Дотоод хэргийн их сургуулийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томилжээ. Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дээрх тушаалыг гаргасан байна.
Цагдаагийн хурандаа О.Зоригтын хувьд 2008 оны сонгуулийн дараа болсон долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоотойгоор шүүхээс ял сонсч байсан удирдлагын нэг юм. УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд МАН/МАХН/-ын төв байрыг галдан шатааж, энэ үеэр таван ч эрдэнэт хүний амь нас хохирсон. Уг хэрэгт тухайн үед албан үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дарга нарыг буруутай хэмээн үзэж, гурван шатны шүүхээс яллаж байсан билээ.
Нөгөөтэйгүүр, Ардчилсан нам Засгийн газрыг хамтран барьж эхэлснээс хойш олон сар өнгөрч байгаа ч сайд нарт багаа бүрдүүлэх эрх мэдэл алга. Цагдаагийн даргаас эхлээд өөрчлөх шаардлага байна гэдэг асуудлыг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтнүүд хөндөж ирсэн. Намынх нь шахаа байсан уу, өөрийнх нь хүсэл байсан уу юутай ч Дотоод хэргийн их сургуулийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томилоод байна.
МЭРГЭЖИЛ, АЖИЛ:
О.Зоригт нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Хуульч-Эрх зүйч мэргэжлээр, тус академийн 1 дүгээр факультетийг Цагдаагийн байгууллагын удирдлагын менежер-мэргэжилтэн, 3 дугаар факультетийг Дээд сургуулийн багш мэргэшлээр тус тус дүүргэж, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
- 1991-1995 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хэлтэст төлөөлөгч
- 1995-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын хэлтэст Ахлах байцаагч
- 2004-2005 онд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасагт Зохион байгуулагч
- 2005-2006 онд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх хэлтсийн дарга
- 2006-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын дарга
- 2008 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга
- 2008-2009 онд Цагдаагийн академийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн Эрхлэгч
- 2011-2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга
- 2015-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газарт Эрдэмтэн нарийн бичгийн дарга
- 2017-2018 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга
- 2018-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга
- 2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга
- 2020-2022 онд Дотоод хэргийн их сургуулийн Дэд захирал
- 2022-2023 онд Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал
- 2023 оноос ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны зөвлөхөөр тус тус ажиллажээ.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-04-09 66.181.187.100
7 сарын 1-нд хүн бууддаг арай биш биз дээ ?!
Нэргүй 2025-04-09 202.9.40.195
Цагдаад ажиллаж байгаа өндөр боловсролтой хүний нэг мөн.
Төмөрөө 2025-04-09 151.225.1.253
Нутгийн дүүд ажлын амжилт хүсэе
Нэргүй 2025-04-09 103.212.118.168
Таньдаг хүн байх чинь Оюунзоригт гэдэг нэртэй байсан ш дээ сургуульд
Ууганбаяр 2025-04-09 139.5.216.33
маш мундаг судлаач, өргөн мэдлэг чадвартай хүн дээ
Алтангэрэл 2025-04-09 178.176.77.112
ШАВЬ НЬ БАГШИЙГАА ДАТАЖ БАЙНА ЯАДАГ ЮМ БЭ? ТА НАР ЯАХ ЮМ…
Уншигч 2025-04-09 66.181.183.147
хэрэгт холбогдож шалгагдаж байхад нь одоогийн хууль зүйн сайд Алтангэрэл өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан билүү яалаа. өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээ том захирлаар томилоход ашиг сонирхлын зөрчил биш хэрэг үү. өөрөөр хэлбэл харилцан мөнгө төгрөгний ажлын хөлсны авцаа өгцөөтэй л хүмүүс юм шиг. халаас нэгтэй ч байж мэдэх юм.
Нэргүй 2025-04-09 103.212.117.240
Хэдэн офицерүүд нь ном шахаад байдгаа болиод өгөөч ээ. Аргаа барсан хэдэн сонсогч нар эсэргүүцэл зарласан чинь 3-р курсээс дүүг минь хөөсөн. Уг нь төгсөх анги болон 3-р курсээс оюутан хөөх ёсгүй л баймаар.. гэмт хэрэгт холбогдоогүй л бол
Нэргүй 2025-04-09 66.181.176.227
BOOBN XXNO80955877TSAGAAR
Нэргүй 2025-04-09 103.212.162.203
Сургуулийн захиралаар менежер хүн эсвэл багш хүн байх ёстой баймаар юм
М 2025-04-09 66.181.161.146
Цагаатгасан. Хилсээр шийтгэсэн байсан.
Зоригтбаатөр 2025-04-09 202.126.91.33
Эрүүгийн гэмт хэрэгтэн. Сургуулийн захирал гэнэ үү.
Нэргүй 2025-04-09 185.220.101.99
ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН АЛУУРЧИНД ТӨРД АЖИЛЛАХ ЭРХ БАЙХГҮЙ