Шөнийн клубын дээвэр нурж, 98 хүн амиа алдав

Шөнийн клубын дээвэр нурж, 98 хүн амиа алдав

Шөнийн клубын дээвэр нурж, 98 хүн амиа алдав

НЭМЭЛТ 

"Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас амиа алдагсдын тоо 98 хүрснийг "BBC" агентлаг мэдээллээ. 400 орчим аврагч нурангид дарагдсан хүмүүсийг хайсаар байна.


Бүгд найрамдах Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах "Jet Set" шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 79 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархдав. Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гаригийн үүрээр болсон бөгөөд алдарт дуучин Рубби Перезийн тоглолт тухайн үед болж байжээ.

Шөнийн цэнгээний газарт олон зуун хүн тоглолт үзэхээр цугласан байв. Өдгөө 400 орчим аврагч нурангид дарагдсан хүмүүсийг хайсаар байгаа бөгөөд амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Нас барагсдын дунд мужийн захирагч, бейсболын дээд лигийн тамирчин асан Октавио Дотел байжээ. 51 настай Дотелыг нуранги доороос гаргаж аваад, эмнэлэг рүү хүргэх гэсэн ч замдаа нас барсан байна. Тэрээр 1999 онд Нью-Йорк Метс багт тоглож гараагаа эхэлсэн ба 2013 он хүртэл Хьюстон Астрос, Оакланд А, Нью-Йорк Янкис, Чикаго Уайт Сокс, Детройт Тайгерс зэрэг багт тогложээ.

Түүнчлэн Монте-Кристи мужийн захирагч Нелси Круз нурангид дарагдан амиа алдсан байна.

"Jet Set" нь Санто Доминго дахь алдартай шөнийн цэнгээний газар бөгөөд Даваа гариг бүрийн орой тогтмол тоглолттой байдаг. Энэ удаагийн тоглолтод улстөрчид, тамирчид гээд олон нэр хүндтэй хүн хүрэлцэн ирсэн байжээ. Тааз нурах үед газар хөдлөлт боллоо л гэж бодсон гэдгээ гэрчүүд мэдээлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

д 2025-04-09 139.5.216.136

монголд бас ингээсээ сдааа бар сав гэсэн чөтгөр цугласан муу эрергитэй газрууд их байна шүү

Avatar

зочин 2025-04-09 66.181.166.196

Манай бөхийн өргөө хандив нэрийн доор хог цуглуулаад барьчихсан газар, арчилгаа тордолгоо ч муутай, үргэлж л янз бүрийн арга хэмжээ болж байх, мэргэжлийн газрууд шалгаж дүгнэлт энэ тэр гаргаад болохгүй гэвэл хаахад буруудахгүй л байх

Avatar

ИРГЭН 2025-04-09 139.5.216.136

ОРОСТ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ АКВА СТАДИОН НУРЖ ОЛОН ХҮН ҮГҮЙ БОЛСОН. БУРУУ БАРЬСАН ГЭСЭН. МАНАЙ ЦИРКИЙН ДААЦЫН ХАНЫГ АВААД ХАЯСАН ГЭЖ ЯРИАД БАЙСАН САЯХАН. ТЭРИЙГЭЭ ЗАССАН Л ЮМ БАЙХДАА.

Avatar

өөө 2025-04-09 66.181.164.23

УИХ н дээвэр …тийм сайхан юм болно ч гэж юу байхав гэшшш

Avatar

Нэргүй 2025-04-09 188.162.254.102

арай хузуугуй хочит хошгоруулагч тэнд байгаагуй байгаа, санаа зовоочихлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж