Засгийн газрын хуралдаан 11 цагт завсарлаж, үдээс хойш үргэлжлүүлэн хуралдана

Засгийн газрын хуралдаан 11 цагт завсарлаж, үдээс хойш үргэлжлүүлэн хуралдана

Засгийн газрын хуралдаан 11 цагт завсарлаж, үдээс хойш үргэлжлүүлэн хуралдана

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог товтой. Өнөөдрийн /2025.04.09/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлж, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар, Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Асгатын мөнгөний орд, Төмөртэйн-овоогийн цайрын орд, Дорнодын ураны орд, Мардайн ураны орд, Гурванбулгийн ураны орд, Оюутолгойн бүлэг орд, Бороогийн алтны орд, Төмөртэйн төмрийн орд, Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Авто замын эхлэл, төгсгөлийн цэг болон эргэлтийн цэгийн солбицол батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн шүүхийн маргаантай асуудлын талаар, “Орхон-Онги” төслийг эрчимжүүлэх, “Онги-Цагаан бургастай усан цогцолбор” байгуулах ажлын явцын талаар гэх зэрэг 32 асуудал хэлэлцэхээр тогтоод байсан юм. Тэгвэл  УИХ дахь МАН-ын бүлэг 11.00 цагаас, Ардчилсан намын бүлэг 12.00 цагаас хуралдах бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, Улсын ерөнхий прокурор /УЕП/ Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа танилцуулах болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдахтай холбоотойгоор 11 цагт завсарлаж, үдээс хойш үргэлжлүүлэн хуралдахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж