэг бүх мэдээллийг нарийвчлан агуулсан байгаа. Энэ 507 баримт дотор Х.Баттулга өөрөө сайд байхдаа өөрийнхөө компанитай буюу өөрөө, өөртэйгөө гэрээ байгуулсныг харж болно" гэв.

ВАЛЮТЫН НӨӨЦ 5 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙНА

Сангийн сайд Б.Жавхлан:

-Нэгдүгээр улирлын экспортын мэдээ эцэслэж гарлаа. Ямартай ч өнгөрсөн сарын экспорт өмнөх саруудаасаа нэмэгдэж гарсан.  Нэгдүгээр сард 200 сая ам.доллар, хоёрдугаар сард 248 сая ам.доллар, гуравдугаар сард 253 сая ам.долларын экспорт тус тус хийлээ. Валютын нөөц таван тэрбум ам.доллар байна.

Ирэх долоо хоногуудад экспортыг нэмэгдүүлэхдээ боомт руу чиглэсэн арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.

Гашуунсухайт-Ганцмод, Ханги, Шивээхүрэн гэсэн гурван боомтоор гол экспортууд явж байгаа. Үүн дээр Булган, Бичигт орно. Боомт бүрт нөхцөл байдал өөр, өөр байна. Гашуунсухайт- Ганц мод боомт бол биржээс 100 хувь хамааралтай. Тэгэхээр биржээр арилжаа олигтой нэмэгдэхгүй байна. Боомтууд дээр овоорсон овоолгоос шалтгаалж байна. Өмнө нь нүүрс худалдан авсан худалдан авагч нар алдагдалд орж, нүүрсний үнэ унаснаас үүдэж цаашаа дахин гаргах боломжгүй байдалтай байгаа. Энэ нөхцөл байдлыг арилгахаар бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Боомтууд дээр дотоодын хөрөнгө оруулагч нар эзэмшдэг нүүрсний уурхай нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд цаашид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ингэхийн тулд НӨАТ, АМНАТ-тай холбоотой  өртгийг  бууруулах тал дээр анхаарахыг хүсч байгаа.

Мөн төмөр замын тарифыг шат дараатай бууруулж байгаа. Энэ ч утгаараа төмөр замын тарифыг авто тээврийн үнэ хөлснөөс бага байх, дахин өртгийг бууруулах шаардлагыг Зам, тээврийн хөгжлийн яаманд өглөө.

Орон нутаг, ялангуяа говийн аймгуудад экспортын замуудыг зогсоох шийдвэрийг гаргаад байгаа. Энэ нь  экспортод нөлөөлж байна. Биетээр экспортолж чадахгүй, хориг үүссэн овоолгууд байна. Өөрөөр хэлбэл, 30-60 сая төгрөгийн экспортын овоолгууд түгжигдсэн үйлдвэрүүд байна. Уг асуудлыг мөн шалгаж, шийдвэрлэнэ гэж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-09 103.212.162.171

Учрал мэтийн харанхуй сэвээчдийн үгэнд итгэхгүй

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.185.218

Хэний даалгавараар учирал яваад байна вэ? Учиртай шүү!!! Тулга тийм муу хүн биш. Элбэгдорж Оджаргал нараас илүү Эх оронч хүн. Дайрч давшлаад байгаа бол тэр сайн хүн байж таарна. Төр засаг яг эсрэг юм хийдэг.

Avatar

ИРГЭН 2025-04-09 66.181.181.236

Хүн хэлмэгдүүлэх вий дээ,,,,,,Манай Төр засаг үнэхээр Айдас хүрмээр болжээ,

Avatar

Нэргүй 2025-04-09 158.59.146.30

odoo shuud tugrug nuuriin ordiig ard tumnii umchid. butsaaaj avah shiidver gargah ni zuitei shd, barimt bgaa bol yug ni huleesen yumbeee dee
odoo shuud tugrug nuuriin ordiig ard tumnii umchid. butsaaaj avah shiidver gargah ni zuitei shd, barimt bgaa bol yug ni huleesen yumbeee dee
odoo shuud tugrug nuuriin ordiig ard tumnii umchid. butsaaaj avah shiidver gargah ni zuitei shd, barimt bgaa bol yug ni huleesen yumbeee dee
bahtulga duvchinbayartaigaa tendee ochij bavaltsagtun

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.190.70

still pop

Avatar

Нэргүй 2025-04-09 202.126.91.178

Хуурамч баримт бол яанаа. Сайн лавласан нь дээр. Чулуу хөөлгөнө шүү.

Avatar

Нэргүй 2025-04-09 139.5.218.214

Манхй сайд дарга нар ой муутай том том хөрөнгөө байнга л мартаж байдаг. Баярцогт яалаа сая доллараа Швейцарын банкинд мартсан бусад нь Англи, АНУ, офшор энэ тэрд байшин сав мөнгөө аль мартахыг гайхах юмгүй. Женко гэнэт л аан тийм сая саналаа гэх байлгүй. Ядарсан ард түмэн нь бол хүнд зээлүүлсэн 1000 төгрөгөө ч мартахгүй шүү

Avatar

ЕР НЬ ЦААШДАА 2025-04-09 202.179.24.213

ЕР НЬ ЦААШДАА ИЙМЭРХҮҮ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН БОЛ АЛЬ НЭГ НЬ ШОРОНДОО ОРДОГ Л БАЙМААР БАЙНА. ЦАГДААГИЙН ДАРГА ЧИНГЭС ДҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ ТӨРИЙН ЭСРЭГ ХУЙВАЛДАЖ ЖАГСААЛ САНХҮҮЖҮҮЛЖЭЭ. ГЭЖ ЕРӨНХИЙ САЙД ӨӨРӨӨ МЭДЭГДСЭН. АЛЬ НЬ Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ. ХОЁР ТАЛААС ЖААЛ ШҮЛСЭЭР БАЙЛДСАН. ХУУЛЬ ЗҮЙН САЙД НЬ 30 СЭТГҮҮЛЧ НҮҮРСНИЙ МАШИН АВИЛГАД АВЧ АМАА ҮДҮҮЛЖЭЭ Л ГЭСЭН. НЭГ Ч НЭР УС ГАРААГҮЙ. ОДОО ЗГХЭГ-ЫН САЙД НЬ ГАРЧ ИРЭЭД ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ БАЯЛАГЫН УУРХАЙ НУГАСЛАЖЭЭ . БАРИМТ НЬ БАЙГАА ШҮҮ ГЭХИЙН…

Avatar

ТӨГРӨГ НУУР 2025-04-09 202.179.24.213

БАРИМТ БАЙГААМ БОЛ ШУУД ДАЙЧЛАН БАРИВЧЛАХ ҮҮРЭГТЭЙ ХУУЛЬТАЙ…. БАРИМТГҮЙ ХУУРАМЧ БАРИМТААР ХУДАЛ ГҮТГЭЭД БАЙГАА БОЛ ӨӨРИЙГӨӨ ШОРОНД ОРУУЛАХ … ИЙМ Л ХУУЛЬТАЙ БИЗ ДЭЭ. … ЗҮВ ЗҮГЭЭР ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭЭД ХОЁР ТАЛААС ХЭРЭЛДЭЭД ДУУСНА ГЭЖ БАЙХГҮЙ БАЙХ .. АЛЬ НЭГ НЬ ШОРОНД ОРОХ ЁСТОЙ

Avatar

Нэргүй 2025-04-09 103.212.118.168

Энэ баримтыг хэн хаанаас өгсөн нь бараг ойлгомжтой санагдаад байх юм ккк нөгөө нүүрс алтны нөөцийг эзэмшээд урагш нь зөөгөөд байгаа кецүү нэртийн тал

Avatar

Мөнх 2025-04-09 66.181.191.36

Төгрөг нуурын хувьд мөн л Учрал баримт байгаа энэ тэр гээд попроод байх хэрэггүй. Баттулга таван толгойн талаарх баахан гэмт хэргийн шинжтэй гээд олон боть авлигатай тэмцэх газарт зурагтаар гараад гардуулаад байсан. Түүн шиг л хууль журмын нь дагуу мөрддөг шалгадаг газарт нь байгаа материалаа өгөөд гомдлоо шалгуулаач.

Avatar

Мөнх 2025-04-09 66.181.191.36

Учрал учраа нэг л олохгүй байна даа. Өгөх – авах гэж ойлголт байдаг. Тухайлбал ухаа-худгийн орд,. МCS гэдэг хувийн компани уг ордыг авч ашиглах хүсэлт гаргаад тусгай зөвшөөрөл авчээ. Тусгай зөвшөөрлийг хэн олгодог билээ. Засгийн газарын хэрэгжүүлэгч Агентлаг болох Ашигт Малтмалын Газар. За тэгээд өнөөгийн Ухаа худгийн маргаанд авч ашиглах гэсэн хувийн компани буруутай юу, эсвэл тусгай зөвшөөрөл олгосон Засгийн Газар буруутай юу. Би засгийн газар буруутай гэж үзэж байна.

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.168.199

Энэ хулгарыг эсгийд боогоод Чингисийн хөшөөний өмнө аваачаад хэмх нүдэх хэрэгтэй. Дэмжигчдийг нь мөн адил. Барьцаад байгаа MCS-тай нь хамт нүд. Өөр хүдэх хүмүүс ч бий. Жишээ болгоод хамгийн түрүүнд.

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.187.100

Баттулгыг баивчлаад гэм буруутайгий нь нотолоод зохих ял шийтгнлий нь өгөөтөхвөл, ТЭР ЖИШИГЭЭР олон асуу дал зөвөөр шиыдэгдэж, манай нийгэм нилээн цэгцэрнээ !

Avatar

ИЧЭЭЧ 2025-04-09 202.179.22.28

хөөрхий дөө,энэ нэг мангар бацаан. Авилга ярьж бгаа бол намаасаа эхэл бүгдийг нь толгой дараалан барьж хорь,АН ч адил. Жинхэнэдээ МАНАН хамтарсан авилгачид,улс орныг минь сүйрүүлж иргэд элгээрээ хэвтэж бна. Ард түмэн та нарын идсэн уусан яаж хөрөнгөжсөн бүгдийг нь нэг нэгэнгүй хэлээд өгнө.Хэлдэг ч бичдэг ч та нар арга хэмжээ авдаггүй сошиалаар чавганцаас дор хэрүүл хийгээд НЭГ ТЭРЭГНИЙ ХОЁР ДУГУЙНУУД

Avatar

зочин 2025-04-09 139.5.218.195

Байгаль орчноо хүн ,мал амьтан амьдрах аргагүй болгож байгаа ураны гэрээгээ цуцал.Чи тэр Баттулгынхаа асуудлыг шүүх,цагдаад нь өгч шалгуул.Олон жилийн дараа, одоо чиний ярьж байгаа зүйл чинь итгэл үнэмшил төрүүлэхгүй байна.

Avatar

Худаа 2025-04-09 202.9.47.73

ямар ч баримт байхгүй, худлаа өөрөө mcs-ийн бууны нохой болж бусад руу сенсааци тарааж хуцаж боргож байна, тэртэй тэргүй гудамны золбин гөлөг болгон баттулга руу боргодог биз дээ, гайхаад шогшроод байх юм юу ч алга

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.187.100

Учрал сайд аа, уранаа ч олборлох хэрэгтэй, Баттулгыг ч баривчлах хэрэгтэй !!!
Тэр төрийн албыг хууль журмын дагуу бус ээжийнхээ үгээ р залгуулдаг эрх өвгөнийг Төрийн ордонд бус 461-д л суул гах хэрэгтэй бна !!!

Avatar

Зочин 2025-04-09 103.57.93.15

Авилга, хулгай хоёрыг үгүй хийх улс төрийн хүчнийг сонгож чадсан үед улс орон, ард түмэн хөгжлийн замд гарахыг ойлгох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.176.27

Маш зөв шүү улс орон маань цэвэршинээ ухаад гаргаад бай МсиЭС ын олон тэрбумыг гаргаарай дараа нь нүүрсний хулгайг гаргаарай

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.161.38

Яаралтай хорьж шалгах хэрэгтэй.Уул овоо шиг их гэмт хэрэг илэрнэ.Олон хүн амины хэрэг ил болох болно.

Avatar

dalaihuu 2025-04-09 66.181.164.23

МАН 30 жил ганцхан хүнтэй л байлдлаа, одоо наад урдах овоорсон асуудлуудаа цэгцлээчээ. 35 жилд АН ганцхан удаа л засаг барьсан бусад нь бүгд МАН. АН-н ганц жил засаг барьсан үед 21 аймаг замтай болж УБ хот өнөөгийн өнгө төрхөө олсон алтан үе байлаа. АН 3,4 тэрбум долларын гадаад өрийг хүлээлгэж өгч байсан бол одоо МАН-ы гадаад өр 36 тэрбум доллар

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.181.236

хөөрхий учир мэдэхгүй Хүүг МSC-ынхэн Галтай бөмбөг рүү түлхчихлээ дээ,

Avatar

Нэргүй 2025-04-09 202.179.18.222

Яагаад зарим сэтгэгдэл оруулахгүй байна.

Avatar

Зочин 2025-04-09 202.179.18.222

Баян айлын тансаг хүү Учрал ядуу айлын, борхон зүрхээрээ өдий зэрэгт хүрсэн хүү албан тушаал, эрх тушаалаа ашиглан гүтгэж байгаа биш биз.

Avatar

зочин 2025-04-09 66.181.183.15

прокурор АТГ Алтангэрэл 3 яахыг харж байя. Нөгөө сонсгол шиг сонсоод өнгөрөх н үү яах нь вэ. Сонсгол шиг сонсоод Учралыг Энхбаяр шиг эвгүй байдалд оруулж гал тахиад өнгөрөх хөрс суурь бэлтгэгдээд байгаа юм уу даа гэж харагдаж байна.

Avatar

Нэргүй 2025-04-09 202.70.38.50

хууль шүүхтэй улс биз дээ өрөвдөлтэй юм ярих юмөө

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.160.18

Монголын төрийг хутган үймүүлэгч таахайг "далд" хийх хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.179.16

М СИ ЭС ОДЖАРГАЛ, СҮ.БАТБОЛД, ЭЛБЭГДОРЖ ШИГ УХАЖ ЗАРААГҮЙ ЮМ БАЙНА. БУЦААГААД ЭХ ОРОНДОО АВЧИРЖ.

Avatar

Нэргүй 2025-04-09 202.131.227.134

250 саяаар зарчихаад, одоо тэр орд хятадуудынх болчоод байна.

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.187.100

Тэд чинь ухаад үйлдвэрлэл явуулаад ашиг олоод, тэрнээс ээ төрд татвар төлөөд яваа юм. Энэ таахайсан төвд чинь хэд нугалж зарчихаад мөнгөө өөрийнхөө дансанд хийчих мэн ! Ийм луйварчныг хэн өмгөөлөх гээд бгаа нь шууд тан игдаж бна доо !

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.176.227

SEXSEER80955877VAWALDI VANXANDI BOOBN XXNO

Avatar

Нэргүй 2025-04-09 45.117.35.21

Женко хочит Баттулгын зөвхөн ганц хэрэг нь энэ шүү дээ. Ард Батсүхийн үхлийг ч судлах хэрэгтэй. 250 сая долларын наймаа хийчихээд элэгний өвчнөөр гэнэт нас барсан хүн. 17 чингэлэг спиртээс эхэлсэн аллага хулгай хэзээ дуусах вэ?

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.161.182

Женкодоо биш Ураны хэргээ хаацайлах гэж ингэж байна уу? Нүгэл чинь нүдээрээ гарна даа.

Avatar

Нэргүй 2025-04-09 202.131.227.134

Уран олборлох нь зөв шүү дээ. Орос, Хятад, Казахстан гээд урантай улс болгон олборлож байна.

Avatar

Нэргүй 2025-04-09 103.57.93.244

Монголчууд аа, АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.187.100

Тэд бол урвагч гэх нь үү, ха ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж