НЭМЭЛТ:
МАН, АН-ын бүлгээр УЕП Б.Жаргалсайханыг улираан томилох тухай саналыг зөвшилцөнө
УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг 11.00 цагаас, Ардчилсан намын бүлэг 12.00 цагаас хуралдах бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, Улсын ерөнхий прокурор /УЕП/ Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа танилцуулах аж.
Үүний дараа Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилох асуудлыг эцэслэх юм.
Б.Жаргалсайханыг УЕП-оор томилох саналыг анх Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-д оруулж, 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд албан тушаалдаа томилогдож байсан юм. УЕП-ыг зургаан жилийн хугацаатайгаар томилдог бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 2025 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөр дуусгавар болсон. УЕП-оор томилох хүний нэрээ төрийн тэргүүн УИХ -руу оруулж, хэлэлцүүлдэг зохицуулалттай юм.
Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох саналыг УИХ -руу оруулж, томилгоог дэмжүүлсэн. Харин энэ долоо хоногт Б.Жаргалсайханыг УЕП-оор улираан томилох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийнхүү танилцуулахаар болж байна.
Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд,
- Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.
- Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг.
Прокурорын тухай хуулийн дагуу Улсын Ерөнхий прокурорыг томилохдоо “Хуульчийн мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан 35 насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно” гэж заасан байдаг.
Б.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬД:
- 1988 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокурор
- 1991-1996 онд тус аймгийн прокурорын газарт ахлах прокурор, орлогч прокурор
- 1996-2000 онд аймгийн прокурор,
- 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор,
- 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор,
- 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокуророор тус тус ажиллаж байжээ. Улмаар 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга,
- 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаад Улсын ерөнхий прокурор болсон байна.
arai yumaa 2025-04-09 45.117.35.18
хуулийн байгууллагаа хуучнаар нь байлгах нь дээ бүтэхгүйээ
Нэргүй 2025-04-09 202.70.38.50
өөрсдийн хэрэг илэрх гээд айгаад дахин уу ,,,,,,,
Нэргүй 2025-04-09 202.9.40.226
Яг тийм болоод ч бүтэхгүй даврцн. Хог шаарууд.
бат 2025-04-09 192.82.64.222
тэтгэвэрийн насанд хүрсэн л баймаар юм
Нэргүй 2025-04-09 66.181.176.186
Ёстой шат дараалан явсаар иржээ, 37 жил явсым байна, прокурорт. Цагдаа юм уу, улс төрчийг томилохоор яадгийг бүгд харсан даа.
Нэргүй 2025-04-09 103.57.95.177
Чимээгүйхэн ажлаа хийгээд явдаг, хэл аманд орооцолддоггүй жинхэнэ хуулийн хүндээ. Улираасан нь дээр!
Гнтмр 2025-04-09 202.126.89.102
Ерөнхий прокурор сайн ажиллаж байгаа Монгол төрийн хүн, шударга, туршлагатай хүн дээ. Цаашдын ажилд нь амжилт хүсье
Чимэддаваагийн Базарзаяаг шалга 2025-04-09 185.246.188.149
ХУД-ийн ИТХ төлөөлөгч, ХУД засаг даргын орлого Чимэддаваагийн Базарзаяаг шалгаарай, авилгалыг баримтууд байгаа шүү. Бас ажлынхаа авгай хүүхнүүдийг буудал, амралт руу дагуулж явж хонож өнждөг явдалтай гар шүү. 880022.. утсаараа өдөр шөнөгүй хүний авгай руу мсж бичээд уулзая гээд байдаг
Зочин 2025-04-09 203.91.115.40
Дөнгөж сая ногоон автусны хэрэг гэх шоу өндөрлөж яллагдагчид бүгд цагаадлаа. Ерөөсөө тийм хэрэг огт болоогүй гэнэ ээ. Талбай дээр үзүүлсэн автус евро 5 шинэ автус байсан гэнэ. Өөрийгөө хутгалаад байсан нөхөр огт буруугүй. Зүгээр л цочирдохоороо өөрийгөө дүрчдэг зантай юм байна. Одоо цагаадсан учраас сэжигтнүүдийн хохирлыг барагдуулах байх. Заримыг нь нөхөн шагнах гэнэ. Зоригийн хэрэгтнийг суллаад улсаас 50 тэрбум төгрөг нөхөн олговорт нь олгосон. Одоо эд нар хэдэн тэрбумыг нэхэмжлэх юм байгаан.
Нэргүй 2025-04-09 103.212.119.36
юмны учир олохгүй байж яах гэж ингэж бусдын мууд дурлаж бдаг юм. Гэм буруугүй болоод л шүүх цагаатгаж бгаа ш дээ.
Зочин 2025-04-09 203.91.115.40
Авилга, гэмт хэрэг улам л гаарад байдаг. Хариуцсан түшээд нь улираад, дэвшээд байдаг. Мэдэхгүй ээ.
Я Бз 2025-04-09 185.246.188.149
Ааа
Нэргүй 2025-04-09 66.181.160.18
Жаргалсайхан хүний хувьд зөв хүн!! УЕП-оор 6 жил ажиллахдаа шүүх, цагдаа, АТГ шиг шүүмжлэлд өртөх алдаа гаргаж байгаагүй!!! Гэтэл өмнөх Дорлигжав, Энх-Амгалан нар яалаа??
Нэргүй 2025-04-09 66.181.187.100
Ногоон автобусны гэмт хэрэгтнүүдийг эрх чөлөөгөөр шагнасан Улсын Ерөнхий дрокурор өндөр дээд албандаа өнөөдөр улиран томилогдож бнаа !!!
Хулгайч нарыг эрх чөлөөгөөр шагнасан энэ хүн хариуд нь өөрөө өндөр дээд албан тушаалаар шагнагдаж байнаа !!!
Нэргүй 2025-04-09 66.181.160.18
Гэмт хэрэгтнийг ялаас чөлөөлөх эрх прокурорт байхгүй, гагцхүү шүүх л цагаатгах, хэрэгсэхгүй болгох эрхтэй!!!
Нэргүй 2025-04-09 66.181.191.139
ЭНЭ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖ ЭЭ
Хэцүү юм 2025-04-09 66.181.178.118
Зоозо ашгүй тэгээд болохнь болоод асуудал дуусаасай
сонгогч 2025-04-09 202.9.46.116
ЕРӨНХИЙ ПРОКУРОР ОО …..Том том гэмт хэргүүд шийдэхгүй 10-20 жил болоод байх юм, хэрэгтнүүдийг нь манай шүүх гадаад руу зугтаалгачих юм ямар учиртайг иргэдэд тайлбарлаж өгөөрэй
Нэргүй 2025-04-09 124.158.110.8
эрүүдэн шүүхийн эсрэг, хүний эрх эрх чөлөөг хамгаалах тал дээр санаачилгатай л хүн дээ. дэмжиж бна.