Ихэнх зуслан бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна

Ихэнх зуслан бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна

Ихэнх зуслан бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна

Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл” үндэсний хэлэлцүүлгийг ГБХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран зохион байгууллаа.


Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй 55 зуслан байгаа аж. Үүнээс 48 нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 61 мянган хүүхэд зусланд амарчээ. Ингэхдээ 2024 онд нэг тэрбум төгрөгөөр 10 мянган хүүхдийг зусланд үнэгүй амраажээ. 1980-аад оноос хойш төрөөс дэмжлэгтэйгээр хүүхдүүдийг зусланд амраах үйл ажиллагаа зогссон байна. Харин 2023 оноос орон нутгийн зуслангуудыг сэргээж тухайн аймаг, бүс нутгийн хүүхдүүдийг зусланд тэгш хамруулах бодлогыг барьж ажиллажээ. Энэхүү бүсчилсэн хөтөлбөр үр дүнтэй байсан учир 2024 онд дахин хэрэгжүүлж нэг тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн хүүхдийн зуслан ажиллуулахад тулгамдаж буй нэг асуудал нь хүний нөөцийн дутагдал гэнэ.

Тухайлбал, эцэг, эхийн төлбөрийн чадвар тааруу байгаагаас амрах хүүхдийн тоо цөөрч, ихэнх зуслан бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгааг албаныхан хэлж байна.

Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа нийт сурагчдын 10 хүрэхгүй хувь нь зуны амралтаараа зусланд амарч байна гэсэн судалгааг гарсан байна. Мөн нийслэлийн зарим зуслангуудын хувьд татвараас болж хаагдах хэмжээнд хүрч байгаа аж.

Цаашид зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг арга зүйгээр хангах ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг нэмэгдүүлж, зуслангийн хөтөлбөртэй уяж, санхүүгийн эх үүсвэрийг нэмэх шаардлага байгааг албаныхан онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-09 202.9.40.136

Улсын зуслангуудыг Миеэгомбын Энхболдын жолооч. Яашка. хамаатнууд нь хувааж авсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж