Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар хасна

Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар хасна

Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар хасна

НЭМЭЛТ: 

УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалинг зургаан сарын хугацаатай 20 хувь хасах шийтгэл ногдууллаа. Харин УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн зөрчлийг хэлэлцэхээс татгалзав. Сошиалд болсон "хэл ам"-ыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зохисгүй гэж үзсэн юм.  Ингэхдээ Байнгын хорооны даргын зүгээс УИХ-ын гишүүн М.Нарантуяаг харилцаан дээрээ анхаар гэдэг зөвлөмж өгсөн байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгын УИХ-ын намрын чуулганы хугацаанд 67 цаг хуралдаандаа суугаагүй юм. Түүний цлаинг гурван сарын хугацаатай 20 хувиар хасах саналыг ажлын хэсгээс оруулж ирсэн ч Байнгын хорооны гишүүд зургаан сараар хасах ёстой гэж үзэн, шийдвэрлэлээд байна.

 

Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарт сахилгын шийтгэл онооно

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалаллын дагуу өнөөдөр /2025.04.09/ Лхагва гаригт Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан болно. Өнөөдрийн хуралдаанаар, 

  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай/ хэлэлцэх аж.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарт оноох сахилгын шийтгэлийг хэлэлцэх юм байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Ёс зүй, дэгийн байнгын хорооны хаврын чуулганы анхны хуралдаан өнөөдөр болно. Товын дагуу 14:00 цагт хуралдана. Хэлэлцэх асуудлын хувьд Байнгын хорооны тогтоолын хоёр төслийг хэлэлцэнэ. Нэгдүгээр тогтоолыг миний бие танилцуулна. Тодруулбал, өнгөрсөн намрын чуулганы сүүлийн хуралдаан дээр Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар гишүүдийн ирцтэй холбоотой асуудлыг судалж, хариуцлага тооцох даалгавар өгсөн. Үүний дагуу ажиллахад 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар чуулганы үйл ажиллагаанд ямар нэгэн хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, чөлөө аваагүй гишүүдийн ирцийг авч үзэхэд 40-өөс дээш цаг тасалсан нэг хүн байгаа буюу Х.Баттулга гишүүн байна. Тиймээс журмаар олгогдсон байгаа гурван төрлийн сахилгын шийтгэлээс цалингийн 20 хувийг гурав хүртэлх сараар хасах гэсэн сонголтыг хийсэн байгаа. 

Тухайлбал, эдгээр сахилгын шийтгэлд нэгдүгээрт сануулах, хоёрдугаарт иргэд, сонгогчдоос уучлалт гуйх, гуравдугаарт цалингийн 20 хувийг 6 хүртэлх сараар хасах гэсэн сонголт байдаг. Тиймээс дээрх шийтгэлийг оруулж ирсэн байгаа, байнгын хорооны хуралдаанаар шийднэ.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой асуудал байгаа. Б.Баярбаатар дарга М.Нарантуяа-Нара гишүүнтэй уулзаж, ярилцсан байна лээ. Тодруулбал, иргэд сонгогчдоо сошиалаар доромжилсон асуудлыг иргэд шүүмжилсэн учраас гэдэг асуудал яригдаж байна. Мөн энэ нь нэг удаагийн үйлдэл биш учраас гэдгийг Б.Баярбаатар дарга хэлж байгаа. М.Нарантуяа-Нара гишүүний асуудлыг хариуцсан ажлын хэсэг тогтоолын төслөө мөн боловсруулаад оруулж ирж байгаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Модун 2025-04-09 66.181.186.13

Хэ хэ манай их хурлын гишүүд бүгд адил хамгийн гайгүй нь энэ хоёр байх

Avatar

- ylcuun akcentaap; 2025-04-09 172.59.228.181

gyilagchdaar +xylgaicdaangay ?

Avatar

ozy. 2025-04-09 172.59.228.181

-XT #;

Avatar

zailyyl ; 2025-04-09 172.59.228.181

gadni

Avatar

znmcya # yrdn; 2025-04-09 172.59.228.181

– zbyjito ;

Avatar

masterdrx 2025-04-09 172.59.228.181

Blrbaishin baridag,oz zyzaangl.

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.190.103

ХБАТТУЛГА УГИЙН УИХ-ын ГИШУУНИЙ АЖЛАА ОГТ ХИЙЖ ЧАДАХГУЙ ХУН

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.176.174

yu hiij buteesen gej iim humuus gishuun bolj tsalin ugdug ym be.

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.176.227

SAWN80955877

Avatar

Нэргүй 2025-04-09 139.5.216.136

нара шиг албин тийрн чөтгөр бүү оруулаач төрдөө хөөж гарга

Avatar

Зочин 2025-04-09 66.181.188.131

эд нарыг хийдэг сахилгын өрөөтөй болмоор юм даа

Avatar

Зочин 2025-04-09 66.181.188.131

ер нь ийм нэг лайвчин хүүхэн их хуралд орж юу хийнэ гэж шууд л гологдож байгаа нь харагддаг

Avatar

зочин 2025-04-09 202.126.89.93

Зөөө зөө… Муу Женко ч модоо барьлаалдөө.

Avatar

ПААА .... 2025-04-09 202.179.24.213

БҮҮ ҮЗЭГД …

Avatar

Зочин 2025-04-09 172.56.162.237

нэгийг нь шоронд нөгөөгий нь сургуульд явуулах хэрэгтэй бх

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.168.199

Хөөрхий олон э****з хурлийз хүүхдүүдтэй гэсэн. Гэцүү шдээ.

Avatar

Ккк 2025-04-09 202.9.47.73

ёстой мөн ядууртал нь гашрааж байх шив дээ?

Avatar

Нэргүй 2025-04-09 66.181.176.227

VANXANDI BOOW XXNOO80955877ANUSDN

Avatar

Нэргүй 2025-04-09 202.55.191.194

ЭЛГИЙН ГАРУУДЫГ ИНГЭН ИНГЭ ИХ ХУРАЛД БАЙЛГАХ ХЭРЭГ БАЙДАГ Ч ЮМ УУ, БУЦААН ТАТДАГ ГИШҮҮНЭЭС НЬ БУУЛГАДАГ ХУУЛЬ ЯАРАЛТАЙ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. ЯДАЖ Л ТАСЛААД БАЙДАГ НӨХДҮҮДИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТДАГ БОЛМООР БНА.

Avatar

Нэргүй 2025-04-09 122.201.23.83

МАН энэ 2-р сенсаци дэгдээж байгаад баахан мөнгө хусах нь дээ.

Avatar

зочин 2025-04-09 66.181.183.15

их өхөөрдөж гижигдэж энэ тэр

Avatar

Нэргүй 2025-04-09 202.70.38.50

яасан ч их ярдаг юм тэнэг улс

Avatar

зочин 2025-04-09 202.55.180.219

Женко Нара хоёрыг шоронгийн нэг камерт хэд хонуулсан бол томоожоод л гараад ирэх байсан

Avatar

Нэргүй 2025-04-09 103.57.94.76

УИХ я***н сууж бна гэхээр ой гутам юм. Амнаас нь үргэлж п мэ алцайх балиар үгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж