Япон улс Украинд туслах НАТО-ийн командлалд элсэх хүсэлтэй байна

Япон улс Украинд туслах НАТО-ийн командлалд элсэх хүсэлтэй байна

Япон улс Украинд туслах НАТО-ийн командлалд элсэх хүсэлтэй байна

Японы Батлан ​​хамгаалахын сайд Накатани Германд байрладаг Украины төлөөлөгчийн газарт НАТО-ийн командлалд оролцох хүсэлтэй байгаагаа Мягмар гаригт мэдэгдлээ. Энэ нь тэдний хувьд Европын холбоотнуудтай харилцах харилцаанд нь томоохон түлхэц болох юм.

Дайн эхэлснээс хойш Япон улс Украинд батлан хамгаалахын багагүй тусламж үзүүлсэн. Харин одоо Германы Висбаден хотод байрладаг Украины аюулгүй байдлын тусламж, сургалтын бааз "NSATU"-д элсэх хүсэлтэй байна. Энэ хүрээнд Японы Өөрийгөө хамгаалах хүчнээс Висбаден руу төлөөлөгч илгээх зэргийг хэлэлцэж болох ч гэлээ дэлхийн хоёрдугаар дайнаас хойш мөрдсөн Японы армийн оролцоог хязгаарладаг уламжлал бий. Тус уламжлалын дагуу Японы аливаа хамтын ажиллагаа байлдааны оролцоотой байх ёсгүй юм.

Батлан ​​хамгаалахын сайд Накатани хэлэхдээ "Япон НАТО-той аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхийг хүсч байна. Украины аюулгүй байдлын тусламж, сургалтын баазад нэгдэх нь бидэнд Орос, Украины дайнаас сургамж авах боломж олгоно. Япон, НАТО хоёулаа олон сорилттой тулгараад буй. Аюулгүй байдлын орчин улам л хэцүү болж байна" гэжээ.

Харин НАТО-ийн тэргүүн Марк Рутте "НАТО болон Японы харилцааг кибер хамгаалалт, далайн аюулгүй байдал, батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн хамтын ажиллагаа зэрэг олон салбарт гүнзгийрүүлнэ гэж найдаж байна" гэв.

НАТО сүүлийн жилүүдэд "IP4" гэгддэг Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеландтай харилцаагаа эрчимжүүлэх болсон. Энэ хүрээнд тус дөрвөн улсын албаныхан НАТО-ийн сайд нарын болон дээд хэмжээний уулзалтад оролцох болсон билээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-09 80.67.172.162

Япон улс эртний дайчин Самуурай гэдэг нэрнээс салаад налигнуур Хэлло Китти болоод удаж байна, ккк

Avatar

зочин 2025-04-09 66.181.166.196

Япон оростой Курилын арлуудаас улбаатай газар нутгийн маргаантай, япончуудаас өөр юу хүлээх гэж, миний дайсны дайсан миний найз л гэнэ ш дээ

Avatar

Нэргүй 2025-04-09 202.9.46.89

Япончууд дургүй хүргээд байгаа шүү. Хойшид анхаараарай.

Avatar

Нэргүй 2025-04-09 43.242.242.57

Анхаарья. Монгол цэргүүд Орос цэргүүдтэй хамт Япон руу дайрахад бэлэн байгаа.

Avatar

Зөв 2025-04-09 202.9.47.73

Белиссимо!

Avatar

Нэргүй 2025-04-09 103.212.117.240

Энэ Япончууд Хятадыг тойрсон хэдэн улсыг зэвсэглээд туслаад байсан чинь.. одоо Путинг тойруулаад наах нь уу да

Avatar

Нэргүй 2025-04-09 43.242.242.57

Чи Хятадыг хамгаалаад бн уу?

Avatar

Taxman 2025-04-09 202.9.47.22

Муурын сахлаар оролдож

Avatar

Нэргүй 2025-04-09 203.17.23.177

НӨГӨӨ ӨЛБӨГӨР МУУР НЬ САХЛААРАА ОРОЛДУУЛААД Л БАЙДАГ АХАХАХА

Avatar

Нэргүй 2025-04-09 122.201.23.75

Тэр муур чинь үхчихсээн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж