АХБ: 2025 онд Монгол Улсын эдийн засаг 6.6 хувиар өснө

АХБ: 2025 онд Монгол Улсын эдийн засаг 6.6 хувиар өснө

АХБ: 2025 онд Монгол Улсын эдийн засаг 6.6 хувиар өснө

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын эдийн засаг 2025, 2026 онд хэрхэх талаарх тайланг  өнөөдөр /2025.04.09/ танилцууллаа.


Азийн хөгжлийн банкны эдийн засагч З.МӨНХ-ОРГИЛ: 

-Монгол Улсын эдийн засаг 2025 онд эерэг байх төлөвтэй байна. 2023 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт ДНБ ийн 7.4 хувь байсан бол 2024 онд  4.9 хувь болж буурсан.  Энэ нь хөдөө аж ахуйн салбарын агшилтаас хамаарсан бууралт гэж харж байгаа аж. Хөдөө аж ахуйн салбар зудаас хамаарч агшаагүй бол 2024 оны эдийн засгийн өсөлт өмнөх оны төвшинд буюу түүнээс илүү гарах байсан. Гэхдээ эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд өснө гэж таамаглажээ. .

Тодруулбал, 2025 онд эдийн засгийн өсөлт 6.6 хувь, 2026 онд 5.9 хувьтай байхаар төсөөлөл гарчээ. Үүнд уул уурхайн өсөлт, үйлчилгээний өсөлт, Оюутолгойн гүнийн уурхайн олборлолт чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна.

2025 онд инфляци өндөр хэвээр байна. Тодруулбал, 2025 онд жилийн дунджаар инфляци 9.1 хувь, 2026 онд 7 хувь болох төлөв гарчээ.

Эдийн засгийн өсөлт эерэг байх ч сөргөөр нөлөөлөх хэдэн зүйл байна. Үүнд түүхий эдийн үнийн уналт, инфляцийн дарамт, худалдааны зөрчлөөс үүсэх дам нөлөөг онцолж байна.

Монгол Улсын эдийн засаг сүүлийн хоёр жил дараалан тогтвортой өссөнөөр Засгийн газрын өр буурч, 2024 оны эцсийн байдлаар ДНБ -ийн 42 хувьтай тэнцсэн.  Азийн бусад улсуудтай харьцуулахад Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ доогуур төвшинд байна.

Засгийн газрын өрийн хүүгийн төлбөрөөс үүсэх  өр, төсөвт хэрхэн дарамт үзүүлэхийг судаллаа Монгол Улсын хувьд Засгийн газрын өрийн хүүгийн төлбөр ДНБ- ийн 2 хувиас бага байна. Азийн бусад улстай харьцуулахад Монгол Улсын хувьд хүүгийн төлбөрөөс үүсэх төсвийн дарамт дунджаас доогуур байна гэж харж байна.

2024 онд валютын ханш тогтвортой байсан, гадаад валютын нөөц дөрвөн сарын импорттой тэнцэж байгаа. Цаашид валютын нөөцийн хэмжээ уул уурхайн экспортын орлого болон томоохон төслүүдийн гадаад санхүүжилт хөрөнгө оруулалтаас хамаарахаар байна.  Нөгөө талаасаа дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилттэй холбоотойгоор импорт нэмэгдэх хүлээлттэй байна. Импорт нэмэгдэхийн хэрээр валютын ханшид дарамт үүсгэх магадлалтай байна.

Банк санхүүгийн салбарын тухайд 2024 онд зээл олголт өмнөх оныхоос 35.5 хувиар өсчээ. Иргэдийн орлого өссөнтэй холбоотойгоор банкны салбарын хэрэглээний зээл, мөн бизнесийн зээл өссөн. Шинэ зээл олголт нэмэгдсэнтэй холбоотойгоор чанаргүй зээлийн хэмжээнд нөөөлж, 2023 онд чанаргүй зээлийн хэмжээ 7.5 хувь байсан бол 2024 онд чанаргүй зээлийн хэмжээ 5.1 хувь болж буурсан сайн үзүүлэлттэй байна.

Инфляцийн дарамтыг бууруулах зорилгоор төв банкнаас хэрэглээний зээлд тавигдах шаардлагыг чангаруулсан.  Мөн 2025 оны гуравдугаар сард бодлогын хүүг 2 хувиар нэмж, 12 хувьд хүргэсэн. Мөнгөний бодлогын чангаруулалт 2025 онд зээлийн өсөлт тэр дундаа хэрэглээний зээлийн өсөлтийг сааруулах төлөвтэй байна.

Урсгал дансны хувьд төлбөрийн тэнцэл 2023 онд ашигтай гарч ДНБ -ийн 0.6 хувьтай тэнцсэн бол 2024 онд 9.3 хувийн алдагдалтай гарсан. Урсгал дансны байдал огцом буурсан.

Уул уурхайн бүтээгэдхүүний экспортын орлогоос хамаараад барааны данс ашигтай байсан. Импортын өсөлт экспортоос өндөр байсан. Барааны импорт 26 хувиар, экспорт харин зургаан хувиар өссөн. Энэ зөрүүнээс болоод барааны дансны ашиг буурсан. Нөгөө талаараа манай улсын хувьд төлбөрийн тэнцэл дээр үйлчилгээний данс маань алдагдалтай байдаг учраас энэ зөрүүгээрээ урсгал данс алдагдал руу орсон.

Тухайлбал, нүүрсний экспортын биет хэмжээ 20 хувиар өссөн ч үнэ буурснаас орлого өмнөх оныхоос 2.3 хувиар буурсан. Цаашид урсгал төсвийн төлөв Оюутолгойн зэсийн гарц болон түүхий эдийн үнээс ихээхэн хамаарахаар байна.

2025, 2026 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт үргэлжилнэ.  2025 онд ДНБ-ийн 6.6 хувь, 2026 онд  5.9 хувиар хувиар өснө гэж төсөөлсөн. Үүнд Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрийн өргөжүүлэлт, дэд бүтцийн төслүүдэд оруулах хөрөнгө оруулалт хувь нэмэр оруулна. Мөн үйлчилгээний салбарын өсөлт 3 хувь бүрдүүлнэ. 2026 онд мөн ижил үргэлжилнэ.

Инфляци өндөр байх төлөв гарлаа. 2025 онд жилийн дундаж инфляци 9.1 хувь, 2026 онд 7 хувь байна.

2024 оны төсгөл, 2025 оны эхэнд эрчим хүч, нийтийн тээврийн үнэ өссөн. Малын тоо толгой хорогдсоноос махны үнэ өссөн, ханшийн дарамтаас үүдэлтэй инфляцийн дарамт  өндөр байхаар байна. 2026 онд үнэ тарифын нөлөө саарч, мөнгөний бодлогын чангаруулалт нөлөөлснөөр инфляци буурч 7 хувьд хүрэхээр төсөөлөгдөж байна.

Эдийн засгийн төлөв байдалд хийсэн тайланд АНУ-ын Засгийн газраас танилцуулсан  тарифын өөрчлөлт болон бусад улсын Засгийн газраас танилцуулсан тарифын бодлогын төсөөлөл  энэ төсөөлөлд тусаагүй байна.

2025 онд үйлчилгээний салбар хамгийн их нэмэр оруулна. Уул уурхайн салбар 2025 онд  1.3 хувь, 2026 онд 0.9 хувь нэмнэ. Нийт үйлдвэрлэлийн салбар 2025 онд 1.9 нэгж, 2026 онд 1.6 нэгж хувийн нэмэр оруулна. Хөдөө аж ахуйн салбар аажмаар сэргэснээр 2025 онд 0.5, 2026 онд 0.7 хувийн нэмэр оруулна.

Эдийн засаг өсөх ч эрсдэл байна. Үүнд Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн зэс, нүүрсний үнэ огцом унах эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Тэр дундаа Монгол Улсын экспортын 60 хувь эзэлдэг нүүрсний үнэ огцом унаж байгаа нь анхаарал татаж байна.

БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт хэвээр үргэлжилж байна. Хятадын зах зээлд гангийн үйлдвэрлэл буурч байгаагаас манай улсын төмрийн хүдэр, коксжих нүүрсний орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл байна. Цаг уурын нөхцөлөөс шалтгаалж, малын тоо толгой төсөөлж байгаа хэмжээнд өсөхгүй, хөдөө аж ахуйн сэргэлт удаашрах эрсдэл байхыг үгүйсгэхгүй.

2025 онд дундаж инфляци 9.1 хувиас дээш гарвал Мөнгөний бодлогыг илүү чангаруулж болзошгүй байна. Уул уурхай эрдэс баялгийн салбарт дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхээр зарласан нь удааширвал эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй.

АНУ -ын тарифын өөрчлөлт эцэслэгдээгүй, улс орнуудын Засгийн газраас үргэлжлүүлэн тарифын өөрчлөлт зарласааар байгаа тул Монгол Улсад ямар нөлөө үзүүлэхийг урьдчилан  таамаглаж хэлэхэд төвөгтэй байна. АНУ-ын тарифын өөрчлөлт Монгол Улсад шууд үзүүлэх нөлөө бага байна. 2024 онд Монгол Улсаас АНУ-руу гаргасан экспорт 0.24 хувийг эзэлж байсан. Тиймээс тарифын өсөлтийн шууд нөлөө багаа байна.

Анхаарал татахуйц нөлөө нь БНХАУ -ын эдийн зсгийн өсөлт болон АНУ -руу хийж байгаа худалдааны тарифын дам нөлөө М онгол Улсад  хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал байна. Тарифын нөлөөнөөс Хятадын эдийн засгийн өсөлт 2025 онд 0.4, 2026 онд 0.9 нэгж хувиар буурах эрсдэл байгаа.Ээнэ дам нөлөө нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх эрсдэл байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын уугуул иргэн 2025-04-09 66.181.178.19

АХБ гэж дандаа худлаа мэдээ тараадаг. Манай өөрийн эдийн засагчид улс орныхаа хөгжлийн төлөв байдлыг гаргаж чаддаггүй юм уу. Алийн болгон элдэв гадны "экспертуудын" амаар будаа идэх юм бэ…

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.187.100

Тэнэгийн дотор уужим гэж цаана чинь Дэлхийн тарифийн дайн болж байхад "манай э/з өснөө" гээд мангартаж сууд аг гэнээ….

Avatar

Худлаа 2025-04-09 202.9.47.73

өсөхгүй, харин буураад эхэлцэн явжээнэ

Avatar

Өвгөн Балдан 2025-04-09 66.181.165.210

Монгол улсын эдийн засаг өсөх, уруудахыг тодорхойлох Монгол улсын эдийн засагч, Засгийн газрын ерөнхий сайд, ШУ-ны академи, Яам, иргэн байхгүй юу. Яахаараа Азийн хөгжлийн банк мэдэж байдаг юм бол. Монгол улсын Их хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч нар байх хэрэг байна уу? Ийм болохоор л Монгол төрийг буулгах гээд ард олон хилэгнээд байгаа юм биш үү?

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.190.218

erguu uvgun be kkk.

Avatar

Нэргүй 2025-04-09 103.57.93.244

Монголчууд аа, АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж