“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг маргааш /2025.04.10/ өдрөөс олгож эхлэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн /2025.04.08/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр мэдээллээ. Мөн хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг хэрхэн авах тухай санал асуулга өнөөдөр хаагдах юм. Тодруулбал, иргэд И Монголиа аппликэйшнээр дамжуулан хувьцааны мөнгөө бэлнээр эсвэл Хөгжлийн санд хуримтлуулах, Хуримтлалын дансанд хадгалах сонголтын аль нэгд нь саналаа өгөх боломжтой.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.
Иргэд ногдол ашиг авсан эсэх, болон бусад мэдээллээ авахыг хүсвэл 158989 гэдэг дугаарт регистрийн дугаараа кирилл үсгээр томоор бичиж мессежээр илгээхэд мэдээлэл ирнэ. Мөн ТҮЦ машинуудаас ногдол ашгийн мэдээллээ авч болно. Хамгийн сүүлд хийсэн хөгжүүлэлтээр иргэд "И Монголиа" порталд хандаж профайл хэсэг рүү орж, үнэт цааснууд гэдэг цэс дээр дарахад тухайн иргэний эзэмшиж байгаа бүх хувьцааны тоо ширхэг, ямар үнэт цаасны компанид данс нээлгэсэн мэдээлэл, ногдол ашгийг хэдэн онд аль арилжааны банкны дансандаа авсан талаар нэгдсэн мэдээлэл гарах аж.
Мөн үнэт цаасны данс нээлгээгүй иргэд ч дансаа И Монголиа цахим хуудсаар хандаж нээлгэх боломжтой юм байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн. Өнгөрсөн удаагийн ногдол ашгийн олголт 97.5 хувьтай байжээ.
Нэргүй 10 цагийн өмнө 202.55.188.101
4сарын хувьцаа ягд 60 ордог билээ 93500 орно гэсэн бизтэй арай юмаа тэрний оронд өгөхгүй байх байсийн писда
Нэргүй 10 цагийн өмнө 202.55.188.122
😆
Содбилэг 2025-04-09 122.201.31.208
ороогүй хүмүүс яах бэ
Нэргүй 2025-04-09 103.212.117.75
2 сарынноогдол ашиг яагаад дутуу тараагдсан бэ? Өмнөх нь зүгээр л орж байсан, ямарч асуудалгүй. өмнө олгогдож байсан банкнаас асуусан. Орж ирээгүй баына л гэсэн шүү. Одоо тэгээд хаана хандах вэ?
Нэргүй 2025-04-09 66.181.160.53
ороогүй бна хэзээ орох юм хаан банк
u 2025-04-09 66.181.161.20
Oroogu bnle huuhduudiih oorsdiin dans ruu ni oroh uu
Нэргүй 2025-04-09 203.91.119.46
ороогүй байна, хаан банк мөнгө олгхгүй эрх ирээгүй гэсэн
ИРГЭН 2025-04-09 202.179.30.174
2 ДАХЬ ХЭСЭГ НЬ ОРЖ ИРЭЭГҮЙ БАЙХАД ЮУН 3 ДАХЬ ВЭ, ЭСЬЭЛ ХАМТАД НЬ ӨГӨХ ЮМУУ
Зочин 2025-04-09 103.168.34.65
өмнөх авч бсан банкин дээрээ очиж шүүлгээч