Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Tae Yang уучлалт гуйв

Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн дуучин Tae Yang-ийн талаарх таагүй мэдээлэл хэвлэлээр цацагджээ. Түүний талаар Солонгосын хэвлэлүүдэд “Tae Yang фэнүүдээ доромжилсон болон муу үлгэр дууриал үзүүлсэн” зэргээр бичиж байгаа аж. Учир нь Tae Yang M!Countdown шууд нэвтрүүлгийн гайхалтай тоглолтыг үзүүлжээ. Тэрбээр сүүлд гаргасан “I’ll Be There” дуугаа дуулсан юм. Түүний тоглолт үзэгчдийг бишрүүлж байсан ч түүний өмссөн хар майкны ард бичсэн “Fuck You” гэх бичиг фэнүүдийг нь гайхшруулжээ. Энэ талаар M!Countdown шууд нэвтрүүлгийнхэн хэлэхдээ “Ямар ч нэвтрүүлэгт дуучныхаа хувцасыг шалгадаггүй. Түүнтэй адил бид энэ бүхнийг анзаараагүй. Шууд нэвтрүүлэг учир бид энэ асуудлыг мэдээгүй” гэжээ.

Харин дуучин Tae Yang өөрийн энэ буруу үйлдлээ хүлээж  twitter дээр “Дахин ийм зүйл болохгүй ээ. Одооноос эхлээд үүн шиг зүйл гаргахгүйн тулд бүх жижиг зүйлийг тооцоолж байна. Намайг уучлаарай!” хэмээн бичжээ. Дуучин Tae Yang нь энэ сарын 25, 26-нд бие даасан “Solar” хэмээх тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд тоглолтын бүх бэлтгэл бүрэн хангагдсан талаараа ч Twitter дээрээ бичсэн байна.

Tae Yang-ийн дээрх шуугиан тарьсан тоглолтын бичлэгийг энд дарж үзнэ үү.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж