Ньюс агентлаг 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нд болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
9:00 цагт:
“Дотуур байр 2.0” Үндэсний III зөвлөгөөн Холлидэй Инн зочид буудалд болно.
10:00 цагт:
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
10:00 цагт:
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот төлөвлөлттэй холбоотой олон улсын болон Япон улсын туршлага жишээ” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнд илтгэл тавина.
11:00 цагт:
Азийн хөгжлийн банкнаас “Азийн хөгжлийн төлөв 2025” тайлан болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг Шангрила зочид буудалд танилцуулна.
11:30 цагт:
Иргэн Д.Дорждагва Улаанбаатар хотын хорт утаа, түгжрэлийг 2025 оны өвлөөс өмнө маш бага зардлаар, эдийн засагт өндөр үр ашигтайгаар 80 хувь хүртэл шийдэх боломжтой талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
Холбоотой мэдээ